| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00066/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 66
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Ц-н Т-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-г 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.-н цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-с 7.479.070 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д олгож, нотлох баримтгүй 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой 10.620.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн талаар хүүхдүүдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Т-н цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хохирогчийн өмсөж байсан шар өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, 20 мм өргөнтэй, ягаан эрээн өнгөтэй ажлын хэсэгтэй, хоёр талаараа эвхэгддэг ягаан өнгийн оруулгатай, хар бариултай хутга 1 ширхэг зэргийг устгасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
С.НОЛХООСҮРЭН