| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/03697/И |
| Дугаар | 183/ШШ2016/00215 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2016/00215
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2016/00215 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:*******,*******,*******,******* -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,*******ид холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,679,256 төгрөг гаргуулах, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/07666 дүгээр шийдвэрээр намайг ийн хичээлийн туслах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулахаар шийдвэрлэсэн.
шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон ч надтай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулэж ажилд эргүүлэн авсан.
Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эргүүлэн авах хүртэлх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 72 хоногийн цалин буюу 1.679.256 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 41,820 төгрөгний хамт, нийт 1,721,076 төгрөгийг Монгол Солонгосын Политехникийн коллежээс гаргуулж өгнө үү.
Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Монгол-Солонгосын политехникийн коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар шүүхийн шийдвэр гарсны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн боловч нь ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажил олгогчтой гэрээ байгуулах талаар өөрийн биеэр ирж уулзаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэрийг биелүүлэх бичиг 2016 оны 03 дугаар сарын 10-нд ирсний дараа өөрийн биеэр ирж гэрээ байгуулж ажилдаа орсон болно гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Монгол Солонгосын Политехникийн коллежид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,679,256 төгрөг гаргуулах, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзав.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/07666 дугаар шүүхийн шийдвэрээр ийг Монгол Солонгосын политехникийн коллежийн хичээлийн туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоожээ. Дээрхи шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэр гарсны дараа ажилдаа эргэн орохоор нэхэмжлэгч өөрөө ирээгүй тул зөвшөөрөхгүй гэх боловч ийг ажилдаа эргэн орохыг мэдэгдэж дуудсан эсэх, ийнхүү мэдэгдсэн ч гэрээ байгуулахаас татгалзан ирээгүй болохыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Монгол Солонгосын политехникийн коллежийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар ийг захиргааны туслах ажилтнаар мөн өдрөөс эхлэн томилжээ. /хх 19/
Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн дундаж цалин хөлсийг 2015 оны 8, 9,10 дугаар сард авсан цалингийн дундажаас тооцон нэг өдөрт 23,323 төгрөг гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо бүрэн ажиллаагүй /2015 оны 08 сард 100,000 төгрөг/ сарыг оруулан тооцсон байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг нэг өдрийн 24,827.4 төгрөг болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн /хх 6 / дагуу тооцох нь зүйтэй гэж үзэв.
Мөн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилдаа эргэн орсон тул мөн өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэх боловч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийн цалин хөлсийг олгоогүй гэдгийг нотлоогүй тул 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх нийт 63 хоногийн /нийтээр амрах болон баяр ёслолын өдрүүдийг хасч/ цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1,564,126 төгрөгийг Монгол-Солонгосын политехникийн коллежээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батбилгүүнд шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Солонгосын политехникийн коллежээс 1,564,126 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 115,130 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсныг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39,976 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ