Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/383

 

 

      2019              12              13                                                     2019/ШЦТ/383                                                                 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

-улсын яллагч Б.Эрхэмбаяр,

-шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-т холбогдох 1934007480421 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С овгийн С.Н. 1974 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, зөгийн үйлдвэрт манаач ажилтай, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэйд дүүрэг 16 дугаар хороо, Согтоотын 45-503 тоотод оршин суух хаягтай гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Сэрвэнгийн 5-165 тоот хашааны гаднаас 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд хохирогч Г.Одмягмарын эзэмшлийн 04-89 УНЯ улсын дугаартай саарал өнгийн “Тоёото пропокс” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 4725000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-09 тал/, хохирогч Г.Одмягмараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-13 тал/, иргэний нэхэмжлэгч Л.Баасандамбаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-17 тал/, гэрч Х.Батболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-19 тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан/хх-31 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 04-89УНЯ улсын дугаартай Toyota probox маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан/хх-39-46 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/хх-56 тал/, Төв аймгийн Цагдаагийн газарт хохирогч Г.Одмягмараас гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай баримт/хх-57 тал/, Төв аймгийн Цагдаагийн газарт иргэний нэхэмжлэгч С.Наас гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай баримт/хх-58 тал/, С.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-60 тал/, С.Нын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-61-69 тал/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч С.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Сэрвэнгийн 5-165 тоот хашааны гаднаас 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд хохирогч Г.Одмягмарын эзэмшлийн 04-89 УНЯ улсын дугаартай саарал өнгийн “Тоёото пропокс” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 4725000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Г.Одмягмарын мэдүүлсэн: “... Миний хулгайд алдсан машиныг цагдаа нар олж машинаа бүрэн хүлээж авсан хулгайлсан гэх Н миний машиныг эвдсэн байсан ба хохирлыг бүрэн төлсөн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Иргэний нэхэмжлэгч Л.Баасандамбын мэдүүлсэн: “ ... Өнгөрсөн шөнө 00 цаг өнгөрч байхад манай охин Баянжаргал орж ирээд грашны хаалга машин мөргөчихлөө гэсэн гараад очиход хашааны хаалга зүгээр гудамжны баруун талын үзүүрт машины улаан гэрэл харагдаад төв зам руу нийлээд явсан өглөө босоод харахад грашны хаалга цөмөрсөн байсан грашаа онгойлгож үзэхэд цөмөрсөн хаалга миний машины хойд гэрэл, гурп хагарсан байсан. Цагдаа нар манай граш мөргөсөн машиныг эзнийг олж өгсөн Н гэх залуу байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан грашны хаалга янзалж, гупр хойд гэрлийг сольж өгсөн миний хохирлыг бүрэн барагдуулсан надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Гэрч Х.Батболдын мэдүүлсэн: “ ... Тус сумын иргэн Г.Одмягмар 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө хашааны гаднаас 04-89УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдсан талаар дуудлага өгсөн дуудлагын талаар Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөр тухайн тээврийн хэрэгслийг хайсан боловч олоогүй дахин 2-3 удаа тойрсон боловч олоогүй тэгээд цааш хайж байгаад наадмын талбайн хажууд хашааны гадуур явж байхаар нь урдуур нь орж зогсоосон тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан. С.Н гэж хүн байсан тухайн хүний согтуурлыг шалгахад 1,80% гарсан нэлээн согтуу байсан. Наас асуухад тухайн машин тээврийн хэрэгслийг унаж яваад айлын граш ухарч байгаад мөргөн хойд гупер хаалга шилийг эвдсэн гаршны хаалга эвдсэн байсан” гэх мэдүүлэг /хх18-19 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-09 тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан/хх-31 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 04-89УНЯ улсын дугаартай Toyota probox маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан/хх-39-46 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч С.Н-ын Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Сэрвэнгийн 5-165 тоот хашааны гаднаас 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд хохирогч Г.Одмягмарын эзэмшлийн 04-89 УНЯ улсын дугаартай саарал өнгийн “Тоёото пропокс” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 4725000 төгрөгийн хохирол учруулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Нын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад түүнд оногдуулах зүйл анги нь интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан ялыг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж шийдвэрлэсэн болно.

                  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэгт тусгагдсанаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг сайн дураараа хохирол нөхөн төлсөн гэж үзнэ.

                       Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч С овогт С.Н-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар С.Н-т тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

  6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх  арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ