Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2016/00457

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 23 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00457

                  Улаанбаатар хот

 

                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, Г.С,

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, Д.Б,

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, П.Т, 

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, Ж.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ байранд байрлах ТӨ,

Хариуцагч: ............. тоотод хаягт байрлах ХАА-т тус тус холбогдох,

Ажлаас халагдсаны тэтгэмж 9,466,152 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, Д.Б, Г.С, П.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Боргил, хариуцагч ХАА-ын захирал Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Гэрэлчулуун нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А, Д.Б, Г.С, Н.Түмэнбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/02 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн мэргэжилтэн Д.Бд 3 сарын буюу /539,549х3/ 1,618,641 төгрөг, Г.Сд 5 сарын буюу /535,286х5/ 2,676,439 төгрөг, Ж.Ад 3 сарын буюу /623,286х3/ 1,868,858 төгрөг, Н.Түмэнбаярт цалингийн 20 хувийн нэмэгдэл олгохоор тушаал гарсан байсан тул 5 сарын  /550,369х5/  2,751,845 төгрөг, 20 хувийн нэмэгдлийн хамт 3,302,214 төгрөг нийт 9,466,152 төгрөгийн тэтгэмжийг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ХАА-т 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон.

2012 оноос мал аж ахуйн шинжлэх ухаан технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан.

Ингээд 2015 оны 01 дүгээр сард ажилдаа орох хүсэлтийг байгууллагын тухайн үеийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн н.Чулуундолгорт өгсөн. Тэгтэл 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа ор гэсэн хариу өгсөн. Энэ мэтээр би байгууллагын удирдлага болоод хүний нөөцийн ажилтантай холбогдож байсан.

Ажилдаа орох гээд очтол төвийн зохион байгуулалтад өөрчлөлт орох гэж байгаа тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. Би түр хүлээж байтал сургуульд явах хугацаа болж 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сургуульдаа бүртгүүлэх гээд явсан хойгуур 13-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан тул өргөдөл бичээд өг гээд нөхөртэй маань холбоо барьж имэйл явуул гэж хэлсэн байсан.

Үүнийг би хууль бус үйлдэл гэж үзэж байна. Тэгээд тухайн үеийн дэд дарга И.Ханынхан нь байгууллага татан буугдаж байгаа, ажлаас гарсан нь зөв, байгууллагын тамга тэмдэг байх үед нь тэтгэмжээ олж ав гэж шахалт үзүүлсэн. 

Би ажиллаж байх хугацаандаа ТҮ-7-3 шатлалаар цалинжиж байсан. Иймд ажлаас халагдсаны тэтгэмжээ авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд нэг сарын үндсэн цалин 478,582 төгрөгийг 5 сараар үржүүлж, нийт 2,392,910 төгрөгийг хариуцагч ХАА-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ХАА-т мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон.

ТҮ-7-2 шатлалаар цалинжиж байсан. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авснаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орох эрх маань үүсэх байсан.

Гэтэл үүнээс өмнө намайг ажлаас халах тухай тушаал гарчихсан байсан. Иймд ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 сарын үндсэн цалин 469,171 төгрөгийг 3 сараар үржүүлж нийт 1,407,513 төгрөгийг хариуцагч ХАА-аас нэхэмжилж байна” гэв.

 

            Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч ХАА-д ажилд орсон.

Ингээд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халагдсан. Иймд ажлаас халагдсаны тэтгэмж болох 1сарын үндсэн цалин 535,286 төгрөгийг 5 сараар үржүүлж нийт 2,676,439 төгрөгийг хариуцагч ХАА-аас нэхэмжилж байна” гэв.

 

            Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч ХАА-д 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон.

Ингээд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Иймд ажлаас халагдсаны тэтгэмж болох нэг сарын үндсэн цалин 535,286 төгрөгийг 3 сараар үржүүлж 1,605,858 төгрөгийг хариуцагч ХАА-аас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” ТӨААТҮГ-ын захирал Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ж.А нь туршилтын хугацаанд ажиллаж байсан учраас тэтгэмж олгох боломжгүй. Нэхэмжлэгч Г.С, П.Т нарын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн учраас мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэгч Д.Бгийн үндсэн цалин буюу ажлаас халагдсаны тэтгэмж болох 1,407,513 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А, Д.Б, Г.С, Н.Түмэнбаяр нар нь ХААазарт холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж 9,466,152 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв нь П.Тыг 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мал аж ахуйн шинжлэн ухаан, технологи хариуцсан мэргэжилтэний, Ж.Аг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр туршилт судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэний, Г.Сг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр газар тариалангийн технологи, инноваци хариуцсан мэргэжилтэний, Д.Бг 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтэний тушаалд тус тус томилжээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

            Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай захирлын тушаалаар П.Тыг мал аж ахуйн шинжлэн ухаан, технологи хариуцсан мэргэжилтэний, Ж.Аг туршилт судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэний, Г.Сг газар тариалангийн технологи, инноваци хариуцсан мэргэжилтэний, Д.Бг мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтэний үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлж, Ж.А, Д.Б нарт 3 сарын, Г.С, П.Т нарт 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “...аж ахуйн нэгж, байгууллага ... татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ”, 42 дугаар зүйлийн 42.2-т “бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно” гэж тус тус заасан.

 

            Хариуцагч Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нийт ажилчдад байгууллага шинэ бүтэц, зохион байгуулалт өөрчлөлт орохтой холбогдуулан ажлаас чөлөөлөх талаар бичгээр мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба мэдэгдсэнээс хойш 15 хоног өнгөрсөний хойно хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байх тул шүүх хариуцагчийг хуульд заасан хугацаанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Бөөнөөр халах үеийн ажлаас халагдсаны тэтгэмжийг ажил олгогч нь өөрийн эд хөрөнгийн боломж, бололцоонд тулгуурлаж, 1 сарын дундаж цалин хөлснөөс дээш хэмжээгээр олгох боломжтой гэж үзэж, энэ талаар ажилтны төлөөлөгчидтэй тохирч хэлэлцээ хийсэн бол ажилчид тохирсон хэмжээгээр тэтгэмж олгохыг ажил олгогчоос шаардах эрх үүснэ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр төвийн захирал тушаал гаргах, тушаалд ажлаас чөлөөлөсөн болон халсан шалтгаан, үндэслэл, тэтгэмж олгохоор хөдөлмөрийн дотоод журамдаа заасан байх тул ажилтан тэтгэмж шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас Д.Бгийн ажлаас халагдсаны тэтгэмж 1,407,513 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийн батлах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Харин Ж.Аг туршилтын хугацаанд ажиллаж байсан учраас тэтгэмж олгох боломжгүй, Г.С, П.Т нарын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн учраас мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч П.Тт 478,582 х 5 = 2,392,910 төгрөг, Ж.Ад 535,286 x 3 = 1,605,858 төгрөг, Г.Сд 535,286 x 5 = 2,676,430 төгрөгийг ХААазраас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 9,466,152 төгрөг гэж тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,383,411 төгрөгөөр багасгаж, нийт 8,082,711 төгрөгийг нэхэмжилж байна гэж шаардлагаа тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч П.Т ХАА-ын мал аж ахуйн шинжлэн ухаан, технологи хариуцсан мэргэжилтэний, Ж.А туршилт судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэний, Г.С газар тариалангийн технологи, инноваци хариуцсан мэргэжилтэний, Д.Б мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь ТӨтатуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар ХААазраас нийт 8,082,711 төгрөгийг гаргуулж, П.Тт 2,392,910 төгрөгийг, Г.Сд 2,676,439 төгрөгийг, Ж.Ад 1,605,858 төгрөгийг тус тус олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн ажлаас халагдсаны тэтгэмж 1,407,513 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ХААазрын зөвшөөрлийг баталсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Т мал аж ахуйн шинжлэн ухаан, технологи хариуцсан мэргэжилтэний, Ж.А туршилт судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэний, Г.С газар тариалангийн технологи, инноваци хариуцсан мэргэжилтэний, Д.Б мал аж ахуйн сургалт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсан, хамтран хариуцагчаас Монгол улсын Сангийн яамыг чөлөөлсөн болохыг тус тус дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,271 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ХААазраас 189,121 төгрөгийг гаргуулж, 40,643 төгрөгийг Ж.Ад, 37,470 төгрөгийг Д.Бд, 57,772 төгрөгийг Г.Сд, 53,236 төгрөгийг Н.Түмэнбаяр нарт олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

         6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                     Х.ДАШДЭЧМАА