Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 868

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн даргаар Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Диймаагийн Д.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911013070952 тоот хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, “Хос хос” ХХК-нд өрмийн туслах гагнуурчин ажилтай, Чингэлтэй дүүргийн 6-р хороо 23-26 тоотод амьдардаг, урьд нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил хорх ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Диймаагийн Д.Ц /РД- УШ82070517/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Си Ю" дэлгүүр дотор Япон улсын иргэн Ису Хаяатогийн 2.300.000 төгрөгний үнэ бүхий “Айфон Экс Макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: Хэрэг гарах үед манай ажил эхлээгүй байсан. Би хааяа архи уудаг, тэгж их уугаад байдаггүй. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би байрныхаа гадаа Цогоо ахтай нэг шил архи хувааж ууж дуусгаад, дахин нэг шил архи нэмж авч уусан. Ууж байгаад үлдсэн тал архийг нь би халаасандаа хийгээд тамхи авах гэж явж байхдаа 2 хүнтэй таарсан. Би тэр 2 хүнийг Япон улсын иргэн гэж мэдээгүй. Өөрсдөө хоорондоо англиар яриад байсан. Тэр 2 надтай яриа өдөөд миний халаасанд байсан шилтэй архи руу заагаад байхаар нь би архиа гаргаж ирээд хамт хувааж уусан. Тухайн Япон улсын 2 иргэн надтай таарахдаа халамцуу байсан. Би өөрөө бас тухайн үедээ халамцуу байсан. Тэгээд миний архинаас уусан болохоороо намайг кофегоор дайлна гэхээр нь Си Ю кофе шоп рүү дагуулаад хамт орсон. Си Ю кофе шоп манай гэрийн хажууд байдаг. Кофегоо ууж дуусчихаад гарах гэхэд миний сандалны хажууд цүнхээ тавьчихсан байхаар нь би цүнхийг нь үүрээд бид гурав Си Ю-гээс цувраад гарсан. Тэгээд үүдэнд байхад нөгөө 2 надаас цүнхээ авсан. Би гадаа гараад салхинд цохиулаад нэг сэрэхэд гэртээ байсан. Тэр үед надад ямар ч гар утас байгаагүй гэв.

хохирогч Ису Хаяатогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би Монгол Улсад 2019 оны 3 дугаар сард хөлбөмбөг тоглох зорилгоор ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзуудын хамт түрээсийн байранд амьдарч байгаа юм. Би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 23 цагийн орчим найз Риосаку Кудоу-тай гэртээ харих зорилгоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Си Ю нэртэй түргэн хоолны газрын урд талд алхаж байсан том биетэй хар царайтай хүн ирээд нар,ад кофе аваад өгөөч гэхээр нь Си Ю түргэн хоолны газар ороод кофе авч өгсөн кофе ууж дуусаад тухайн хүн миний хар өнгийн үүргэвчтэй цүнхийг аваад гарчихсан учир араас нь очоод цүнхээ авий гэсэн миний цүнхийг буцаагаад өгсөн учир цүнхээ аваад гэртээ ирээд цүнхээ үзсэн миний Ай Фоне Икс Макс гар утас алга болсон байсан миний гар утсыг тухайн хүн авсан болохыг мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-20х/ ,

гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 6 цүгаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Си Ю түргэн хоолны газарт кассын ажил хийдэг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 23 цагийн үед ажил дээр байх үед манайд үйлчлүүлж байгаад гарсан согтуу эрэгтэй хүн гаднаас 2 гадаад буюу Япон хүнтэй хамт орж ирсэн бөгөөд тухайн 3 хүн согтуу байсан ингээд манайхаар үйлчлүүлээд байж байх хугацаанд манай үүдний ширээнд суугаад хоорондоо чанга чанга яриад инээлдээд хүмүүстэй маргаад л байсан ингээд нэг хархад тухайн Монгол нь цүнх үүрсэн Японы гар утсыг гартаа барьчихсан өөрсдийнхөө зургийг аваад байсан ингээд гараад явсан, Япон хүн орж ирээд утсаа алдсан талаараа хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Удаагүй байж байсан хамт орж ирсэн халзан толгойтой рүн эргэн орж 00-ын өрөөнд чинь орох гэсэн юм гэж асуухаар нь ажиллахгүй байгаа гэсэн гараад явсан. Тухайн халзан толгойтой хүн Японы алдсан гэх гар утсыг манайд үйлчлүүлж байхдаа гартаа бариад манай найзаас энэ гар утас 100.000 төгрөг хүрэх болов уу? гэж асуусан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

Эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 8х/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Цг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Япон улсын иргэн, хохирогч Ису Хаяатогийн эд зүйлийг нууц далд аргаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Япон улсын иргэн, хохирогч Ису Хаяатод энэ гэмт хэргийн улмаас нийт 2.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээний баримтаар тогтоогдож байх тул Д.Цгоос нийт 2.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Цд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэнгийн хугацаанд уг гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа үйлдсэн байх тул хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт Диймаагийн Д.Цг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Цг тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Цгоос нийт 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Япон улсын иргэн хохирогч Ису Хаяато /Usui Hayato/-д /ГП: TR4444300/ олгож, уг хохиролыг Д.Цг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ