| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2016/00167/И |
| Дугаар | 183/ШШ2016/00137 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2016/00137
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2016/00137 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: *******,*******, ******* хотхон N21-3-1 тоотод байрлах “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн*******,*******,*******-д холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива И-19-4-1 тоотод оршин суух, ******* нь 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарыг дуусталх төлбөрийг төлөөгүй байна. Иймд нэг сарын төлбөр 17,500 төгрөг, нийт төлбөр 490,000 төгрөгийг нотариатын зардал 10,000 төгрөгний хамт нийт 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгнөөс 2016 оны 06 сарын дотор 250,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын дотор 250,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг 2016 оны 06 сард 250,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 250,000 төгрөг тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Уг гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Вива сити” СӨХ-ны нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь 2016 оны 06 дугаар сард 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2016 оны 07 дугаар сард 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вива сити” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгний тал хувь болох 7,825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын төсвөөс, 7,825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч *******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ