Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 0342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.М

Хохирогч Д.О

Шүүгдэгч М.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.И-д холбогдох эрүүгийн 1925005570360 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.И

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.И нь 2019 оны 08 сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 7-106 тоот хүн байнга амьдрах орон байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч ТСЛ загварын 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлж Д.О-т 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Эхнэр салаад явснаас хойш архи уудаг болсон. Октябрийнхаас зурагт авснаа санаж байна. Хаалгыг нь яаж нээснээ санахгүй байна. Октябрь нь миний хадам ах юм. Хохирлыг төлсөн. Миний буруу үйлдлээс болж ийм асуудал боллоо. Зурагтыг нь зарж архи уусан. Хохирлыг машинаа зарж төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу. Ялыг багасгаж өгнө үү. Ээж маань хөгшин настай хүн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Хохирол төлөгдсөн. Гомдол санал алга гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний төрсөн ах Д.Октябрийн гэрт хулгай орж ЛСД зурагт алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 08 сарын эхээр гэртээ ганцаараа унтаж байтал шөнө дунд Идэрээ манай гэрт зурагт тэврээд ороод ирсэн. ...өглөөгүүр зурагтаа тэврээд гараад явсан гэсэн мэдүлэг /хх 27 ху/,

 

-Яллагдагч М.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Октябрийн гэрээр ороод гаръя, ер нь бол агсан таивих гэж очсон юм. Тэгээд хашааных нь хаалгаар ороод байшингийнх нь хаалгыг татсан чинь түгжээтэй байсан. Тэгэхээр нь цоожийг нь мулт цохиод байшинд орж хойморт байсан зурагтыг аваад гарсан. Тэгээд Ойдовын Бямбаа гэж айлд хоноод маргааш нь зурагтаа тэвэрч гараад Хүлэг зах дээр очоод танихгүй хүнд 130.000 төгрөгөөр зарсан. Зурагт зарсан мөнгөөрөө архи уусан гэсэн мэдүүлэг /хх 3-4 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 176 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрийг гарын хээний салбар станцын санд кодлон оруулж тус санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй мөр-дардас, дардас-мөр гэсэн үйлдлээр автомат хайлт хийлгэн харьцуулан шинжлэхэд тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хх 38-39 ху/

 

-М.И-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 1-4 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 7-8 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9, 14-15 ху/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 29-34 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 45 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.И нь 2019 оны 08 сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 7-106 тоот хүн байнга амьдрах орон байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч ТСЛ загварын 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлж Д.Октябрьт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Эхнэр салаад явснаас хойш архи уудаг болсон. Октябрийнхаас зурагт авснаа санаж байна. Хаалгыг нь яаж нээснээ санахгүй байна. Миний буруу үйлдлээс болж ийм асуудал боллоо. Зурагтыг нь зарж архи уусан. Хохирлыг машинаа зарж төлсөн” гэсэн, хохирогч Д.Октябрийн “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Хохирол төлөгдсөн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Ганаа /хх 16 ху/, гэрч О.Бямбадорж /хх 27 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч М.И-д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч М.И нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч Д.Октябрьт 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлөгдсөн, гомдол саналгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.И-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА