Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00145

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00145

                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,, “” ХХК /Регистрийн дугаар: 000000/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

миний бие “” ХХК-ийн захирал тэй амаар харилцан тохиролцож, өөрийн хоёр найзын хамт “п”-ийн харьяа Сүхбаатар дүүрэгт байрлах “Хангай хотхон” хороолол төслийн 3 дугаар блокны 12 давхар барилгын хоёрдугаар орцны 5 дугаар давхрын шаврын ажлыг нэг м.кв-ыг 6000 төгрөгөөр тооцон нийт 4,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон.  Ингээд 2015 оны 07 дугаар сарын 25-наас уг барилгад ажиллаж 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаа дуусган захиалагч компани болох “п” ХХК-ийн инженерт хүлээлгэн өгсөн.

          Хийсэн ажлын хөлсөө “” ХХК-ийн захирал ээс нэхэхээр “” ХХК мөнгө өгөөгүй байна гэдэг. “” ХХК-ийн захирал оос асуухаар захиалагч “п” ХХК-иас мөнгө өгөхгүй байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл “п” ХХК-иас асуухад 5 давхрын шаврын ажлын хөлсийг “” ХХК-д өгсөн гэдэг.

Иргэн миний хөдөлмөрийн хөлсийг олгохгүй маш ихээр хохироож байх тул “” ХХК-иас өөрт ноогдох ажилласан хугацааны олгогдоогүй байгаа цалин хөлс 1.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хэлсэн доголдол нь миний хийж гүйцэтгэсэн ажилд хамааралгүй болно гэв.

 

          Хариуцагч “” ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Манай компани  2015 оны 7 дугаар сард “п” ХХК-тай харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хангай хотхоны 3 дугаар ээлжийн 2 блок  12 давхар барилгын 1, 2 дугаар орцны өрлөг шавар, засал чимэглэлийн ажлыг 204,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Улмаар өөрийн ажилд туслуулахаар “” ХХК-тай нэг м.кв өрлөгийг 8000 төгрөг, шаврыг 6000 төгрөгний өртөгтэйгээр уг барилгын 5, 9, 10 дугаар давхрын өрлөг, шаврын ажлыг бүхэлд нь хийлгэхээр тохиролцож гэрээ байгуулсан.

          Захиалагч компани гэрээний дагуу санхүүжилтийг хийгээгүйгээс барилгын ажил 2015 оны 08 дугаар сарын сүүлээр зогссон. Улмаар “п” ХХК, манай компани болон бусад компани, ажилчдын төлөөлөл комисс байгуулан хуралдаж, захиалагчийн инженерүүдэд хийсэн ажлын гүйцэтгэлээ шууд өгч, төлбөрөө авахаар тохирсон.  “п” ХХК-д  ажлыг 2015 оны 11 сард дуусган хүлээлгэн өгсөн.

          Гэвч туслан гүйцэтгэгч “” ХХК-ийн ажилчид барилгын талбайд ажиллах үедээ хариуцлагагүй ажилласнаас подём эвдсэн, барилгын инженерийн дээрээс юм унагаж  улмаар акт тогтоогдож 600,000 төгрөгний торгууль төлсөн.

           “п” ХХК нь “” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлоос шалтгаалж өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг манайд бүрэн төлөөгүй байна. Манай компани  “” ХХК-тай хийх тооцоог дуусгасан, харин ч авлагатай.

            нь “” ХХК-тай харилцан тохиролцож барилгын ажилд оролцсоноос манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

         

          Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгч  Б.Баянжаргал  “” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хангай хотхоны  3 дугаар ээлжийн 12 давхар 2 блок барилгын 2 дугаар орцны 5 давхрын шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэгт зохигчид маргаагүй боловч хариуцагч нь  туслан гүйцэтгэгч “” ХХК хөлсийг төлөх үүрэгтэй гэж маргав.

           Нэхэмжлэгч Б.Баянжаргал нь гэрээний саналыг “” ХХК-ийн захирал ээс хүлээн авч, уг барилгын ажилд оролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “” ХХК, “” ХХК-иудын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна. 

          Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгч нь гэрээний саналыг бусад этгээдээс хүлээн авч барилгын ажилд оролцсон байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “” ХХК-иас  хөлс төлөхийг шаардах эрхгүй байна.

          Нэхэмжлэгч нь “” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсийг жич нэхэмжлэх эрхтэй.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 37,350 төгрөгнөөс 29,500 төгрөгийг төлсөн байх тул дутуу төлсөн 7850 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “” ХХК-иас 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Баянжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  дутуу төлсөн 7,850 төгрөгийг Б.Баянжаргалаас гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ