| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/04012/И |
| Дугаар | 183/ШШ2016/00216 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2016/00216
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2016/00216 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******, Мандал бюлдингийн 4 давхарт байрлах “Мандал Женерал даатгал” ХХК /Регисртийн дугаар:5473489/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох
Гэрээний үүрэгт 95,735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тай 20112563 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 55252992 дугаар авч ашигласан.
2013 оны 02 дугаар сар, 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлбөр 63,823 төгрөгийг төлөөгүй тул 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр түүний үйлчилгээг хязгаарласан. Гэрээний 6 зүйлийн 6.9-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.
Гэрээний дагуу төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар төлбөр 63,823 төгрөг, алданги 31,912 төгрөг, нийт 95,735 төгрөгийг төлөөгүй байна.
“Мандал Женерал Даатгал” ХХК нь “” ХХК-тай байгуулсан “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ”-ний дагуу ХХК-д нөхөн төлбөрт 63,823 төгрөгийг төлсөн.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу хариуцагчаас 97,018 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн 63,823 төгрөг, алданги 31,912 төгрөгний хамт нийт 95,735 төгрөгийг хариуцагч Д. Шийрэвдамбаас нэхэмжилжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ”-г нэг жилийн хугацаатай, “” ХХК нь 55252992 дугаарын хэрэглэгч тай 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 20112563 тоот “утасгүй суурин холбооны мобифон үйлчилгээний гэрээ”-г тус тус байгуулжээ.
20112563 тоот гэрээний хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс даатгалын тохиолдол үүсч, учирсан хохирол болох 63,823 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт хүлээн авч, шаардах эрхийг “Мандал Женерал даатгал” ХХК-д шилжүүлжээ./хх4 тал/
“Мандал Женерал Даатгал” ХХК нь даатгуулагч “” ХХК-д “төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ”-ний дагуу учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, даатгуулагч нь шаардах эрхээ даатгагчид шилжүүлснээр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар “Мандал Женерал Даатгал” ХХК даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.
Харин Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” Гэж зааснаас гадна “Мандал Женерал Даатгал” ХХК, “” ХХК нарын хооронд байгуулсан “төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ”-ний хавсралтын №1-ийн 14.7-д /хх17тал/ авлага төлөгдөөгүй байх хугацаанд ноогдох алданги нь даатгалын нөхцөлд хамрагдахгүй байхаар талууд тохиролцсон, даатгалын нөхөн төлбөрт 63,823 төгрөг шилжүүлсэн байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна.
д шүүх хуралдааны товыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д заасныг баримтлан зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан ас 63,823 /жаран гурван мянга найман зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулж “Мандал Женерал даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ас 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ