Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00147

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр

            Дугаар 183/ШШ2016/00147

                           Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсгийг удирдлага болгон  

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                  

 

          1.“*******” ББСБ-ын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 3,837,178 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, ******* нар 3,837,178 /гурван сая найман зуун гучин долоон мянга нэг зуун далан найман/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон, зохигчдыг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,345 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 76,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                

          3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            О.ОДГЭРЭЛ