Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00068

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

          Дугаар 183/ШШ2016/00068

                          Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                                                 

 

1.Хариуцагч Д.Баасандорж нь нэхэмжлэлийн шаардлага 335,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 5,350 төгрөг, улсын төсвийн орлогоос 5,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

               

 

 

 

 

    ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА