Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 0357

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х      

Улсын яллагч Г.Т

Хохирогч Л.Оюунбилэг

Иргэний нэхэмжлэгч Л.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 1925003820368 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Ц

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

 Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр байрлах ШУТИС-ийн зүүн хойд талд байрлах 2 ширхэг автомашины хуучин гаражийг хулгайлж Л.О-т 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн бие муудаад мөнгөний хэрэг гарсан учир гаражийг зарсан. Чадлаараа хохирол төлсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Л.О мэдүүлэхдээ “гаражаа хөөцөлдөж байж олж авсан. Одоо зөөвөрлөх зардлаа нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Л.Баасанжав мэдүүлэхдээ “Д.Ц-д өгсөн мөнгөнөөсөө 500 000 төгрөгийг буцааж авсан. Одоо 200 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.О-гийн “... Би 2014 онд худалдан авсан хоёр ширхэг төмөр гаражаа хамт ажиллаж байсан П-жийн Оюут багт байрлах хашаанд буулгаад 5 жил болж байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үзэхэд байсан. Сүүлд 05 дугаар сарын эхээр очиж үзэхэд байхгүй болсон байсан бөгөөд ойр орчмын хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан. Гаражаа төмрийн үнээр үнэлэхэд тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гаражаа эргүүлэн авсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-22-р хуудас/

 

2. Гэрч Х.А-гийн ... “Манай дүү Г над руу залгаад төмрийн Бааска гэх залуу төмөр гараж зарна гэж байна та авах уу гэхээр очиж уулзаад Бааска гэх хүний данс руу 1 000 000 төгрөг шилжүүлж худалдан авсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24-р хуудас/

3. Гэрч Н.Г-ын ... “Би А-г төмөр гараж худалдан авах уу гэж хэлсэн. Хоёр ширхэг төмөр гаражийг Бааска хүнээс худалдаж авсан юм шиг байсан. Би найз Б-гийн кранаар ачиж өгсөн. Төмрийн Бааскагаас, Х.А ах 1.000.000 төгрөгөөр худалдан авсан байх. Одоо нэг гараж нь манай хашаанд, нөгөө гараж нь Х.А ахын хашаанд байгаа. Манай хашаанд Б ах өөрийнхөө машинаар буулгасан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

 

4. Гэрч С.Б-гийн “... Миний таньдаг Бааска гэх залуу над руу залгаад 2 ширхэг төмөр гаражийг Говил багт хүргүүлэх гэсэн юм гэхээр нь найз Г-рын хамт очсон. Тухайн гаражийг ШУТИС-ийн хажуугийн гаражийн манаачаас авсан гэж байсан. Удалгүй Х.А гэх хүн ирээд Бааска гэх хүнээс худалдан авахаар болоод мөнгө төгрөгийг нь шилжүүлсэн байх. Нэг гаражийг нь Г-рын хашаанд буулгаж өгсөн ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

5. Гэрч Л.Б-вын “... 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр миний утас руу төмөр авах уу гэж нэг эмэгтэй хүн ярьсан. ШУТИС-ийн хашааны урд очиж үзээд 2 ширхэг төмөр гараж байхаар нь 700.000 төгрөгөөр авахаар болж бэлнээр мөнгийг нь өгсөн. Гаражаа хүргүүлэхээр Б-г дуудсан. Х.А ирээд гуйгаад байхаар нь 2 ширхэг төмөр гаражийг тохиролцож 1.000.000 төгрөгөөр худалдсан. Д.Ц надад өөрийн гараж байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

 

6. Гэрч Ц.Н-гийн “...Би 2011 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний засвар угсралтын цехийн орлогч даргаар ажиллаж байхдаа ахлах механикаас 2 ширхэг төмөр камерыг авах хүсэлт гарахад зөвшөөрсөн. 2014 онд Л.О-т нэг бүрийг нь 300.000 төгрөгөөр бодож зарсан. Ашиглахгүй болчихсон төмөр камерт гэрчилгээ болон бичиг баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/.

 

7. “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай “... 2 ширхэг дээвэргүй төмөр гаражийг 2.900.000 төгрөгөөр үнэлэв ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт байрлах ШУТИС-ийн хойд талд байрлах граашнууд дунд байсан 2 ширхэг хуучин граашийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж хулгайлж, Оюунбилэгт 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Л.О-гийн мэдүүлэг, Л.Оюунбилэг нь тухайн гаражуудыг П гэх хүнээс 2014 онд худалдаж авч тухайн газар байрлуулсан байна. Тэр хавиар явахдаа граашаа харж эргэж тойрдог байсан байна. Д.Ц-тэй уулздаггүй байсан ч гэсэн өөрийн эзэмшлийн гаражаа эргэж тойрдог байсан нь Оюунбилэгийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгч Х.Атарбаясгалан, гэрч Ганбаяр, гэрч Бямбаа, иргэний нэхэмжлэгч Баасанжав нарын мэдүүлгээр хашааг Д.Ц нь тухайн гаражуудыг миний эзэмшлийн гэж хэлж Л.Ба, Х.А нарт зарсан зэрэг нь тогтоогдож байна. Л.Баасанжав тухайн гаражийг Х.А-д 1 000 000 төгрөгөөр зарсан болох нь гэрч Ганбаяр, Х.А нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.О-т 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан нь Далай ван аудит ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Ц-г бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Л.Оюунбилэгт учирсан 2 900 000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Биет байдлаар нь буцаагаад хүлээлгэж өгсөн. Хохирогч хаана байгааг нь мэдэж байгаа юм байна. Хохирогч тухайн газраас нь зөөвөрлөөгүй байгаа юм байна. Зөөвөрлөхтэй холбоотой зардлыг шүүгдэгч Д.Ц-гээс гаргуулах нь зүйтэй гэж үэзж байна. Мөн иргэний нэхэмжлэгч Л.Б-т 700 000 төгрөгийн хохирол учирсан. 700 000 төгрөгөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 500 000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Иймд шүүгдэгч Д.Ц-гээс 200 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Б-т олгох саналтай байна. Иргэний нэхэмжлэгч Х.А-д 1 000 000 төгрөгийн хохирол учирсаныг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Л.Б-ваас гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг 1 ширхэгийг хавтаст хэрэгт хадгалах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй байна.”гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “Гэм буруугийн талаар маргахгүй. 2 гараж өмчлөл асуудал маргаан гаргахгүй. Тухайн гараж олон жил энэ хашаанд байсан. Хүмүүс цугларч архи дарс уудаг. Тухайн үед шүүгдэгчийн хүүхэд нь хүнд хагалгаанд орж эрүүл мэндийн асуудалтай байсан тул зарж борлуулаад эмчилгээнд нь хэрэглэчихсэн байдаг. Энэ хэрэгт Х.А иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжгүй. Л.Б, Х.А нарын хоорондын асуудал. 200 000 төгрөгийн өөр нэхэмжлэлийн баримтууд авагдаагүй байна. Төлж барагдуулна гэдгээ Д.Ц илэрхийлсэн. Гаражийг зөөж шилжүүлэх зардлыг Д.Ц-гээс гаргуулах үндэслэл байхгүй. Зөөсөн талаар баримт байхгүй. Зардлыг гаргуулах боломжгүй байна. 200 000 төгрөгийг Б-т олгуулахаар дурдаж, бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлэх дараах нөхцөл байна. Үүнд шүүгдэгч нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн. Хохиролд иргэний нэхэмжлэгч Л.Б-т 700 000 төгрөгийг төлөх байсан. Үүнээс 500 000 төгрөгийг шүүх хурлаас өмнө төлсөн. Хохирогчийн баримтаас харагдана. Иргэний нэхэмжлэгч Баасанжавт 200 000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээ илэрхийлдэг. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан хохирол төлөхөө илэрхийлж байгааг хангалттай нотлох харуулж байна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн 61 настай, эмэгтэй, ахмад настай хүн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ хязгаар, шүүгдэгчийн хувийн байдлыг үзвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтыг хэрэглэх үндэслэл бүрдсэн байх тул энэ заалтыг хэрэглэж өгөөч гэсэн саналтай байна.“ гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.О-гийн мэдүүлэг, гэрч Х.А, Н.Г, С.Б, Л.Б, Ц.Н нарын мэдүүлэг, “Далайван аудит” ХХК-н Орхон аймаг дахь салбарын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр байрлах ШУТИС-ийн зүүн хойд талд байрлах 2 ширхэг автомашины хуучин гаражийг хулгайлан бусдад зарж Л.Оюунбилэгт 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Цд үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлөгдсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

 

            Хохирогч Л.О нь төмөр гаражуудыг зөөвөрлөх зардлаа нэхэмжлэнэ гэж байх боловч уг гаражуудыг зөөвөрлөхөд ямар зардал гарах талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй. Иргэний нэхэмжлэгч Л.Б-в нь шүүгдэгчээс 200 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэстэй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.А-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-гээс 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг 8-1 тоотод оршин суух Чонос овогт Л,Б  д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Л.Оюунбилэг нь төмөр гараж зөөвөрлөх зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС