Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч П.О

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Их мэргэд овогт Пунцагцэрэнгийн П.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025681108 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62-9766 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их мэргэд овогт Пунцагцэрэнгийн П.О/РД: СЛ86020611/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч П.Онь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Онь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 62-976 б тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр И.Золзаяатай "утаснаас тоглоом устгасан байна" гэж маргалдаж, улмаар гар утас шидэн эрүүл мэндэд "хамрын нурууны хугарал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч П.П.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зйүлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 9 дүгээр сарын 16-нд би гэртээ галаа нэмэх гээд суусан ба эхнэрийнхээ гар утсыг аваад тоглох гэтэл миний тоглодог пабжи тоглоом байхгүй байсан байсан. Тэгээд би эхнэртэз уурлаад яагаад тоглоом устгасан юм бэ гэж хэлтэл манай эхнэр устгаагүй гэж хэлсэн. Тэгээд би чамаас өөр хэн устгадаг юм гэж хэлээд утсыг нь шидтэл нүүрэн дээр оночихсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

хохирогч И.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 16-ны орой гэртээ нөхөр хүүхдийн хамтаар ирсэн ба хоол хийж идчихээд сууж байтал манай нөхөр миний утсыг тоглоно гээд утсыг маань авч үзсэнээ энэ утсан дээр байсан пабжи нэртэй тоглоом байхгүй байна. Уурлаад устгасан байна ганц удаа тоглох гэж байхад гээд байхаар нь би устгаагүй гэж хэлтэл чамаас өөр хэн устгадаг юм гээд барьж байсан гар утсаа над руу шидсэн ба миний хамар хэсэгт оноод миний хамарнаас цус гарсан. Гар утсан дээр тоглоом байхгүй байна гээд манай нөхөр уурлаад бид 2 маргасан. Манай нөхөр уурлаад гар утсаа шидсэн ба миний хамар хэсэгт оноод дээрх гэмтэл учирсан. Надад гомдол санал байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрчихсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 9х-10х/,

гэрч И.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...пабжи гэх тоглоом байхгүй болсон байна гэж уурлаад чи л устгасан биз гээд утсаа аваад над руу шидчихсэн энэ үед шидсэн гap утас нь хамар хэсэгт оносон. Тэгээд миний хамарнаас цус гарсан. Тэгээд намайг зайл гээд хөөгөөд байсан. Би явах гэтэл намайг явуулахгүй байсан. Би тухайн хэрэг болсон өдрийн маргааш нь хороон цагдаа дээр очоод болсон зүйлээ хэлэх гэсэн боловч байгаагүй. Тэгээд өнөөдөр өглөө жоохон маргалдаад би цагдаад хандаж байна гэхдээ өнөөдөр зодсон асуудал байхгүй. Урьд нь 2016 онд Багануур дүүрэгт амьдардаг байхдаа маргалдаад миний уруул руу өшиглөөд гэмтээж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

гэрч Б.Хандармаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын сүүлээр байх, яг хэдний өдрийг санахгүй байна. Манай дүү Даваасүрэн над руу нэг өглөө яриад нөхөртөө зодуулчихлаа гэж хэлсэн. ...Нямдаш бол хурдан түргэн ааштай, огцом ууртай, манай дүүг өөрийнхөө хажууд өөрийнхөө дураар байлгах санаатай байдаг. Манай дүүг ажилд орсоноос хойш хардаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11679 дугаартай "И.Золзаяад хамрын нурууны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч П.П.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Их мэргэд овогтой Пунцагцэрэнгийн П.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.П.Оыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.П.Оыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.П.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ