Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2016/00178

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

       Дугаар 183/ШШ2016/00178

                         Улаанбаатар хот

          

        МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 

                         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

               Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:*******,*******,*******,*******,,т холбогдох

 Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.185.546 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

         

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                     

                                                                                                        

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

миний бие, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын******* дахь газрын даргаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/402 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан.  Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Гэвч, шийдвэрийг сайн дураар эс биелүүлж, намайг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажилд томилсон.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш  ажилд орсон 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх,  нийт 68 хоногт  ажилгүй байсан цалингийн олговороос суутгалыг хасч, 3.185.546 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Дээрхи үнийн дүнг нийт цалин хөлснөөс тооцсон болно гэв.

 

Хариуцагч, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/402 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр ыг ажлаас чөлөөлсөн.

Тэрээр дээрхи тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүх ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.  Уг шийдвэрт тусгагдсан ажилгүй байсан хугацааны олговорт 1.592.569 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Мөн манай байгууллага төсөвт байгууллага бөгөөд энэ оны төсөвт ийм мөнгө суугаагүй, өгөх мөнгө байхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх цалин хөлсийг бодохдоо дундаж цалин хөлснөөс бодоогүй байгааг шүүх анхаарна уу. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 68 хоногт маргахгүй, харин  сүүлийн авсан 2015 оны 9,10,11 сарын дундажаар тооцвол 4.156.005 төгрөг, үүнээс суутгалыг хийж хасвал 3.098.203 төгрөг болохоор байна гэв.

 

        Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                     

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                    

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч хариуцагч,т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.185.546 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын******* дахь газрын даргаар ажиллаж байсан ыг тус газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/402 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг баримтлан ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд ханджээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр ыг урьд эрхэлж байсан  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.592.569 төгрөгийг, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас гаргуулан олгохоор шийдвэрлэж,  улмаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш  2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ыг ажилд нь эгүүлэн авсан, энэ хугацаанд ажилгүй байсан хугацаа 68 хоног гэдэгт талууд маргаагүй  байна.

Харин хариуцагч нь өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, мөн мөнгөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр ы 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорыг шүүх шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг биелүүлсэн байдал нь нэхэмжлэгч ы 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагын төсөвт зардал тусгагдаагүй байдал нь ажил олгогч ажилтны цалин хөлсийг олгох хуулиар хүлээсэн хариуцлагаас чөлөөлөх, ажилтны хуулиар олгосон баталгааг хангахгүй байх үндэслэл болохгүй.              

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул түүнд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны олговорыг олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нийт олгогдох ажилгүй байсан хугацааны олговроос хуульд заасны дагуу зохих суутгалыг хийсний дараах дүнгээр тооцон нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилгүй байсан бүх хугацаанд нь “дундаж” цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор тусгагдсан байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу ы ажиллаж байсан сүүлийн 3 сарын  /2015 оны 9,10,11 дүгээр сар/ дундаж цалин хөлсөөр тооцож, 3.098.203 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87.343 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч,т даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                   

                                                                                                                   ТОГТООХ  нь:    

 

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас 3.098.203 /гурван сая ерэн найман мянга хоёр зуун гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 87.343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Нэхэмжлэгч ы ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг,т даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64.521 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.920 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ