Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 77

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Я-н Б-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Я.Б-л нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 147.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

4.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай эд мөрийн баримт битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 0000 СЭА улсын дугаартай Хюундай портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ц.Б-д буцаан олгож, шүүгдэгчээс 1.600.000 төгрөг гаргуулж улсын төсөвт, 0.82 м3 улиас төрлийн модыг хохирогч С.... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгөтэй, хар өнгийн бариултай, турд хэсгээрээ төмөр иртэй, гинжтэй, асдаггүй 50.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, төмөр сүх 1 ширхгийг устгасугай.

7.Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, шүүгдэгч Я.Б-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 0000 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулж, иргэний нэхэмжлэгч, хохирогчид хүргүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА