| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0849/Э |
| Дугаар | 856 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Даваасүрэн,
өсвөр насны шүүгдэгч Б.Н,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Баасанжав,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд Дамдин овогт Нэргүйбаатарын Б.Х, Боржигон овогт Баянжаргалын Б.Н нарт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд Дамдин овогт Нэргүйбаатарын Б.Хд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1911019140896 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 15 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Багануур дүүрэг, Гүн галуутайн цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 1б-3а тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Дамдин овогт Нэргүйбаатарын Б.Х /РД- УГ04260609/
Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эмэгтэй, бага боловсролтой, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн 96 ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2 дугаар гудамжны 16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Баянжаргалын Б.Н /РД- УК05212461/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ өсвөр насны яллагдагч Н.Б.Х, Б.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Н.Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Н.Б.Х нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 1 дүгээр гудамжинд хохирогч Ж.Оюунтогтохийг 58-30 БРА улсын дугаартай "Тоёото приус-20" маркийн авто машинаар гэрт нь хүргэж өгөхдөө гар утас, цүнх зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэж дээрэмдэн авсан буюу нийт 274.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б.Хын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Ж.Оюунтогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Телевизид найз Сарантуяагийн гэрт очоод найзтайгаа хоёулаа 0,33 граммын 1 шил архи хувааж уугаад би харихаар гарсан. Үндэсний телевизийн эсрэг талын замаас машин бариад манай найз намайг суулгаж өгөөд би ганцаараа дэнжийн мянгын Нарантуул-2 захын урд байх гэрлүүгээ ирсэн. Телевизээс манайх хүртэл 3000 төгрөг л гардаг бөгөөд гэрийнхээ гадаа ирчихээд би бүхэл 10000 төгрөг жолоочид өгсөн. Хэд гарсан миний дүү гэхэд "8000 төгрөг гарсан байна" гэхээр нь би уг нь тэгж гардаггүй юм даа 3500 л гардаг гэж хэлсэн. "Тэгэхэд 8000 гарсан байна даа гэж хэлээд надад задгай мөнгө байхгүй танд задгай мөнгө байхгүй юм уу" гэхээр нь байхгүй байна гэхэд "тэгвэл дэлгүүр орж задлуулъя" гэж хэлээд Нарантуул захын урд талын замаар явж байгаад дэлгүүр хүрэхгүйгээр баруун гар тийшээ эргээд гудамж руу орсон юм. Гудамж руу ороод нилээн явсан ба буцаж эргээд зогссон ба намайг "буу" гэхээр нь би яагаад буудаг юм бэ гэхэд тэр жолооч өөрөө машинаасаа буугаад тойрч ирээд хаалгаа онгойлгоод намайг "буу" гэхээр нь би буухгүй чи наад мөнгөө ав ав гэж хэлэхэд миний мөрнөөс татаад буулгах гэхээр нь би машиных нь дотор талын бариулнаас бариад буусан чинь намайг толгойтой үснээс 2 гараараа зулгаагаад гадагш буулгасан. Би тэр үед газар унасан ба намайг дээрээс дарж суугаад миний үүрч явсан цүнхийг маань булааж аваад машиндаа суугаад яваад өгсөн. Би уг нь цүнхээ өгөхгүй гэж нилээн ноцолдсон боловч дийлээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-27х/,
гэрч Н.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: би 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад явж байгаад өөрийн урд цуг ажиллаж байсан эгч болох Ж.Оюунтогтохтой утсаар холбогдож 22 цагийн орчимд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн замын эсрэг талд байрлах Цоглог нэртэй нийтийн караокед орж хүний 100 грамм архи авч уугаад 3 дуу дуулаад гэр гэртээ харихаар болж уг караокеноос гараад Ж.Оюунтогтох эгчийн гэр нь Дэнжийн 1000-д манай гэр тухайн үед Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч байсан болохоор би хоёр тийшээ салж явах шаардлагатай болоод эхлээд Ж.Оюунтогтох эгчийг караокены урд талын зам дээр гар өргөж зогсож байгаад нэг саарал өнгийн Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл ирж зогсоод жолооч нь эмэгтэй залуу насны охин болохоор нь гайгүй найдвартай гэж бодоод Дэнжийн 1000 орно гэж хэлээд Ж.Оюунтогтох эгч суусан тэгээд тухайн үед машиных нь зургийг нь авах гэсэн боловч цэнэг дуусаад дугаарыг нь харж авахад 5830 гэсэн Багануурын дугаартай машин байсан юм. Тэгээд намайг гэртээ очоод амарч байхад Ж.Оюунтогтох эгч надруу 91205477 гэсэн дугаарын утаснаас шөнө дунд эгч нөгөө сууж явсан таксиныхаа жолоочид гар утас болон цүнхтэй эд зүйлээ дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн тэгэхээр нь би гайхаад эмэгтэй жолооч байсан юм ямар сонин юм бэ гэж бодоод тэгэж байгаад маргааш нь очиж уулзсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,
гэрч Н.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би өөрийн нөхөр Нэргүйбаатарын хамтаар хувиараа барилгын ажил хийдэг бригад ажиллуулдаг ... ажлын хүмүүсийн хамтаар Багануур дүүргийн Хэрлэн гол руу салхинд гархаар болж гэр бүлийн хамтаар яваад өөрийн охин Н.Б.Хыг Багануур дүүрэгт өөрийн хамаатан болох Мөнхбаатарын гэрт үлдээгээд цаашаа ажлын хүмүүс болон нөхрийн хамтаар Хэрлэн гол руу явсан. Н.Б.Х нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүрэгт очиж үлдээгээд явснаас хойш тэр өдрөө Мөнхбаатарын гэрт нь хоноод маргааш өглөө нь тэдний гэрээс гараад явсан тэгээд тэр саарал өнгийн Приус-20 машиныг нь унаад явсан байсан ... Хэрлэн голоос наашаа явж байхад манай дүү Мөнхбаатар 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гараад алга болсон гэж хэлсэн ... 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр голоос хөдлөөд шууд наашаа Улаанбаатар хотод орж ирээд охин Б.Хыг хайгаад яваад олоогүй юм ... манай ажлын газрын хүн болох Монхор нь надруу хүний утас гуйгаад залгаад охин Б.Хыг гэрийн ойролцоо гудамжинд саарал өнгийн Багануурын дугаартай приус 20 маркийн хар өнгийн обуд дугуйтай машин унаад явж байна гзж хэлсэн юм... нөхөр Нэргүйбаатарын хамтаар гараад хайгаад явж байхдаа Багануур дүүргийн цагдаагийн газар залгаж асуугаад Багануураас Приус-20 маркийн машин алдагдсан уу гэж асуугаад тэгтэл тийм дуудлага байна гэхээр нь машины содон шинж тэмдгийг талаар асуухад ... Б.Хын унаж яваа машинтай яг таарч байсан юм. Тэгээд хайгаад явж байхад цагдаагаас ярьж байна гээд машиныг хайгаад байна гэхээр нь цагдаатай нь уулзаж цуг хайх гээд цагдаатай нь яриад явж байх замдаа Б.Х Дэнжийн-1000 худалдааны төвөөс доошоо уруудаад явдаг зам дээр 58-30 БРА гэсэн дугаартай саарал өнгийн Приус-20 машины хажууд Б.Х зогссон байхаар нь араас нь очоод зогссон чинь Б.Х цаашаа машинаа орхиод зугтаагаад өгсөн тэгээд нөгөө цагдаа руу холбогдоод машиныг нь хүлээлгэж өгөөд цаашаа гэррүү яваад очход гэрийн хашаан дотор байдаг ажилдаггүй цагаан машин дотор сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад айгаад зугтсан юм ... охиноо дагуулаад цагдаа дээр ирээд нөгөө Багануураас унаж явсан машинтай явж байгаад суулгаж явсан эмэгтэй хүний гар утас болон биет 10000 төгрөгийг дээрэмдсэн гэж хэлэхээр нь гэмт хэрэг үйлдсэн талаар нь мэдсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34х/,
"Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний "...үнэлгээний дүн 274.000 /хоёр зуун далан дөрвөн мянган төгрөг/ гэх үнэлгээний тайлан /хх-ийн 40-41х/, Өсвөр насны яллагдагч Н.Б.Хын мэдүүлэг /хх-ийн 46-49х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Өсвөр насны шүүгдэгч Н.Б.Х, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн 2205 тоот лангуун дээр байсан хохирогч О.Төмөртогоогийн rap цүнхтэй 23.110 юань /8.954.431,7 төгрөг/, 200 ам.доллар /533.064 төгрөг/, бэлнээр 450.000 төгрөг, “Самсунг Галакси Жэй-5” /Samsung Galaxy J-5/ загварын rap утас, бичиг баримт, банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэл хйисэн болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Б.Х, Б.Н нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч О.Төмөртогоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 10:45 цагийн орчимд лангуун дээрээ ирээд лангуугаа онгойлгочихоод цүнхтэй эд зүйлээ лангуун доторх сандал дээр ил тавиад бараагаа гаргаж байрлуулах гээд хажуугийн лангуун дээр очоод хувцас өлгөж байх үеэр 20-25 орчим насны 2 эмэгтэй лангууны ойролцоо эргэлдэж байснаа нэг нь намайг хараад зогсож байх үеэр 2 дахь эмэгтэй нь сандал дээр байсан миний жижиг хар цүнхийг хулгайлж аваад зугтсан байсан...23 мянга 110 юань, 200 доллар, бэлнээр 100.000 орчим төгрөг, Самсунг галакси жей 5 "Samsung galaxy J-5" маркийн rap утас, бичиг баримт, банкны карт зэрэг байсан...Миний анхаарлыг сарниулаад намайг хараад зогсож байсан эмэгтэй нь 20-25 орчим насны 150-160 см өндөртэй, дээгүүрээ цагаан өнгийн футболк цамцтай, доогуураа жинсэн өмдтэй, өмд нь мөрөвчтэй, хар өнгийн кейттэй, урт бор шаргал үстэй, үсээ дээш нь шулуун боосон, мөрөн дээрээ цэнхэр өнгийн цамц тохчихсон бо царайтай хүн байсан. Хамт явж байсан миний цүнхийг хулгайлсан эмэгтэй 20-25 орчим насны 160-165 см өндөртэй, цайвар царайтай, тайрмал богино үстэй, үсээ ардаа доош нь боосон байдалтай, цагаан өнгийн футболк, жинсэн өмд, хар өнгийн пүүз өмссөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 114-115х/,
гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 7 дугаар сард хүртэл улсын Нэгдүгээр төв эмнэлэгт дүрс оношлогооны их эмчээр ажиллаж байгаад ажлаасаа гараад гадаадын хөрөнгө оруулалттай газарт мэргэжлээрээ ажиллаж байгаа ажлынхаа хажуугаар хийдэг учраас сардаа 100 ам доллар авдаг... бэлнээр cap сардаа авдаг байсан. Тэгээд өөрөө завгүй байсан учраас ээжийг "Найман шарга"-тай ойрхон байсан учраас солиулаад өг гэж хэлээд өгсөн байсан. Тэгтэл 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цүнхтэй эд зүйл болон мөнгөө алдсан талаараа хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 130х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 110х/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 111х/, өсвөр насны гэрч Н.Б.Хын өөрт холбогдох хэргийн талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 124-126х/, өсвөр насны гэрч Б.Ны өөрт холбогдох хэргийн талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 128-129х/, өсвөр насны яллагдагч Н.Б.Хын мэдүүлэг /хх-ийн 136-138х/, Өсвөр насны яллагдагч Б.Ны мэдүүлэг /хх-ийн 140-142х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч шүүгдэгч Н.Б.Хыг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ж.Оюунтогтохыг унаж явсан тээврийн хэрэгсэлээрээ гэрт нь хөргөж өгөх явцдаа, хүч хэрэглэж тээврийн хэрэгсэлээс буулгаж эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн өсвөр насны шүүгдэгч Н.Б.Х, Б.Н нарын бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч О.Төмөртогоогийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар эд зүйлүүдийг нь хулгайлсан гэмт үйлдэлд нь тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх тус тус дүгнэв.
Хохирогч Ж.Оюунтогтох, О.Төмөртогоо нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан шүүгдэгч нарыг өсвөр насны хүүхдүүд учир хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул Н.Б.Х, Б.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролыг нөхөн төлсөн, 15 нас 4 сартай эмэгтэй өсвөр насны хүүхэд болох хувийн байдал, анх удаа 8 жил хүртэл хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан, түүний үйлдсэн гэмт хэрэг бүрт нь хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хойшлуулсан хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролыг нөхөн төлсөн, 14 настай эмэгтэй болох хувийн байдлыг нь харгалзан түүнийг цаашид засарч хүмүүжих боломжтой гэж шүүх үзэн ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Дамдин овогт Нэргүйбаатарын Б.Х, Боржигон овогт Баянжаргалын Б.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,
Өсвөр насны шүүгдэгч Дамдин овогт Нэргүйбаатарын Б.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтлож дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б.Хд 1 /нэг/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдийг журамлан Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж гурван жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эх Б.Шүрээд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Н.Б.Хд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ хорих ялд, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б.Хд шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хуацаагаар тогтоож, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б.Хд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Б.Хыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Н.Б.Х, Б.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлйин 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Н.Б.Х, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ