Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 0352

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х     

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Б.С-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-Э-д холбогдох эрүүгийн 1925006530397 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Б.С-Э

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.С-Э нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт иргэн М.Х-ийн гээгдүүлсэн “Самсунг А-6” маркын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 419 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-Э-Э-ийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-Э мэдүүлэхдээ “гэм

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч М.Х “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Х-ийн ...“2019 оны 06 дугаар сарны 24-ний өдөр гэртээ орохоосоо өмнө Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Сайн амгалан” хүнсний дэлгүүр орж гэртээ талх ойр зуурын идэж уух юм авах гэж орсон юм. Тэгээд дэлгүүр дотор явж байгаад нөхрөөсөө юу авч орох вэ гэж өөрийн гар утсаа цүнхнээсээ гаргаж ирж ярьсан. Тэгээд дэлгүүрээс юм аваад гэр лүүгээ шууд явсан. Би гэртээ ортол манай нөхөр гэртээ байхгүй болохоор нь гар утас руу нь залгах гээд өөрийнхөө утсыг цүнхнээсээ хайгаад олоогүй. Тэгээд ээжийнхээ гар утсыг нь аваад өөрийнхөө гар утас руу залгаж үзтэл эхлээд дуудаад авахгүй байсан. “Сайн амгалан” хүнсний дэлгүүрт орж ирээд дахиж 2 удаа утас руугаа залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед дэлгүүрийн худалдагчаас хяналтын камерыг нь үзэх хүсэлт тавьтал лангууны камер ажиллахгүй бусад камер ажилладаг гэж хэлээд камераа шүүж өгөхөд би эхлээд лангууны урд талд гар утсаараа ярьж байгаа бичлэг байсан. Дараа нь худалдагчийн урд талд гар утсаараа ярьж байгаа бичлэг байсан. Дараа нь худалдагчийн урд талд мөнгөө өгч байгаа нь харагдаж байгаа боловч яг урд талынхан хэсэг камерт бичигдээгүй байсан. Зөвхөн миний толгой хэсэг л харагдаж байсан. Ингээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан юм. Миний гар утас А-6 маркын шаргал өнгийн утас байсан. 2019 оны 01 сарын 10-нд Орхон аймгийн Мобикомын төвөөс 839.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гар утсаа буцааж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

2. Гэрч Ю.Б-гийн ... “2019 оны 06 сарын 26-ны өдөр Баян-Өндөр сумын Рашаант багийн 4-9 тоотод гэртээ нөхөр Б.С-Этэй байж байсан чинь манай хүү М залгаад “аав манай гудамжинд байдаг блок хийдэг газрын утсыг хэлээд өгөөч” гэсэн. Тэгээд нөхөр Б.С-Э гараад явсан, нэг их удалгүй орж ирэхдээ гудамжнаас гар утас олсон гээд орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

3. “Юнител” ХХК-ий 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 05-01/5420 дугаартай “...353699101194613 имэй кодтой утсанд 88466023 дугаарыг хийж ашигласан байна. 88466023 Б.С-Э, Г Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15-р баг Рашаант 4-р гудамж 9 тоот...” гэсэн албан бичиг. /хх-ийн 36-38-р хуудас/

 

4. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн ТХҮ-519/061 дугаарын эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 17-19-р хуудас/

5. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 4-6-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.О би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.С-Э-д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Б.С-Э нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт иргэн М.Х-ийн гээгдүүлсэн Самсунг А6 загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул Б.С-Эод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Б.С-Э нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна. Шүүхээс шүүгдэгч Б.С-Э-Э-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял, хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Б.С-Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Х-ийн мэдүүлэг, гэрч Ю.Б*гийн мэдүүлэг, “Юнител” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05-01/5420 дугаартай албан бичиг, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТҮ-519/061 дугаартай эд зүйлд үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.С-Э нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт иргэн М.Х-ийн гээгдүүлсэн “Самсунг А-6” маркын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 419500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.С-Э-Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-Э-Э-нийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б6С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-Э-Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-Э-Э-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-Э-Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС