Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2016/00195

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр

        Дугаар 183/ШШ2016/00195

                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:          

Нэхэмжлэгч: *******,******* Вива сити хотхоны N21-3-1 тоотод байрлах “*******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,     

       Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох        

      Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 317.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.  

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч “*******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Вива Сити хотхоны М-7-5-4 тоотод оршин суугч нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн 2016 оны 03 дугаар сар дуустал 18 сарын/ нэг сарын төлбөр 17,500 төгрөг/ сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 315,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох 315,000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн нотариатын зардал 2,500 төгрөгний хамт нийт 317,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг   шинжлэн судлаад  

  ҮНДЭСЛЭХ нь: 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.       

Нэхэмжлэгч “*******” СӨХ нь хариуцагч аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 315,000 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 317,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардан авч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хан-Уул дүүргийн*******нд байрлах “*******” Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, тус дүүргийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр  13/05 тоот гэрчилгээг олгожээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн  147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 зааснаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

Тус холбооны 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор “Вива Сити” хотхоны айл өрх бүр сарын 17,500 төгрөгийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд төлөхөөр тогтоожээ.

Вива Сити хотхоны М-7-5-4 тоотод оршин суух хариуцагч нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 03 сар дуустал 18 сарын төлбөр нийт 315,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч д шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

                   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

              

       1.Иргэний хуулийн 147 дугаар  зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар хариуцагч аас 317.500 /гурван зуун арван долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан “*******” СӨХ-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Янжиндуламаас 10,175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              О.ОДГЭРЭЛ