Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00124

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00124

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар байрны 09 тоотод оршин суух, Пүрэвжавын Буяннэмэх /Регистрийн дугаар БД87052911/-ийн хүсэлттэй,

О.Билгүүн, Э.Баярцолмон нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

                                                     

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Буяннэмэх нь авто ослын улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох 4 865 725 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч О.Билгүүн Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 2-р хэсэг Төмөр замын гудамж, 28 байр 6 тоот /утасны дугаар 95848081/, хариуцагч Э.Баярцолмон Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улаанхуарангийн 2024 тоот /утасны дугаар 99767109, 88123413/  хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч  нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Буяннэмэх нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Билгүүн, Э.Баярцолмон нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг  гаргажээ.

Хүсэлт гаргагч нь О.Билгүүн, Э.Баярцолмон нарт холбогдуулан өөрт учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр  тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/22126 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

О.Билгүүн нь Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 2-р хэсэг Төмөр замын гудамж, 28 байр 6 тоот, Э.Баярцолмон  нь Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улаанхуарангийн 2024 тоот хаягт тус тус бүртгэлгүй, улмаар тэдний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус  удирдлага болгон  

                                                                                                       

   ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хөтөчин овогт Оюунбилэгийн Билгүүн /регистрийн дугаар УК94060832/, Ацат овогт Эрдэнэсүрэнгийн Баярцолмон /регистрийн дугаар МК94031856/ нарыг эрэн сурвалжилсугай.

         

            2.О.Билгүүн, Э.Баярцолмон нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоохыг Тахарын ерөнхий газарт үүрэг болгосугай.

 

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ