Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 0335

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э

            Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д, Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н, Ж.Д, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1925005300399 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ж.Н, Ж.Д, Н.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдийн хооронд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Э.Э-тай бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 3-43 тоотод оршин суух Н.З-ын байшинд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн комьютер, Кен маркийн цахилгаан гар дриль, төмөр тасдагч, спикер, гар утас зэрэг эд зүйл хулгайлан 1163750 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 11-04 тоот С.Б-Э-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч цүнхтэй майхан, эрэгтэй хүний бор өнгийн гутал, улаан өнгийн Кен нэртэй цахилгаан харуул, цахилгаан таслагч, гар дриль зэрэг эд зүйл хулгайлсан,

 

3. Өсвөр насны шүүгдэгч Н.Б нь ганцаараа 2019 оны 06 сарын сүүлээр иргэн С.Бат-Эрдэний байшинд хууль бусаар нэвтэрч Вольф загварын унадаг дугуй хулгайлсан.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Ж.Н нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Э.Эрдэнэбулгантай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн С.Б-Э-ний байшинд хууль бусаар нэвтэрч Кен загварын таслагч, улаан өнгийн цүнхтэй уян хөрөө, хар өнгийн жижиг дугуй хийлэгч, хар өнгийн нисдэг дрон удирдлагатай, хавтгай флаш диск, хар өнгийн хавтастай тооны машин, улаан өнгийн нүүрний маск 3 ширхэг, хар өнгийн шампунь, гель, 5, 10, 20 төгрөгийн хуучин мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйл хулгайлсан,

 

5. Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Э.Э-тай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Б-Э-ний байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан буюу иргэн С.Б-Э-ний байшинд үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан нийт 1372450 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 12-02 тоотод оршин суух иргэн Д.Э-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой хазаар, хөөрөгний нуух халбагатай, найке брендийн гутал, Жи шок брендийн бугуйн цаг, нокио загварын гар утас хулгайлж 1.328.750 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 864 950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д, Н.Б нарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/,

 

2. Хохирогч Н.З-ын ...“2019 оны 07 сарын 27-ны өдөр гэрээсээ хүүхдүүдээ аваад хадам аав Шаравын гэрт 2 хоноод 2019 оны 07 сарын 29-ний орой 21 цагийн үед гэртээ очтол байшингийн цонхыг түлхэн хулгай орсон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзтэл Делл маркийн зөөврийн компьютер, жижиг том гээд 2 ширхэг байсан, спикер 2 ширхэг, мөн кен маркийн цахилгаан дриль 1 ширхэг, хашаа байшингийн бичиг баримт зэрэг эд зүйл алдагдсан байна. Бусад эд зүйлсээ сайтар бүртгэж үзүүгүй, дээрх алдагдсан эд зүйлс манай гэрийн эд зүйлс мөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

 

3. Насанд хүрээгүй гэрч Э.Э-ны ...“Би 2019 оны 07 сарын 28-ны өдөр 14-15 цагийн үед найз Ж.Н-тай хамт блокон хашаатай хашаандаа цагаан өнгийн эвдэрхий машинтай хоёр давхар дүнзэн шар өнгийн дээвэртэй байшингийн зүүн талын вакум цонх нь хаалттай байх үед Ж.Н хадаасаар хөшиж онгойлгоод бид хоёр тус байшинруу орсон. Тухайн байшинд ороод том өрөөний бор өнгийн стинкний шургуулгуудыг татаж байгаад жижиг бор өнгийн нөтбүүк цэнэглэгчийн хамт, цагаан өнгийн компьютерийн хулгана, хар өнгийн дуу өсгөгч авсан. Тэгээд манай байшингийн тамбарт тогонд залгаж үзэхэд асаж байсан. Удалгүй дахин Ж.Нгийн хамт ороод том нөтбүүк цэнэглэгчийн хамт хар өнгийн Эниколл нэртэй андройд загварын хар өнгийн гар утас цэнэглэгч, цэнэглэгчийн толгой, улаан өнгийн дуу өсгөгч авсан. 2019 оны 07 сарын 29-ний өдөр 14-15 цагийн орчим дээрх айлын зүүн талын онгорхой цонхоор найз Ж.Н, Ж.Д нарын хамт ороод цагаан өнгийн индүү, цагаан хөх өнгийн оруулгатай нокио гар утас, цахилгаан ха өнгийн дрилль, цахилгаан хар өнгийн тасдагч, төмөр бариултай бор цүнх, улаан өнгийн плаш диск зэрэг эд зүйл авсан”...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 153 дугаартай ...“Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гарын мөрүүд хоорондоо тохирохгүй байна нэг хүний гарын хээний мөр мөн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжлэгдэж буй 1 дугаартай “Аяга угаагч дээрээс” илрүүлж бэхжүүлсэн гарын мөр МИ003010015692 дугаараар санд бүртгэгдсэн Ж-сийн Ж.Н-гийн баруун гарын эрхий хурууны хээгээр үүссэн байна. Шинжилгээнд тэнцсэн 2-9 хүртэл дугаарласан 8 ширхэг гарын мөр Гарын хээний нэгдсэн санд болон салбар станцын санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-33-р хуудас/

 

5. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 08 сарын 01-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт. /хх-ийн 45-46-р хуудас/

 

6.” Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 19/163 дугаартай нэмэлт дүгнэлт.

 

7. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 141-р хуудас/

 

8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 151-154-р хуудас/

 

9. Хохирогч С.Б-Э-ний ...“2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд Даваат баг Ундрагын 11-04 тоот гэртээ ерөнхийдөө очоогүй. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчим очиж байшингаа шалгахад байшингийн баруун хойд талын цонхыг хагалаад, хаалга эвдсэн хамаг эд зүйл онгойлгосон байдалтай байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байшингаа дахин шалгахад хулгай орж эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Улаан өнгийн кен загварын гар дриль, улаан өнгийн цахилгаан модны хөрөө, улаан өнгийн хайрцагтай уян хөрөө, шаргал өнгийн дугуй хийлэгч, хар өнгийн гурван оролттой залгуур, сааранл өнгийн цүнхтэй цэнхэр шаргал хосолсон өнгийн майхан, волф нэртэй унадаг дугуй, бор өнгийн хагас түрийтэй тембеланд загварын гутал, хар өнгийн тасдагч, акүа нэртэй нүүрний 3 ширхэг макс, Гүеск нэртэй шампунь, ангижруулагч, хар өнгийн товчруултай Самсунг загварын гар утас, эвдэрхий нисдэг дрон, удирдлагын хамт, касио нэртэй тооны машин, хавтасны хамт, 1 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг 3 боодол мөнгөн дэвсгэрт, 20000 төгрөг гэсэн хуурамч мөнгөн дэвсгэрт, эрээн өнгийн плаш диск, сааран өнгийн 2 үүргэвчтэй цүнх, улаан өнгийн эвдэрхий шимино нэртэй унадаг дугуй зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 156-157-р хуудас/

 

10. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай ...“Кен загварын дриль, тасдагч, плита зүсэгч хөрөө, харуул, унадаг дугуй, майхан том, жижиг нийт 1 075 250 төгрөг”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 173-176-р хуудас/

 

11. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 161 дугаартай "... унадаг дугуйны хийлэгч, 3 оролттой залгуур, хагас түрийтэй гутал /эрэгтэй/, Timberland загварын гутал, Aqua luster нэртэй нүүрний маск, Check нэртэй шампунь, жижиг нисдэг прон удирдлагын хамт, Samsung гар утас товчлууртай, Casio нэртэй тооны машин нийт 297200 төгрөг”... гэсэн нэмэлт дүгнэлт. /хх-ийн 185-188-р хуудас/

 

12. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 221-222-р хуудас/

 

13. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 223-240-р хуудас/

 

14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 245-248-р хуудас/

 

15. Хохирогч Д.Э-гийн ...“2019 оны 06 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим ажлаа тараад гэртээ иртэл манай байшингийн вакум цонх онгорхой хүн орсон шинжтэй байсан. Тэгээд цагдаад хандсан. Манай гэрээс мөнгөн тоногтой хазаар, хүүхдийн 42 размерийн цэнхэр өнгийн найк брэндийн гутал, хөөрөгний мөнгөн нуух, халбагатайгаа 9 грамм байсан гэж санаж байна. Бугуйн цаг, нокиа загварын цэнхэр өнгийн товчлууртай гар утас зэрэг нь манай гэрт байсан эд зүйл мөн байна ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 250-р хуудас/

 

16. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 004 дугаартай ... “мөнгөн тоногтой хазаар 1 200 000 төгрөг, хөөрөгний нуух халбагатай 15 000 төгрөг, найке брендийн гутал 50 000 төгрөг, нийт 1 265 000 төгрөг...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 2-р хавтас 17-20-р хуудас/

 

17. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай ...“G shock бугуйн цаг 25 500 төгрөг, Nokia загварын гар утас 38 250 төгрөг, нийт 63 750 төгрөг...” гэсэн нэмэлт дүгнэлт /2-р хавтас 24-27-р хуудас/ болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.О би Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ж.Н, Ж.Д, Н.Б нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ж.Д, Н.Б, Ж.Н нар бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь алдагдсан зүйлийг тоо ёсоор хүлээж авч, хохирол, гомдолгүй талаараа дурдсан байгаа. Өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай маргахгүй. Ял шийтгэл оногдуулахдаа дараах зүйлийг харж үзнэ үү гэж хүсч байна. Ж.Н, Ж.Д, Н.Б нар нь өсвөр насны хүүхдүүд байгаа. Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг харгалзаж үзнэ үү. Мөн шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болохоор байна. Иймд миний үйлчлүүлэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Н.З, С.Бат-Эрдэнэ, Д.Э нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Э-ны мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаартай гарын мөрний дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19/163 дугаартай дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 161 дугаартай дүгнэлт, мэдүүлэг газар нь шалгасан тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 004 дугаартай дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 3-43 тоотод оршин суух Н.З-ын байшинд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн комьютер, Кен маркийн цахилгаан гар дриль, төмөр тасдагч, спикер, гар утас зэрэг эд зүйл хулгайлан 1 163 750 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 11-04 тоот С.Б-Э-ний байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч майхан, эрэгтэй хүний гутал, улаан өнгийн Кен нэртэй цахилгаан харуул, цахилгаан таслагч, гар дриль зэрэг эд зүйл хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч Н.Б нь ганцаараа 2019 оны 06 сарын сүүлээр иргэн С.Бат-Эрдэний байшинд хууль бусаар нэвтэрч Вольф загварын унадаг дугуй хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч Ж.Н нь бусадтай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн С.Бат-Эрдэний байшинд хууль бусаар нэвтэрч Кен загварын таслагч, улаан өнгийн цүнхтэй уян хөрөө, хар өнгийн жижиг дугуй хийлэгч, хар өнгийн нисдэг дрон удирдлагатай, хавтгай флаш диск, хар өнгийн хавтастай тооны машин, улаан өнгийн нүүрний маск 3 ширхэг, хар өнгийн шампунь, гель, 5, 10, 20 төгрөгийн хуучин мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйл хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Бат-Эрдэний байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан, нийт 1 372 450 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 12-02 тоотод оршин суух иргэн Д.Э-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой хазаар, хөөрөгний нуух халбагатай, найке брендийн гутал, Жи шок брендийн бугуйн цаг, нокио загварын гар утас хулгайлж 1 328 750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д, Н.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           

            Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д, Н.Б ял шийтгэл оногдуулахдаа гэмт улмаас учирсан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 3 864 950 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ж.Д, Н.Б нарт ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2.4, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгүүдэд заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч болох эх М.Л, Ц.Ж, Н.Н нарт даалгасугай.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Н, Ж.Д, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС