Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 42

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын

 эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Б.Саранчимэг би  тус аймгийн ******* сумын иргэн Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, ******* сумын Засаг даргад холбогдох ******* сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг  2017 оны 08 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                                               

ТОДОРХОЙЛОХ нь: 

        Хариуцагч ******* сумын Засаг дарга Э.Н нь эвлэрлийн гэрээндээ: Засаг дарга Э.Н миний бие ******* сум дахь Улсын нөөцийн цэгийг айл хашаа бүхий газарт нь хамгаалалтын зурвас болон бетон хашаа барьж үнс, нурам болох галын эрсдэл болон бусад эрсдэлээс хамгаалж хамгаалалтын зурвас барих ажлыг 2018 оны төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэнэ. 

        Иргэн Д.Ц-ийн 2011 оны 02 дугаар сарын 11-нд олгогдсон газар эзэмших гэрчилгээг дахин сэргээж 2004 оны 05 дугаар сарын 14-ий өдрийн газар эзэмших гэрчилгээний хэмжээгээр 2018 оны газар  зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж 2018 ондоо багтааж хэмжилт хийлгүүлэн гэрчилгээжүүлнэ гэжээ. 

        Нэхэмжлэгч Д.Ц нь: Нэхэмжлэгч Д.Ц миний бие хариуцагч сумын Засаг даргын гаргасан саналыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн өөр санал байхгүй гэрчилгээнд тусгагдсаны дагуу 546м2 газраа гэрчилгээжүүлж авах болно гэснээр нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээг байгуулжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх  эрхтэй. 

       Иймд нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Э.Н, гуравдагч этгээд ******* сум дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.А нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлохоор хоорондоо тохиролцож дээрх эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлэн маргаанаа дуусгавар болгож байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,  хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байх тул хуулийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* сумын иргэн Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, ******* сумын Засаг даргад холбогдох хэргийг нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д  зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

ШҮҮГЧ                            Б.САРАНЧИМЭГ