| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/04921/И |
| Дугаар | 183/ШШ2016/00192 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2016/00192
| 2016 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2016/00192 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийгхэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“*******” ББСБ-ын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 1,848,604 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 44,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ