Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 0326

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О       

Улсын яллагч Ц.М

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох эрүүгийн 1925005430358  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

М.Г

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын 166-10 тоот хашаанаас иргэн Э.О-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Хайрхан” загварын улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1 000 000 / нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Э.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол болох 1000000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.О-ын ...“2019 оны 06 дугаар сарын дундуур яг өдрөө сайн санахгүй байна. М.Д гэх хүний хүүгийн хажуу байж байгаад малаа тэднийд үлдээгээд гэрээ нүүлгээд М.Дамдинрагчаа гэх хүний Их залууд байдаг хашааны амбаарт нь гэрээ хураасан. Тэгээд хашаанд нь мотоциклоо үлдээсэн юм. Гэрээ нүүлгээд 10 гаруй хоногийн дараа мотоциклоо алдсан талаар мэдсэн. Тэгээд хайж байгаад би ажилтай болоод манай ээж Ж.Д нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

 

2. Хохирогч байцаагдсан М.Д-ны ...“Ямар ч байсан мотоцикль алдсан нь үнэн, 1000000 төгрөгөөр хохирсон нь үнэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

3. Гэрч М.Д-ны “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр манай хүү Энхбаяр овогтой Э.О нь Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн Шандын 6б-10 тоотод оршин суух хаягтай худ Ж.Д-гийн хашаанд байсан БНХАУ-дүйлдвэрлэгдсэн 200 мотортой Хайрхан загварын мотоцикль хулгайд алдагдсан юм. Тэгээд тухайн үед мотоциклийг хайж байгаад цагдаад бүртгүүлэх гэж өргөдөл гомдол өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

4. Гэрч Д.Д-гийн ... “Би нөхрөө хэрэгт холбогдсон гэдгийг өчигдөр л мэдэж байна. Би тухайн мотоциклийг Д-ны мотоцикль гэж мэдээгүй ээ. Аавын мотоцикль гэж бодсон. Тэгээд сүүлд нь ч аавдаа хэлэхээ мартсан байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

 

5. Гэрч Ж.Д-гийн ...“Би сар өдрийг нь санахгүй байна. Миний мэдэж байгаагаар 2019 оны 05, 06 дугаар сард намайг гэртээ байж байхад Ж.Д-ны хүү Э.О нь монгол гэр болон мотоцикль хоёроо ачиж ирээд манай хашаанд буулгасан юм. Тэгээд гэрээ гаражид хийсэн. Мотоциклийг нь хийх гэтэл манай гаражид багтаагүй. Тэгээд байшингийн араар хийсэн юм. Тэгээд би 06 дугаар сард сургуулийн хүүхэд амрахаар хөдөө гараад 3, 4 хоногийн дараа гэртээ ирэхэд Э.Оын мотоцикль байхгүй болсон байсан. Тэгээд Ж.Д-нд хэлсэн юм. Тэгээд л өргөдөл өгсөн. Би хүргэн хүү М.Г-гыг авчихана гэж зүүдлээгүй ээ, бүр Өмнөговь руу явсан хүнийг хардаж байсан юм. Саяхнаас М.Г-гыг авсан гэдийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

 

6. Гэрч Б.Б-гийн ...“Тухайн үед М.Г нь чамд ногоон өнгийн мотоцикль өгье, чи надад идчихээр ямаа өгөөч гэхээр нь за за гэж хэлээд тохиролцсон юм. Тэгээд надаас нэг эр ямаа авсан. Би ямаагаа 150.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд сүүлд нь мотоцикль авах болсон чинь улаан өнгийн Хайрхан нэртэй мотоцикль болж таарсан. Ер нь М.Г ярихдаа “би урьд өмнө аваарт орж байсан, тэгээд мотоцикль унахаар толгой эргээд байдаг юм тэгэхээр чи миний мотоциклийг ав гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33-р хуудас/

 

7. Эд зүйлийг үнэлсэн шинжээчийн 2019 оны 08 дугаарсарын 01-ний өдрийн 02/02-103 дугаартай ...“Үнэлгээнд хамрагдсан мотоциклийн үнэлгээ нь 2019 оны 08 сарын 01-ний өдрийн байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/

 

8. Яллагдагч М.Г-гын ...“2019 оны 06 сарын сүүлээр би Орхон аймагт 4 дүгээр подъёмны тэндээс орж ирээд хадам аав Д-гийн хашаанд очиход хүнгүй байсан. Тэгээд би гар утсаар нь холбогдох гээд ерөөсөө болохгүй байсан. Хашаанд нь улаан өнгийн Хайрхан загварын мотоцикль байж байхаар нь хулгай хийгээд унаад гараад явчихсан юм. Тэгээд тэр мотоцикпио 4-р подъёмны тэнд байдаг айлд ямааны өрөндөө өгчихсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 30- 31-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.М дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Б.Мөнхтуяа би Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон М.Г-гын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. М.Г нь 2019 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын 16б-10 тоот хашаанаас иргэн Э.О-ын эзэмшлийн мотоциклийг хулгайлан авч бусдад 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Э.О-ын мэдүүлэг, хохирогч М.Д-ны мэдүүлэг, гэрч Ж.Д-гийн мэдүүлэг, гэрч Б.Б-гийн мэдүүлэг, мотоциклийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, М.-гын өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр М.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. М.Г нь энэ гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь хадам аавындаа очтол гэрт байхгүй байхад гадаа нь байсан мотоциклыг авч бусдад өрөндөө өгсөн ийм нөхцөл байдал байгаа. Хэдийгээр би хадам аавынхаа гэж бодсон юмаа гэж байгаа боловч хадам аав нь ногоон өнгийн мотоцикльтой байсан талаараа мэдүүлдэг. Иймд шүүгдэгч М.Г-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч 1 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудаар тухайн мотоциклийг биет байдлаар хохирогчийн ээжид хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн байгаа. Тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байх юм бол иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй нь нээлттэй үлдээх нь зүйлтэй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч М.Г-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. М.Г-д ял шийтгэл оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Мотоциклийг хүлээлгэн өгснөөр бусдад төлөх төлбөргүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж байна.”гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.О, М.Д нарын мэдүүлэг, гэрч М.Дн, Ж.Д, Б.Б нарын мэдүүлэг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/02-103 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Г нь 2019 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян- Өндөр сумын Их залуу багийн Шандын 166-10 тоот хашаанаас иргэн Э.О-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Хайрхан” загварын улаан өнгийн мотоциклийг авч 1 000 000 / нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г-гыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.О, М.Д нарт учирсан хохирол буюу алдагдсан мотоциклийг хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Б нь ямааны үнээ нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч Э.О, М.Д нар нь “мотоциклийн эвдрэл гэмтэл тогтоогдвол нэхэмжлэл гаргана” гэсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-гыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС