Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00125

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00125

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Тайна 4-101 тоотод байрлах  “Эх говийн ботго” ХХК -ийн

Батнямсүрэнгийн Сосорбурамыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

                                                     

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их Говийн Ботго” ХХК-д менежерээр ажиллаж байсан  Батнямын Сосорбарам  нь  ажиллах хугацаандаа байгууллагын орлогын мөнгөнөөс 1.547.800 төгрөгийг дутаасан. Тэрээр уг мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч, буцааж төлнө гэсэн баталгааг гаргаж өгсөн байдаг.  

Б.Сосорбурамаас дээрхи мөнгийн барагдуулахаар шүүхэд хандахад  Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол 12б байрны 109 тоот оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.  

Иймд Б.Сосорбарамын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болсон тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

“Эх говийн ботго” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батнямын Сосорбарамыг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг  гаргажээ.

Хүсэлт гаргагч нь Б.Сосорбурамд холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр  тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2016/20957 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Б.Сосорбурам нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 12Б байрны 109 тоот хаягт бүртгэлгүй, улмаар түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй  болсон байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан Батнямсүрэнгийн Сосорбурам /регистрийн дугаар ЦЖ81090401/-ыг эрэн сурвалжилсугай.

           2.Б.Сосорбурамыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоохыг Тахарын ерөнхий газарт үүрэг болгосугай.

 

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ