Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2016/00152

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр

          Дугаар 183/ШШ2016/00152

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4,  75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                                                

1.”*******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч *******д нь нэхэмжлэлийн шаардлага болох 272,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 4,413 төгрөг, улсын орлогоос 4,413 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                           

 

 

 

ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ