Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2016/00196

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр

          Дугаар 183/ШШ2016/00196

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: *******,*******,*******,*******/-д холбогдох

 Гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар  оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ч миний бие 1999 онд Д.Бүжинтэй танилцаж, улмаар 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0101642 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ч.Ө төрсөн. 2010 оноос хойш бидний зан харилцаа таарамжгүй болж, улмаар тусдаа амьдарч эхэлсэн. Хүү Ч.Ө маань өнгөрсөн хугацаанд ээжийнхээ асрамжинд өсч торнисон. Одоо бид 2 тус тусын амьдрал зохиосон бөгөөд миний бие гэр бүлтэй болж, нэг хүүтэй болсон.

Цаашид Д.Б бид 2 хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаангүй болно гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс нэхэмжлэлд тусгагдсан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүү Ч.Ө-ийг өөр дээрээ үлдээх хүсэлтэй байна. Гэр бүл салахад миний зүгээс эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар: Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Ц.Ч, Д.Б нар 1999 онд танилцаж, 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ч.Ө төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 7 дахь тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 6 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарсан байдал мөн тус тусдаа амьдрал зохиосон болохыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

          Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

          

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

 

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Иеншөөбү овогт Ц.Ч, Илжигин овогт Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ч.Өнөхишигийг эх Д.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ч.Ө-ийг 11 нас хүртэл амьжиргааны  доод  түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр эцэг Ц.Ч-аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч-д олгосугай.

 

5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 О.ОДГЭРЭЛ