Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00144

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00144

                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******, Чингис оффисын 10 давхарт байрлах  “” ББСБ /Регистрийн дугаар:5255961/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4.879.844 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч “” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр NC10063365 тоот зээлийн гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1995 онд үйлдвэрлэсэн 35-51 УБВ улсын бүртгэлийн дугаартай, KZJ78038412 аралын дугаар бүхий Тоёота Ланд Круйзер 70 автомашиныг барьцаалсан.

Тэрээр зээлийн гэрээний эргэн төлөлтийг эхнээс нь зөрчиж эхний төлөлтийг  хугацаа хожимдуулж эхэлсэн бөгөөд үндсэн зээлээс 1,409,053 төгрөг, хүүнд 2.260.711 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 443.136 төгрөг нийт 4,112,900 төгрөг төлсөн байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3,590,947 төгрөг, хүү 979,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,384 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, түүнчлэн ийг гэрийн хаягаар очиж уулзах, эрж хайхад гарсан зардал 50,000 төгрөг, нийт 4,879,844 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө болох автомашины одоо хаа байгаа нь тодорхойгүй байгаа тул үрэгдсэн тохиолдолд бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зээл авсан нь үнэн. Миний эрхэлж байсан бизнес санхүүгийн асуудалд орсон тул хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаанд нийт 4,112,900 төгрөгийг эргүүлэн төлсөн тул миний төлөх зээлийг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “” ББСБ нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,879,844 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

нь “” ББСБ-тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10063365 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлд KZJ78038412 аралын дугаар бүхий 35-51 УБВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 70 автомашин, болон гэрийн тавилга, хөргөгч телевизорыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 Хариуцагч зээлийг хүлээн авсан, гэрээний үүрэгт нийт 4,112,900 төгрөг төлсөн гэдэгт талууд маргаагүй байна.

 Хариуцагч нь авсан зээлээс ихэнх хэсгийг төлсөн тул зээлийн үлдэгдлийг багасгах ёстой гэх боловч ямар үндэслэлээр зээлдэгчийн зээл төлөх үүргийг багасгуулах нь ойлгомжгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүүг тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй.

Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.13-т “төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж тохиролцон нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг уг аргаар тооцсон тухай шүүх хуралдаанд тайлбарлав.

 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах тул гэрээний дээрхи заалт нь нэмэгдүүлсэн хүүг “үндсэн хүү”-нээс тооцохоор заасан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан тохиролцоо биш байна. Тиймээс талууд нэмэгдүүлсэн хүүг тохиролцоогүй гэж үзэв. 

Иймд хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 443.136 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцов.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.12-т гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тусгагдсан ч энэ нь гэрээний талуудын эрх тэгш, чөлөөт байдалд нийцээгүй, түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дуусч, талууд гэрээг харилцан тохиролцож сунгаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хүү 979,513 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагчийн хүүнд төлсөн 221,627 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нотариатын болон хариуцагчийг эрж хайхад гарсан зардлыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иймд хариуцагч оос үндсэн зээл 3,590,947 төгрөгнөөс илүү тооцсон хүү 221,627 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 443,136 төгрөгийг тус тус хасч нийт 2,926,184 төгрөгийг гаргуулж, “” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 93,027 төгрөг  төлөхөөс 93900 төгрөг төлсөн байх тул илүү  төлсөн 873 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч оос  2,926,184 /хоёр сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 1,953,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд KZJ78038412 аралын дугаартай,  35-51 УБВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 70 маркийн автомашин, болон гэрийн тавилга, хөргөгч телевизорийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү  төлсөн 873 төгрөгийг улсын орлогоос, 61,769 төгрөгийг хариуцагч оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ