Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/396

 

 

  2019          12              20                                           2019/ШЦТ/396                               

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг, 

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

иргэний нэхэмжлэгч М.Ундрал,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар,

шүүгдэгч Б.П, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1934006300376 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт,  Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо бага наран 2 гудамж 4-7 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, мөн Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3531 дугаартай прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт Б.П гэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт,  Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Жаргалант 1-77 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Б гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П, Б.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баян сумын нутагт 2019 оны 7 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнө иргэн Н.Мөнх-Эрдэнийн машин дээрээс 3 ширхэг гулууз махыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 612.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын 30-ны орой  21 цагийн үед дүү Бямбын хамт Улаанбаатар хотод таксинд явж байгаад хоёулаа ярилцаж байгаад Улаанбаатар хотоос Говьсүмбэр орох замд хаягдал хуванцар сав шил лааз хаясан байж магадгүй гээд бодсон.  Манай гэрийнхэн грүппд байдаг.  Тэгээд явж байсан замд гэрэлтэй газар таарсан. Би машинаасаа буугаад миний дүү цаашаа жоохон яваад хээр хаясан байна хараадах гээд дүүгээ явуулсан. Буусан газраа хуванцар саваа хараад явж байсан чинь урдаасаа хойшоо чиглэлтэй ачааны жижиг тэрэг явж байсан. Тэгээд хучлагатай машин харагдсан. Тэгээд би юу ачсан юм болдоо гээд араас нь явсан. Жоохон явж байгаад мах унагасан. Тэгээд би машиныхаа хурдаа хасаж чадахгүй байсан. Араас жижиг тэрэг гэрлээрээ анивчаад зогсоосон. Тэгээд би айсандаа дүүгийнхээ араас гүйсэн. Араас хөөж явж байсан машин байхгүй байсан. Дүү надаас юу болсон талаар асуусан. Араас хөөсөн жижиг тэрэг хөөгөөд тэгээд Төв аймагт цагдаа нарт баригдсан” гэв.

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:” Ахыгаа хайгаад явж байсан. Яах гэж байгааг нь мэдээгүй гайхаад л дагаад явсан. Замд мах байхаар нь ачаад явсан. Би зугтаагаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-08 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-09 тал/, хохирогч Н.Мөнх-Эрдэнээс авсан тэмдэглэл /хх-12-14 тал/, “БСБ финанс банк бус санхүүгийн байгууллагын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 19/1577 дугаартай албан тоот /хх-16 тал/, иргэний нэхэмжлэгч М.Унралаас авсан мэдүүлэг /хх-17-18 тал/, гэрч Б.Баатарболдоос авсан мэдүүлэг /хх-24-25 тал/, гэрч Т.Дашнямаас авсан мэдүүлэг /хх- 26 тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн 2019/291 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-38 тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн 06/292 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-41-48 тал/, Шүүх эмгэг сэтгэц судлалын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1002 дугаартай комиссын дүгнэлт /хх-52-54 тал/, Шүүх эмгэг сэтгэц судлалын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 998 дугаартай комиссын дүгнэлт /хх-56-57 тал/, яллагдагч Б.Бас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан мэдүүлэг /хх-69 тал/, яллагдагч Б.Паас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан мэдүүлэг /хх-76 тал/, яллагдагч Б.Бямбын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-79 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-80 тал, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-81 тал/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-82 тал/, яллагдагч Б.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-84 тал, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-85 тал/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-86 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-87 тал/, 2019 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 22/223 дугаартай Автомашин зээлийн гэрээний хуулбар /хх-89-91 тал/, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22/223 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх-92-95 тал/, яллагдагч нарын “Хаан” “Хас”, Төрийн банкуудад хадгаламж болон харилцах данс эзэмшдэг талаарх баримтууд /хх-98-100 тал/, 2019 оны 8 дугаар сарын 05-ний өдрийн ял шалгах хуудас /хх-101-102 тал/,  яллагдагч Б.Пыг урьд шийтгэж байсан тогтоолын хуулбарууд /хх-112-116 тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-117-118 тал/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Б.П, Б.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баян сумын нутагт 2019 оны 7 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнө иргэн Н.Мөнх-Эрдэнийн машин дээрээс 3 ширхэг гулууз махыг хулгайлж бусдад 612.450 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Мөнх-Эрдэнийн: “Би 2019 7 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчим 35 эр хонины гулууз мах ачаад Улаанбаатар хот руу явж байсан машин гэрлээрээ дохиод байхаар нь машинаа зогсоогоод буугаад очтол машины чинь дээрээс хүн буугаад гүйчихлээ ачаан дээрээс чинь мах шидээд араас нь машин ачаад яваад байна гэж хэлсэн. Ингээд би нөгөө машинтай хүнийг машинтай нь хүний хойноос яваад өгөөч гэж гуйгаад нөгөө машин зугтаагаад явчихсан. ... Ингээд Багахангай дээр цагдаад хэлэхэд Төв аймгийн Цагдаа руу ярь гэж хэлээд цагдаад мэдэгдэж тэмдэглүүлсэн. Уг хүмүүсийг Төв аймгийн цагдаа нар саатуулсан байсан. 3 эр хонины мах машиндаа ачсан байсан. Би бүгдийг нь бүрэн буцааж хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,  

гэрч М.Ундралын: “Би тус тээврийн хэрэгслийг өөрийнхөө мөнгөөр зээл хийж худалдан авсан. Пыг хааяа гэр бүлийн орлогод нэмэртэй юм болов уу гэж машинаа өгч таксинд явуулдаг байсан юм. Гэтэл энэ хүнийг машиныг маань ашиглаад хулгай хийчихсэн гэж байна. Би машинаа үнэлгээгээр нь нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

гэрч Б.Баатарболдын: “Төв аймгийн Баян сумын нутагт Улаанбаатар хотоос Говьсүмбэр орох зам дээр миний машины урд цэнхэр өнгийн Бонго маркын ачааны машин , цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний урд явж байгаа цагаан өнгийн машин гэнэт зогссон. Би хурдтай явж байсан болохоор зогсож чадахгүй эсрэг урсгалд орж машинаа зогсоосон. Машинаа зогсооход замын голд зогссон цагаан өнгийн тээврийн хэрэгслийн бупер доор нь улаан юм хараглдсан. Тэгээд би хүн дайрчихсан юм шиг байна гэж бодоод машинаа ухраагаад цагаан машины баруун талаар нь орж зогссон. Тэгтэл цагаан машины жолооч хойд хаалгаараа бупер доор байсан улаан өнгийн зүйлийг авч машиныхаа хойд хаалгаар хийсэн. Тэгэхээр нь би машиныхаа цонхоо онгойлгоод наад улоаан юм чинь юу юм гэж асуутал өө миний юм байгаа юм гээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь чи хүн дайрчихсан уу үгүй юу хаалга онгойлго гэж хэлтэл энэ миний мах байгаа юм гэж хэлээд сандраад чичрээд байсан. Тэгэхээр нь сууж явсан хүмүүс дээ энэ одоо яагаад махаа машиныхаа урд авч явдаг юм бол гэж яриад машинаа асаагаад Улаанбаатар хот руу явж байтал урд явж байсан цэнхэр өнгийн Бонго маркын ачааны тээврийн хэрэгслийг гүйцээд иртэл ачааны завсараар нь мах харагдаад мах ачиж явааг нь мэдсэн. Тэр машин ДУУ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Би энэ машинаас мах унасан байж магадгүй гэж бодоод машиныхаа гэрлээр дохиод зогсоосон. Зогсооход машины ачаан дээр нэг хүн үсэрч буугаад зугтаасан. Тэгээд би араас нь хөөгөөд гүйсэн боловч барьж чадаагүй. Цэнхэр өнгийн Бонго маркын машины жолоочид машин дээрээс чинь нэг хүн үсрээд явчихлаа ард нь явж байсан машин луу чинь нэг мах авч хийсэн байх тэр машины хаалга онгойход дотор талд нь 2-оос 3 ширхэг мах харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

гэрч Т.Дашнямын: “би тус өдөр ээлжийн ажилтай байсан. 102 дугаарын утасанд Баянжаргалан сум хариуцсан хэсгийн төлөөлөгч дэслэгч Гантүшиг залгаж РАУМ маркын 16-97 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замд явж байсан машины тэвшин дээрээс мах шидэж аваад зугтаачихлаа та нар отолт хийж саатуул гэсэн. Ингээд би зам дээр гарч тус машиныг дугаараар нь зогсоож саатуулж жолоочоос нь гадна бас нэг залуу байсан. Ингээд машиныг хүнтэй нь хамт цагдаагийн газарт авч ирж хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 06/292 дугаартай “...Н.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн гулууз мах 612,450 төгрөг гэх ” дүгнэлт /хх-41-46 тал/,

шүүх сэтгэц эмгэл судлалын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1002 дугаартай “... 1. Б.Б нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. 2. Б.Б нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Б.Б нь хэрг хариуцах чадвартай байна....” /хх-52-54 хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 998 дугаартай “...... 1. Б.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Б.П нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Б.П нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-56-57 тал/,

яллагдагч Б.Бямбын: ... Төмөр замын гарам дээр нэг мах байхаар нь буугаад машиндаа ачаад ахыг хартал байхгүй байхаар нь машинаа асаагаад зам дагуу ахыг хараад явж байтал дахиад хоёр мах зам дээр байхаар нь зогсоод машиндаа ачиж байтал миний араас нэг машинтай хүн ирж зогсоод надад хандаж чи сая юу ачсан гэхээр нь би мах байгаа юм аа гэж хэлэхэд юун мах юм бэ гэхээр нь би олсон юм гэж хэлээд машины хаалгаа онгойлгож харуулаад хаалгаа хаасан. Тэгтэл нөгөө машин хөдлөөд миний урд гараад яваад өгсөн. Тэгээд би машинаа хөдөлгөөд араас нь П ахыг хайгаад явж байтал П ах зам дагуу алхаж ирээд би зогсоод машины урд талд миний хажууд суусан. Ингээд хөдлөх гэтэл ах надад хандаж буцаад яв урд хоёр машин эргэчихлээ гэж хэлээд би шууд ахын үгэнд ороод зам дээр буцаад эргэсэн. Ингээд нилээн явж байгаад араас явж байсан машин байхгүй болчихсон...” гэх мэдүүлэг /хх-69 тал/,

яллагдагч Б.Пын: “...Урдаасаа хойшоо чиглэлтэй жижиг ачааны портер машин зөөлхөн явж байгаад төмөр замын призер гарамаар гарахдаа хурдаа сааруулаад донсолгоонд нь нэг хонины гулууз мах газар уначихаар нь би араас нь гүйж очоод авирч гараад дээр нь байсан махнаас 2-ыг цувуулж шидсэн. Ингээд буух гээд бууж чадахгүй явж байтал араас нэг машин ойртож ирээд миний сууж явсан машиныг гэрлээрээ дохиод байсан. Тэгтэл нөгөө машин хурдаа багасгаад би машинаас үсэрч буугаад замын хажуугаар зугтсан. Ингээд явж байхад Ба өөдөөс замаараа машинтай ирээд би машинд суугаад хөдлөх гэтэл нөгөө урд байсан хоёр машин зам дээрээ эргээд бид хоёр луу явахаар нь би айгаад Баг машинаа буцаагаад яв гэж хэлээд зам дээр эргээд урагшаа явсан. Тэгээд жаахан явж байтал нөгөө хоёр машин араас явахаа болихоор нь буцаад Улаанбаатар хот руу явж байхад Ба надад хандаж сая би зам дээрээс 3 мах оллоо машиндаа ачсан байгаа гэхээр нь би эргээд хойд суудал руу хартал миний шидсэн байсан махыг Ба олоод ачсан байсан. Тэгэхээр нь би Бад хандаж түрүүнд бидний араас явсан машин дээрээс нэг мах унахаар нь би дээр нь гараад хоёр мах шидсэн юм. Түүнийг чи олсон байна хоёулаа одоо зугтаад яахав махыг нь өгөөд уучлалт гуйх уу гээд яриад явж байтал цагдаа нар биднийг зогсоосон. Бид буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг /хх-76 хуудас/ зэрэг болон шүүгдэгч Б.П, Б.Б нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтуудаар тогтоогдсон байна.

шүүгдэгч Б.Б, Б.П нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж авсанч бусдад хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэж ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд “...автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй...”, “...шүүгдэгч Б.Б, Б.П нь ундааны сав зэрэг хаягдал түүж явахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.  

 Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б, Б.П нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авч бусдад хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

Б.Б, Б.П нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар хохирогч Н.Мөнх-Эрдэнэд буцаан олгосон байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Б, Б.П  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй болгохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б.П, Боржигон овогт Б.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч И. овогт Б.П, Б. овогт Б.Б нарыг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Б.П-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б овогт Б.Б хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар Б.Б, Б.П нарыг тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б, Б.П нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулсугай.

6. Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б, Б.П нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх  арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ