Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 970

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Б.Баттулга /№2814/,

иргэдийн төлөөлөгч Б.Дуламсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шаравдоржийн Ш.Мад холбогдох 1808054641624 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны 73 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Өвөрхангай аймгийн 2001 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 4 жил 3 cap 08 хоногийн хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаартай шүүгчийн захирамжаар ялтны үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй дүйцүүлж, 01 жил 06 cap 24 хоногийн ялаар тогтоож, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шаравдоржийн Ш.М /РД: Х379100875/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Ш.М нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, уг хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон үйлдэж 17 удаагийн үйлдлээр бусдад нийт 20.193.520 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Овоогийн 36-17а тоотод оршин суух хохирогч П.Энхболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, 3-р ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас 1 ширхэг, 32 инчийн "Панасоник" маркийн зурагт 1 ширхэг, 2 ширхэг шүрэн чулуу, хүүхдийн үстэй малгай 1 ширхэг, хүүхдийн кет 1 ширхэг, эмэгтэй хүний багшийн дүрэмт хувцас 1 ширхэг, үхрийн мах 4 кг, цагаан будаа 3 кг, 1-р хоолны халбага 1 ширхэг, хаалганы түлхүүр 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 629.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч П.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад орой 21:40 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн урд цонх онгорхой, хаалганы түгжээг тайлж хаалгыг хааж орхисон байсан. Байшингийн урд талын цонхыг түлхэж хулгайч орсон байсан. Манайхаас 32 инчийн "Панасоник" маркийн зурагт 1 ширхэг, 3-р ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас 1 ширхэг, шүрэн чулуу 2 ширхэг, хүүхдийн үстэй малгай 2 ширхэг, хүүдийн кетэн гутал 1 ширхэг, багшийн дүрэмт хувцас 1 ширхэг, үхрийн мах 4 кг, будаа 3 кг, хоолны халбага 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Тухайн өдөр манай гэрийн түлхүүр алга болсон байсан. Миний хохирлыг барагдуулаагүй. Би үнэлгээнд заагдсан мөнгөн дүнг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 97-101х/,

гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би гэрээсээ нөхрийн хамт гараад орой 21:40 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн урд цонх онгорхой хулгай орсон байсан. Манайхаас 32 инчийн "Панасоник" маркиийн зурагт 1 ширхэг, 3-р ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас 1 ширхэг, шүрэн чулуу 2 ширхэг, хүүхдийн үстэй малгай 2 ширхэг, хүүхдийн кетэн гутал 1 ширхэг, багшийн дүрэмт хувцас 1 ширхэг, үхрийн мах 4 кг, будаа 3 кг, хоолны халбага 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 104х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 8-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал-Овоогийн 12-17 тоотод оршин суух хохирогч Б.Даваадалайгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, битүү буудаг булган малгай 1 ширхэг, төмпөнтэй үхрийн мах 4 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Даваадалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө явсан байсан. Манай эхнэр Түвшинжаргал гэртээ үлдсэн. Тэгсэн чинь эхнэрийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө ажилдаа яваад орой 21 цагийн үед ирэхэд нь гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан байсан тул цагдаад дуудлага өгсөн гэж байсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, булган малгай, төмпөнтэй мах алдагдсан байсан. Төмпөнтэй үхрийн мах ойролцоогоор 4 кг байсан. Булган малгай нь битүү буудаг малгай байсан. Алдагдсан зүйлээ олж авмаар байна. Гомдолтой байна ... гэх мэдүүлэг/1хх-ийн 148-153х/,

гэрч Т.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 11-нд 08 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд хүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд ажил дээрээ байж байгаад орой 21 цагийн үед хүүгийн хамт гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой юм шиг байсан. Тэгээд гэртээ ороод харсан чинь гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Манай нөхөр л үнэлгээг мэдэж байгаа ... гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 136-139х/, хохирогч Б.Даваадалайгийн хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /1хх-ийн 163-164х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын 12-416 тоотод оршин суух хохирогч Б.Ариунболдын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж, зөөврийн компьютер 1 бширхэг, хүүхдийн памперс 68 ширхэг, МУИС-ийн ромбо 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, хүүхдийн цагаан ултай гутал 1 ширхэг, үүрдэг цүнх 1 ширхэг, ургамлын тос 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 253.500 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-416 тоотод байшинд амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би 10 цагт гарч яваад ажил дээрээ байж байтал 14 цагийн орчимд манай эхнэр Амаржаргал руу хадам аав Хүрэлбаатар залгаад "танай гэрт очсон чинь гэрт чинь хулгай орсон байна" гэж хэлээд би мэдсэн. Тэгээд гэртээ ирэхэд хаалганы цоожийг эвдэж хулгай ороод эд зүйлсийг онгичсон байсан. Манай гэрээс "Делл" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, "Тоди" гэсэн бичигтэй хүүхдийн памперс 68 ширхэг, их сургуулийн ромбо 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинжний хослол 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, хүүхдийн цагаан ултай гутал 1 хос, үүрдэг том цүнх 1 ширхэг, ургамлын тос 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Миний хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 190-196х/,

гэрч Х.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би гэрээсээ өглөө 07 цаг өнгөрөөгөөд гарч явсан. Манай гэрт нөхөр Ариунболд гэртээ үлдээд 10 цагийн орчимд гэрээсээ гарч явсан байсан. Тэгээд өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь 14 цагийн орчимд манай аав над руу залгаад "хулгай орсон байна" гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байсан ба эд зүйлсийг онгичоод тараагаад хаячихсан байсан.

Манай гэрээс "Делл" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, "Тоди" гэсэн бичигтэй хүүхдийн памперс 68 ширхэг, их сургуулийн ромбо 1 ширхэг, мөнгөн ээмэг, эөгжний хослол 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинжний хослол 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, хүүхдийн цагаан ултай гутал 1 хос, үүрдэг том цүнх 1 ширхэг, /ргамлын тос 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98х/,

гэрч С.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай охин Амаржаргалынх манайхаас холгүй оайдаг юм. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд өөрийн охин Амаржаргалын гэрт очихоор гэрээс гараад явж очиход гэрийн хаалга нь онгорхой байдалтай байсан. Тэгээд гэр рүү нь шагайж харахад гэрийн эд зүйлсийг онгичоод хулгай орсон байдалтай байхаар нь би охин Амаржаргал руу утасдаад гэрт нь хулгай орсон талаар хэлсэн. Гэрээс нь алдагдсан зүйлсийг би хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 200х/,

хохирогч Б.Ариунболдын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /1хх-ийн 205-206х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 12-17 тоотод оршин суух хохирогч Х.Дашнямын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг эвдэж нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, их гарын манан хөөрөг 1 ширхэг, "Самсунг" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, сувдан бугуйвч, ээмэг, бөгж 3 хос 1 ширхэг, шигтгээтэй монетон бөгж 2 ширхэг, хос алтан бөгж 2 ширхэг, ундрам чулуун ээмэг, зүүлт, бугуйвч 1 ширхэг, манан энергийн бугуйвч 1 ширхэг, мөнгөн унждаг ээмэг, бөгж, гинж, кулон 4 хос 2 ширхэг, алдарт эхийн 2-р одон 1 ширхэг, 25.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.083.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Х.Дашнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, (Хайрханы 12-17 тоотод байх хашаанд байшинд амьдардаг. Би нөхрийн хамт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг руу яваад 2018 оны 10 дугаар сахрын 03-ны өдөр 23 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн урд талын салхивч онгорхой хулгай орсон байсан. Манайхаас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, их гарын манан хөөрөг 1 ширхэг, "Самсунг" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, сувдан бугуйвч, ээмэг, бөгж 3 хос 1 ширхэг, шигтгээтэй монетон бөгж 2 ширхэг, хос алтан бөгж 2 ширхэг, ундрам чулуун ээмэг, зүүлт, бугуйвч 1 ширхэг, манан энергийн бугуйвч 1 ширхэг, мөнгөн унждаг ээмэг, бөгж, гинж, кулон 4 хос 1 ширхэг, мөнгөн унждаг ээмэг, бөгж, гинж, кулон 4 хос 1 ширхэг, алдарт эхийн 2-р одон 1 ширхэг, 250.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 241-243х/,

гэрч Г.Викторын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг руу эхнэрийн хамт яваад 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ирсэн. Шөнө 02 цагийн орчим гэртээ ирэхэд том өрөөний вакум цонхоор хулгай ороод гэрээс шинэ цагийн чулуун хөөрөг, ... маркийг нь мэдэхгүй нөтбүүк, вхнэрийн сувдан зүүлт, бугуйвчин зүүлт, хүзүүний зүүлт зэрэг эд зүйлс алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 244-245х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 224-228х/, хохирогч Х.Дашнямын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /1хх-ийн 248-249х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

5. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын 12-64 тоотод оршин суух хохирогч А.Баасанбатын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж, "Сони" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, цахим ном уншигч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн баавар 1 ширхэг, дарс 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.170.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

хохирогч А.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-64 тоотод монгол гэрт амьдардаг юм. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ иртэл хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орсон байсан ба эд зүйлсийг онгичоод замбараагүй болгосон байсан. Манайхаас “Сони" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, цахим   ном уншигч 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн баавар 1 ширхэг, дарс /120.000 төгрөгөөр авч байсан/ 1 ширхэг, дарс /30000 төгрөгөөр авч байсан/ 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Эд зүйлсээс ямар нэгэн зүйл буцааж аваагүй байгаа. Би хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 55-60х/,

хэргийн газрын   үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 42-47х/, хохирогч А.Баасанбатын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /2хх-ийн 63-64х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

6. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын 12-17 тоотод оршин суух хохирогч Б.Лхагвадуламын эзэмшлийн өвлийн байшинд нэвтрэн орж, "Асер" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хонины мах 10 кг, шаргал өнгийн эмэгтэй хүний хавар намрын гутал 1 хос, хурган дотортой дээл 1 ширхэг, сувдан ээмэг 1 хос, бэлэн 250.000 төгрөг, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан том шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан шигтгээтэй цэцэгтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан шигтгээтэй  жижиг цэцэгтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол мөнгөн гинж 2 шйрхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулон, ээмэгний хослол 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-17 тоотод байх ахынхаа байшинд амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 06 цагийн орчимд гарч яваад 18 цагт гэртээ ирэхэд манай байшингийн цоожийг эвдэж ороод гэрийн бүх зүйлсийг онгичоод эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Манайхаас "Асер" маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хонины мах 10 кг, шаргал өнгийн эмэгтэй хүний хавар намрын гутал 1 хос, хурган дотортой дээл 1 ширхэг, сувдан ээмэг 1 хос, бэлнээр 250.000 төгрөг, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан том шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан шигтгээтэй цэцэгтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан шигтгээтэй жижиг цэцэгтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулон, ээмэгний хослол 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байна. Миний хохирлоос монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон гинж, кулон хүлээлгэн өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 107-114х/,

иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би "Тайгын булаг кредит" ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг. Манай компани нь "Сайн ломбард" нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Манайх олон салбартай ба иргэнд барьцаалан зээл олгохдоо зөвхөн тухайн хүний бичиг баримт болон түц машины лавлагаагаар тулгаж байж эд зүйлсийг нь авдаг. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шаравдоржийн Ш.М Х379100875 гэсэн регистрийн дугаарай хүн өөрийн бичиг баримтаар манай Сансарт байрлах L17 салбарт ирж 4 ширхэг мөнгөн аяга барьцаалан 195.000 төгрөгний зээл авсан. Уг эд зүйлсийг цагдаагийн байгууллагаас хураан авсан учир манай байгууллагаас үндсэн зээл болох 195.000 төгрөг, өнөөдрийн байдлаар хүү алданги 101.890 төгрөг буюу нийт 296.890.төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 118х/,

гэрч Б.Чимэдцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаа тараад гэр рүү явж байтал манай дүү Лхагвадулам над руу залгаад "гэрт хулгай орчихож" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "цагдаа дууд" гэсэн чинь "за" гээд тасалсан. Тэгээд би гэртээ яваад иртэл дүү цагдаа дуудчихсан гэчихсэн байж байсан. Манай гэрээс дүүгийн ээмэг, бөгж, нөтбүүк, гутал, дээл, хонины мах, мөнгөн бугуйвч гэх зэрэг зүйлс алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 119х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 87-94х/, барьцаат зээлийн гэрээ /2хх-ийн 97-98х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 101-106х/, хохирогч Б.Лхагвадуламын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /2хх-ийн 123-124х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

7. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын 12-29 тоотод оршин суух хохирогч Д.Ганбаатарын эзэмшлийн өвлийн байшинд нэвтрэн орж, "Шанел" маркийн үнэртэй ус 1 ширхэг, Түчи" маркийн үнэртэй ус 1 ширхэг, үхрийн мах 4 кг, саван 6 ширхэг, эмэгтэй хүний арьсан өвлийн гутал 1 ширхэг, своровский ээмэг бөгжний хослол, мөнгөн ээмэг 1 ширхэг, нүүр цэвэрлэгч 1 ширхэг, цаг 1 ширхэг мөнгөний гахай, бэлэн 130.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.017.200 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-29 тоотод байшинд амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би 07 цагт гарч яваад 14 цагийн орчимд гэртээ ирэхэд хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манайхаас "Шанел" маркийн үнэртэй ус 1 ширхэг, Түчи" маркийн үнэртэй ус 1 ширхэг, үхрийн мах 4 кг, саван 6 ширхэг, эмэгтэй хүний арьсан өвлийн гутал 1 ширхэг, своровский ээмэг бөгжний хослол, мөнгөн ээмэг 1 ширхэг, нүүр цэвэрлэгч 1 ширхэг, цаг 1 ширхэг мөнгөний гахайнд байсан 130.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Би хамгийн сүүлд тооцоолсноор 130.000 төгрөг байсан. Миний хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй. Хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /2хх-ийн 157-162х/,

хохирогч Д.Ганбаатарын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /2хх-ийн 171-172х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

8. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 17-15 тоотод оршин суух хохирогч С.Бүүвэйдоржийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, ВСВ фирмийн 32 инчийн зурагт 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, гэрийн халаад 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 370.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Бүүвэйдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагт гэрээ түгжиж яваад айлд хоносон. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд манай хамаатны хүү Мөнхөө над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Мэдээд гэртээ ирэхэд хаалганы цүүг эвдэж хулгай орсон байсан. Манайхаас "БСБ" маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, удирдлагын хамт, улаан эрээн өнгийн бүтээлэг 1 ширхэг, цагаан эрээн зузаан халаад 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлсээ бүрэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 216-220х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 194-197х/, эд зүйл хулээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 224-225х/, хохирогч С.Бүүвэйдоржийн хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /2хх-ийн 149-150х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

9. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн 29-39 тоотод оршин суух хохирогч Ц.Цогтын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, савхин куртка 1 ширхэг, хонины өрөөл мах, 520.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Цогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад үдээс хойш 16 цагийн үед гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг онгойлгоод дотогшоо ортол гэрийн эд зүйлийг онгичсон байдалтай байсан. Манай байшингийн вакум цонхыг түлхээд орсон байсан. Тэгэхээр нь тавилга эд зүйлсээ шалгаад үзтэл савхин куртка алга болсон байсан. Дараа нь хөлдөөгчөө үзтэл хонины мах алга болсон байсан. Хонины өвчүү, хаа, гуя, хавирга байсан юм. Цагдаа нар явсны дараа эхнэр рүүгээ утсаар залгаад хулгай орсон талаар ярихад авдар дээр бурхны судрын доор байсан мөнгийг үз дээ гэж хэлсэн. Манай охин Солонгос улсад магистрд сурдаг юм. Тэгтэл охин руугаа явуулах гэж байсан 520.000 төгрөг алга болсон байсан. Манай эхнэр Эрдэнэчимэг нь охин руугаа явуулна гээд хадгалж байсан мөнгө юм байна лээ ... гэх мэдүүлэг /3хх-ийн 14-15х/ ... Эрэгтэй савхин куртка 1 ширхэг, хонины мах /өвчүү, гуя, хаа, хавирга, өрөөл мах/ алдсан ... гэх мэдүүлэг /3хх-ийн 18х/,

гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үдээс хойш 17 цаг өнгөрч байхад манай нөхөр Цогт над руу залгаад гэртээ ороод иртэл хулгай ороод гэрийн хамаг юм дэлгээд хаячихсан, авдар сав, хөргөгчний хаалга онгойлгоод орхисон байна гэж хэлсэн. Ингээд би ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирэхэд хөргөгчинд байсан хонины мах алга болсон байсан. Манай охин Энх-Учрал Солонгос улсад магистрт сурч байгаа юм. Тэгээд охиндоо явуулна гэж хадгалж байсан 520.000 төгрөг алдагдсан байсан. Энэ мөнгийг би цагаан дугтуйнд хийгээд цүнхэндээ авч явж байсан. Тэгснээ хаячихна гэж бодоод гэрийнхээ авдарны дээр судар доор тавьсан байсан юм. Тэгээд хулгай орсон байна гэж хэлэхээр нь энэ мөнгийг үз дээ гэж нөхөртөө хэлтэл манай нөхөр Цогт шалгатал байгаагүй. Үүнээс гадна нөхрийн өмсдөг байсан савхин куртка алдагдсан ... гэх мэдүүлэг /3хх-ийн 21-22х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 1-4х/, хохирогч Ц.Цогтын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ний үнэлгээ /3хх-ийн 30-31х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

10. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн задгай тоотод оршин суух хохирогч М.Мөнгөншагайгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн аяга их гарын мөнгөн аяга 1 ширхэг, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг 1 хос, "Евок" нэртэй архи 1 шил, мөнгөний гахай, бэлэн 150.000 төгрөг, ком хутга /5 ширхэгтэй/ зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.280.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Мөнгөншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагийн орчимд гэрээсээ гарч орой 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонх онгорхой байхаар нь гэртээ ороод харвал эд зүйлсийг онгичоод эмх замбараагүй болгосон байсан. Манайхаас мөнгөн аяга 4 ширхэг /1 нь их гарын, 3 нь дунд гарын/, монетон ээмэг нэг хос, "Евок" нэртэй архи 1 шил, 150.000 төгрөг, ком хутга /5 ширхэгтэй/ зэрэг эд зүйлс алдагдсан. Харин булган шуба алдагдаагүй, амбаарт байсныг сүүлд мэдсэн. Мөнгөний гахайнд би cap бүр цалингаасаа 10.000 төгрөг хийдэг байсан ба 15 удаа хийсэн. Тэгэхээр 150.000 төгрөг байсан. Манайхаас алдагдсан эд зүйлсээс монетон ээмэг 1 хос, мөнгөн аяга 4 ширхгийг буцааж авсан. Архи, 150.000 төгрөг, ком хутгаа аваагүй. Мөнгөний гахайгаа 10.000 төгрөгөөр үнэлнэ. Би үлдсэн хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 81-85х/,

иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би "Тайгийн булаг кредит" ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг. Манай компани нь "Сайн ломбард" нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Иргэнд барьцаалан зээл олгохдоо зөвхөн тухайн хүний бичиг баримт болон ТҮЦ машины лавлагаагаар тулгаж байж эд зүйлийг барьцаанд авдаг. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шаравдоржийн Ш.М Х379100875 гэсэн регестрийн дугаартай хүн өөрийн бичиг баримтуудаар ыанай Сансарт байрлах L17 салбарт ирж 2.9 грамм монетон хос ээмэг, 2.1 грамм монетон бөгж, 0.6 грамм монетон бөгж, 2.8 гр гинж кулон зэрэг эд зүйлийг барьцаалан 440.000 төгрөгийн зээл авсан. Уг эд зүйлсийг цагдаагийн байгууллагаас хураан авсан учир хүү, алданги 245.300 төгрөг буюу нийт 685.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 88х/,

иргэний нэхэмжлэгч Л.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ХХК-д менежрээр ажилладаг. Манай компани нь "Сайн" нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Манайх олон салбартай ба зээл олгохдоо зөвхөн тухайн хүний бичиг баримт болон ТҮЦ машины лавлагаагаар тулгаж эд зүйлийг барьцаанд авдаг. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шаравдоржийн Ш.М Х379100875 гэх регистрийн дугаартай хүн өөрийн бичиг баримтаар манай Хөтөлд байрлах салбарт 2.5 гр 1 хос монетон ээмгийг барьцаанд тавьж 130.000 төгрөг авсан. Уг эд зүйл буюу монетон хос ээмгийг цагдаагийн байгууллагаас хураан авсан тул тухайн байгууллагаас үндсэн зээл болох 130.00 төгрөг, өнөөдрийн байдлаар хүү, алданги 191.720 төгрөг, нийт 204.7х

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 51-57х/, барьцаат зээлийн гэрээ /3хх-ийн 66-67х, 72х/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 75х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 76-77х/, хохирогч М.Мөнгөншагайгийн хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /3хх-ийн 93-94х, 98-99х/ болон хавата схэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.

 

11. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын 10-27 тоотод оршин суух хохирогч Ш.Энх-Алдарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг лоом төмрийг хэрэглэн эвдэж нэвтрэн орж, тэргүүний залуу алтан медаль, халтар манан хөөрөг, мөнгөн хос ээмэг, бор хүрэн өнгийн өрөөсөн чулуун ээмэг, чулуун хос ээмэг, сувдан хос ээмэг, төмөр бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 428.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ш.Энх-Алдарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянмонгол хорооллын Саруул хотхоны Барилга дээр ажиллаж байсан юм. Тэгэхэд 11 цагийн үед манай хажуу айлын дүү Адъяахүү над руу залгаад танайд хулгай орчихлоо, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би такси бариад гэртээ иртэл манай гэр онгорхой, хамаг юм онгичсон, эд зүйл маань ил гарчихсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-нд би гэрээ цоожилж хороололд байдаг эгчийндээ хонохоор явчихсан байсан. Тэгээд өглөө шууд тэндээсээ ажилдаа явчихсан юм. Манай гэрээс юу алдагдсанаа сайн мэдэхгүй байсан ба цагдаагийн байгууллага дээр ирэхэд тэргүүний залуу алтан медаль, халтар манан хөөрөг, мөнгөн хос ээмэг, бор хүрэн өнгийн өрөөсөн чулуун ээмэг, чулуун хос ээмэг, сувдан хос ээмэг, төмөр бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Гэрээсээ алдагдсан бүх эд зүйлсээ бүрэн хүлээж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-48х/,

гэрч Б.Адъяахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад би Да хүрээ зах ороод машины дугуй аваад эгчийнхээ харалдаа буусан. Манайх эгч Баясгалангийн доод талын хашаанд байдаг юм. Тэгээд би гэр рүү нь хартал гэрийн цоож нь байхгүй болохоор нь Баясгалан эгчийг ирсэн юм байх гэж бодоод байж байтал нэг танихгүй залуу гэрээс нь гараад намайг харангуутаа гэрийн арагшаа гүйгээд явахаар нь би хөөе гэж орилоод араас нь гүйсэн. Тэр залуу жалгаар гараад айлуудын хашаа давж яваад гүүрний дээр байдаг нэг айлын хашаан дотор баригдсан. Тэгээд тэр залууг бариад гарсан чинь доор эргүүлийн хоёр цагдаа явж таараад би тэр хоёр цагдааг дуудаад тэр хоёрт өгсөн. Тэгээд нөгөө залуу тэр хоёр залууг харангуутаа би найзтайгаа муудалцсан юм гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, чи сая айлд хулгай хийж байсан биз дээ гэж хэлэхэд хоёр цагдаа тэр залуу болон намайг аваад хулгай орсон гэх айл руу явсан. Гартаа юм бариагүй байсан. Зөөврийн компьютер хийдэг хар өнгийн цүнх үүрчихсэн байсан. Намайг явуулчих, өөрт чинь мөнгө өгье, би хүүхэдтэй юмаа гэсэн. Тэгээд цагдааг харчихаад тусдаа ярих юм байна гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 31-33х/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 39х/Хохирогч Ш.Энх-Алдарын хулгайд алдсан эд зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ний үнэлгээ /1хх-ийн 56-57х, 61-62х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудар нотлогдон тогтоогдож байна.

 

12. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Овоогийн 36-17а тоотод оршин суух хохирогч П.Энхболдын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны хаалгаар нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний шинэ ботинк 1 ширхэг, эрэгтэй хүний хуучин пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч П.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10 цагт байшингаа цоожлоод гарч яваад 16 цагт гэртээ ирэхэд амбаарын хаалга, байшингийн хойд урд цонхнууд онгорхой байсан. Манайхаас "СХД 11 цэцэрлэг" гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга, "Мон кара ХХК" гэсэн бичигтэй жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй шинэ ботинк 1 хос, эрэгтэй хүний ногоон алаг пүүз 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж, ээмэг, зүүлт, бөгжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан. Өмнө нь манайд 2018 оны 09 дүгээр сард хулгай ороход манай гэрээс түлхүүр алга болсон байсан. Тэр түлхүүрийг манай гэрт унагаачихсан байсан. Миний хохирлыг төлж барагдуулаагүй ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 139-144х/,

гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 04-ний өглөө би 07 цагийн орчимд гарч яваад манай нөхөр гэртээ үлдсэн. Ингээд манай нөхөр 10 цагт байшингаа цоожлоод гарч яваад буцаж 16 цагт гэртээ ирэхэд хулгай орсон байсан гэсэн. Манайхаас "СХД 11 цэцэрлэг" гэсэн бичипгэй дунд гарын мөнгөн аяга, "Мон кара ХХК" гэсэн бичигтэй жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй шинэ ботинк 1 хос, эрэгтэй хүний ногоон алаг пүүз 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж, ээмэг, зүүлт, бөгжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 137х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 124-131х/, хохирогч П.Энхболдын хулгайд алдсан зүйлд гаргасан "Тэнцвэр Эстимейт" ХХК-ий үнэлгээ, "Мастер үнэлгээ" ХХК-ий үнэлгээ /3хх-ийн 154-157х, 161-162х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

13. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаагийн 25-566 тоотод оршин суух хохирогч Х.Чулуунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, чих нь буудаггүй тарваганы арьсан малгай 2 ширхэг, чих нь буудаг тарваганы арьсан малгай 1 ширхэг, үнэгний арьс 14 ширхэг, сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, металл ээмэг 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Х.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ өглөө 08 цаг өнгөрөөгөөд зах руу явсан. Тэгээд зах дээр зогсож малгайгаа зарж байгаад орой гэртээ 18 цагийн үед ирэхэд манай байшингийн хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ороход гэрийн хамаг эд хогшил хөдөлчихсөн, газраар нэг тарсан байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж ойлгоод шууд байшингаасаа гараад хашаанд байдаг айлынх гэрэлтэй байхаар нь гэрт нь яваад ороход мөн хулгай орсон байдалтай байсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирсний дараа гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд миний гараар оёдог тарваганы арьсаар хийсэн малгай 3 ширхэг, малгай хийхээр бэлдсэн байсан үнэгний арьс 14 ширхэг алга болсон байсан. Тольтой жижиг шкафан дээр модон саван дотор байсан 3 сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг алга болсон байсан. Мөн сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын урт гялгар металан ээмэг 1 хос зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тухайн хулгайч нь манай байшингийн гадны талын амбаарын хаалгын цоожийг эвдэж орсон байсан ...” гэх мэдүүлэг /5хх-ийн 7-9х/ ... Тарваганы арьсан малгай 3 ширхэг, үнэгний арьс 14 ширхгийг хүлээн авсан. Бусад зүйлсээ аваагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна ... гэх мэдүүлэг /3хх-ийн 206-212х/,

гэрч Н.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би охин Ууганцэцэгийн хамт Төв аймгийн Угтаал суманд хөдөө байж байхад орой 18 цаг өнгөрч байхад манай хажуу айлын эгч болох Чулуунцэцэг над руу яриад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа манай нөхөр залгаад гэрийн хөргөгч эвдлээд дотор нь байсан мах алдагдсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 222х/,

гэрч Б.Галбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би гэрээсээ 08 цагийн үед гараад ажил руугаа явсан. Ажил дээрээ байж байтал манай эхнэр Цогзолмаа утсаар залгаад хашааны эзэн эгчийн гэрт хулгай орсон байна ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 225х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 195-199/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 203х/, хохирогч Х.Чулуунцэцэгийн хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ний үнэлгээ /3хх-ийн 230-231х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

14. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаагийн 25-566 тоотод оршин суух хохирогч Б.Галбаатарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтрэн орж, 30 кг үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Галбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн орчидм би гэрээсээ гарч яваад орой 18 цагийн орчимд ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Үхрийн 30 кг мах алдагдсан. Манай хөлдөөгчнөөс мах авахдаа хөргөгчний дотор талын ханыг юмаар хөшөөд цөмөлчихсөн байсан. Засуулах боломжгүй тул уг хөлдөөгчийг авсан үнэ болох 350.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 213-220х/,

хохирогч Х.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... манай байшингийн хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ороход гэрийн хамаг эд хогшил хөдөлчихсөн, газраар нэг тарсан байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж ойлгоод шууд байшингаасаа гараад хашаанд байдаг айлынх гэрэлтэй байхаар нь гэрт нь яваад ороход мөн хулгай орсон байдалтай байсан. Манай гэрт болон Галбаатарын гэрт хүн байгаагүй. Галбаатар бид 2 өглөө эрт гараад явчихсан байсан. Галбаатарын хөргөгчийг эвдэж, үхрийн махыг нь хулгайлсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 212х/,

гэрч Н.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би охин Ууганцэцэгийн хамт Төв аймгийн Угтаал суманд хөдөө байж байхад орой 18 цаг өнгөрч байхад манай хажуу айлын эгч болох Чулуунцэцэг над руу яриад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа манай нөхөр залгаад гэрийн хөргөгч эвдлээд дотор нь байсан мах алдагдсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 222х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 199-195х/, хохирогч Б.Галбаатарын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ний үнэлгээ /3хх-ийн 235-236х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

15. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаагийн 24-61 тоотод оршин суух хохирогч Ч.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтрэн орж, 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 791.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ч.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 08:30 минутад гэрээ цоожлоод гарч яваад орой 23:30 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой, гэрт хулгай орсон байсан. Манайхаас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, чулуун гаанс 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг, повер банк 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Эхнэрийн гоо сайхны зүйл алдагдаагүй. Надад чулуун гаанс, мөнгөн бугуйвч, мөнгөн аяганы тагш болон аяганы гадна бүрмэл мөнгийг хүлээлгэж өгсөн. Үүргэвч, повер банк зэрэг эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй. Мөнгөн аяганы хувьд эвдэж ямар ч ашиглах боломжгүй болгосон байсан тул 2 ширхэг мөнгөн аягаа нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 40-44х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 23-27х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 36х/, хохирогч Ч.Ганболдын хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ний үнэлгээ /4хх-ийн 52-53х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

16. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаагийн 23-892-02 тоотод оршин суух хохирогч Г.Ган-Эрдэний эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтрэн орж, "Водка" гэсэн бичиглэлтэй 1.75 литрийн цагаан архи 1 шил, "Спасед рим" гэсэн бичиглэлтэй 1.75 литрийн виски 1 шил, эмэгтэй хүний шинэ цамц 3 ширхэг, витамин 3 хайрцаг, эрэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэг, эмэгтэй хүний үнэртэй ус 3 ширхэг, 54 инчийн смарт зурагт удирдлага залгуурын хамт, ягаан өнгийн орны бутээлэг 1 ширхэг, ногоон өнгийн хогийн шүүр 1 ширхэг, ор хөнжлийн даавуу, дэрний уутны бүрдэл, ягаан өнгийн өрөөсөн ээмэг, уртасгагч залгуур, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... 2018 оны 12 дугар сарын 07-ны өдөр 08 цагт манай эхнэр ажилдаа гарч яваад би 10 цагийн орчим гарсан. Тэгтэл эхнэр над руу залгаад "Ганцэцэг эгч манайд очсон чинь гэрт хулгай орсон байна" гэж хэлсэн. Тэгээд би гэртээ иртэл байшингийн хаалганы дотор болон гадна цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манайхаас "Водка" гэсэн бичиглэлтэй 1.75 литрийн цагаан архи 1 шил, "Спасед рим" гэсэн бичиглэлтэй 1.75 литрийн виски 1 шил, эмэггэй хүний шинэ цамц 3 ширхэг, витамин 3 хайрцаг, эрэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэг, эмэгтэй хүний үнэртэй ус 3 ширхэг, 54 инчийн смарт зурагт удирдлага залгуурын хамт, ягаан өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, ногоон өнгийн хогийн шүүр 1 ширхэг, ор дэрний даавуу, дэрний уут, дэвсгэр даавуу, хөнжлийн даавуу 1 ком, дэрний уутны бүрдэл, ягаан өнгийн өрөөсөн ээмэг, цагаан өнгийн уртасгагч залгуур, цагаан өнгийн утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс алдагдсан. Зурагт болон орны бүтээлгээ тухайн өдөр хашаан дотор юмны доор байхыг нь би өөрөө олж аваад гэртээ оруулаад тавьчихсан, бусад зүйлсийг цагдаагаас хүлээлгэж өгсөн. Алдагдсан эд зүйлсийг би буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 99-104х/,

гэрч Д.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байсан чинь манай төрсөн эгч Ганчимэг над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би нөхөр Ган-Эрдэнэд хэлсэн. Тэгээд Ган-Эрдэний хамт гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг хөшиж хулгайч ороод манай гэрээс эд зүйл алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 105-106х/,

гэрч Р.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим хашаандаа орж ирсэн чинь манай дүү Дэлгэрцэцэгийн гэрийн хаалга онгорхой байхаар нь яваад орсон чинь гэрийн хамаг юмыг нь ухаад зурагт нь байхгүй байсан. Тэгэхээр нь би дүү рүүгээ дуулгасан ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 107-108х/

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 81-87х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 95х/, хохирогч Г.Ган-Эрдэний хулгайд алдсан зүйлд гаргасан "Мастер үнэлгээ" ХХК-ний үнэлгээ /4хх-ийн 112-113х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

17. Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгын 20-1098 тоотод оршин суух хохирогч Л.Одгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, "БСБ" брендийн 32 инчийн зурагт, эмэгтэй хүний туулайн арьсан шуба, 12 кг үхрийн мах, 13 кг хонины мах, 2,5 литр үхрийн сүү зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 536.820 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Л.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд ус авахаар гэрээ цоожлоод гарч яваад буцаад 13 цагийн орчимд ирэх хооронд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод эд зүйлсийг онгичоод эмх замбараагүй болгосон байсан. Манайхаас "БСБ" маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, туулайн арьсан шуба 1 ширхэг, хонины мах 13 кг, үхрийн мах 2 кг, сүү 2.5 литр зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 169-173х/,

гэрч Ж.Оюунмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 07 цагийн үед эмнэлэгт охин хэвтэж эмчлүүлж байгаа учраас тийшээ явсан. Тэгээд эмнэлэг дээр оиноо сахиж хоночихоод өнөөдөр гэртээ ирсэн чинь нөхөр Одгэрэл чи өнөөдөр зурагтаа аваад явсан уу гэхээр нь зурагтаа хулгайд алдсан талаар мэдсэн ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 178-179х/,

хохирогч Л.Одгэрэлийн хулгайд алдсан зүйлд гаргасан "Дамно" ХХК-ний үнэлгээ /4хх-ийн 183-184х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 164х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ш.М нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нийт 17 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор төмөр лоомыг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдын өмчлөлийн эд зүйлийг авч, авсан эд зүйлээ худалдан борлуулах, барьцаат зээлийн газарт барьцаанд тавьж олсон орлогоо өөрийн амьдрал ахуйд хэрэглэж, өөр ажил төрөл хйих бусад хэлбэрээр орлго ололгүй амьдралын эх үүсвэр болгосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.М нь хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 20.193.520 төгрөгийн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед биет байдлаар нь нийт 4.014.970 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар нь хохирогч нарт буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин одоо нийт 16.178.550 төгрөгийг Ш.Маас гаргуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах, мөн Ш.Маас нийт 1.203.610 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан нэр бүхий иргэний нэхэмжлэгч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ш.Мад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, урьд удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан 6 жил хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг төмрийг Ш.М нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай хэрэглэж байсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд зүйлийн комисст шилжүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Шаравдоржийн Ш.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, уг хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Ш.Мад 6 /зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Мад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ш.Мын цагдан хоригдсон нийт 365 /гурван зуун жаран тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан, энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Маас нийт 16.178.550 /арван зургаан сая нэг зуун далан найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ариунболд /РД:ЧБ82042872/-д 253.500 /хоёр зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Х.Дашням /РД:ИЭ62031305/-д 3.083.000 /гурван сая наян гурван мянга/ төгрөгийг, хохирогч А.Баасанбат /РД:ОЕ91072601/-д 1.170.000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөгийг, хохирогч Д.Ганбаатар /РД:ЧО82083075/-д 1.017.200 /нэг сая арван долоон мянга хоёр зуу/ төгрөгийг, хохирогч П.Энхболд /РД:ОГ78120417/-д 999.000 /есөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг, Б.Даваадалай /РД:АД89031810/-д 2.140.000 /хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, Ц.Цогт /РД:МО66051515/-д 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг, хохирогч Г.Ган-Эрдэнэ /РД:ЧА88021577/-д 2.470.000 /хоёр сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг, хохирогч Б.Галбаатар /РД:НШ93010610/-д 225.000 /хоёр зун хорин таван мянга/ төгрөгийг, Б.Лхагвадулам /РД:ОС90121221/-д 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч М.Мөнгөншагай /РД:ЗЮ93051650/-д 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг, хохирогч Х.Чулуунцэцэг /РД:ЖЯ76060665/-д 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийг, хохирогч Ч.Ганболд /РД:НБ89052819/-д 331.000 /гурван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг, хохирогч Л.Одгэрэл /РД:ВЭ62050278/-д 169.850 /нэг зуун жаран есөн мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус олгож,

мөн шүүгдэгч Ш.Маас нийт 1.203.610 /нэг сая хоёр зуун гурван мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж, Иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамба /РД:УК93012136/-д 981.890 /есөн зуун наян нэгэн мянга найман зуун ер/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Баяржаргал /РД:ЖЮ88100219/-д 221.720 /хоёр зуун хорин нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Ш.М нь хохирогч Ш.Энх-Алдар, С.Бүүвэйдорж нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.Лхагвадуламд 850.000, хохирогч М.Мөнгөншагайд 1.060.000, хохирогч Х.Чулуунцэцэгт 480.000, хохирогч Ч.Ганболдод 460.000, хохирогч Л.Одгэрэлд 366.970 төгрөг тус тус төлсөн, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

 

                    ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                                        Ё.ЦОГТЗАНДАН