Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 916

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Н.Э,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Найдангийн Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911029421242 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 50 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 бичил хороолол, 19 дүгээр байрны 74  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Найдангийн Н.Э /РД: ХЖ69102873/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичгдсэнээр/ яллагдагч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Доод салхитын 10 дугаар гудамжны 206 тоотод хохирогч Н.Энхбаатартай маргалдан улмаар хурц иртэй зүйлээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс нилээд хэд хоногийн өмнө би найз Цогтбаярын гэрт очиж хэд хоносон бөгөөд энэ үед миний нутгийн залуу болох Н.Э ирсэн юм. Ингээд Цогтбаяр хотын төв рүү хэд хоногоор ажиллах болоод Н.Э бид хоёр Цогтбаярын гэрт 3 хоног хоносон юм. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 орчим цагийн үед Н.Э бид хоёр хоолгүй болчихоод хоолны мөнгө олох гээд Н.Эын эгч рүү 100-н айлын орчимд очсон юм. Ингээд Н.Э эгчээсээ 3500 төгрөг авлаа гэж хэлээд хүрч ирсэн бөгөөд бид хоёр хамтдаа Нарантуул зах оръё би эгчээсээ мөнгө нэмээд аваадахъя гэж хэлсэн ба Нарантуул зах дээр очиход манай эгч надад 2000 төгрөг өгсөн юм. Ингээд бид хоёр зах дээр явж байгаад 3000 төгрөгийн үнэтэй Галт ус нэртэй 350 граммын архи авч уугаад архиа ууж дуусчихаад хамтдаа 7-н буудал яваад 7-н буудлаас хоолны зүйл авах гэж байтал Цогтбаяр автобусанд явж байгаад та хоёрыг хараад буугаад ирлээ гэмЛфр^д хүрээд ирсэн. Энэ үед цаг 18 болж байсан байх ингээд бид 3 хамтдаа Цогтбаярын гэрт очсон юм. Н.Э цуйван хийгээд байж байсан Цогтбаяр 7-н буудлаас нэг шил 0.75 граммын Морьтон нэртэй архи авсан байсныг хамтдаа хувааж уугаад байж байтал Цогтбаяр ажил хийж байгаа хүн рүүгээ утсаар яриад 25.000 төгрөг шилжүүлж авсан ба картаа Н.Эт өгөөд дэлгүүр рүү явуулсан юм. Н.Э дэлгүүрээс 0.75 граммын нэг ширхэг Сэржим нэртэй архи, молоко гэх мэт зүйл авчирсан юм. Н.Эын авчирсан архийг гурвуулаа хувааж ууж байгаад Цогтбаярт би хандаад Цогтбаяраа чамайг ажилдаа явдаг өдөр Н.Э надруу согтуу байхдаа сүх бариад чи эндээс зайл гэж хөөсөн талаар хэлсэн чинь ямар нэгэн үг хэлээгүй ба та хоёр муудалцсан юм уу гэж хэлчихээд орондоо ороод буруу хараад унтаад өгсөн юм. Архи талдаа орсон байхад Цогтбаяр унтаад өгсөн болохоор Н.Э бид хоёр үлдсэн архийг нь хувааж ууж байтал Н.Э надад хандаад чи Цогоод намайг гэрээс нь хөөсөн сүх барьж дайрсан гэж хэлдэг чи хэн юм бэ гэж хэлсэн болохоор би Н.Эт хандаад хоноц хоноцдоо дургүй хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг юм чи чимээгүй л байж бай гэж хэлтэл Н.Э миний баруун талын шанаа орчимд нэг удаа цохиод авахад би газарт өвдөглөсөн юм. Тэгтэл нэг цэнхэр иш гялс хийгээд л миний толгойны зулай орчимд нэг удаа цохих шиг болсон юм. Тэгтэл миний толгойны орой хэсгээс цус гараад байсан. Ингээд би Н.Эыг чи намайг хутгачихлаа гэж хэлэхэд миний зүүн нүдний орчимд нэг удаа цохиж аваад ямар нэгэн үг хэлэлгүй гараад явсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

гэрч Г.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Н.Э Энхбаатарын толгойг цохисон юм уу зүссэн юм шиг байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 23-26х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13716 дугаартай шинжилгээгээр "...Н.Энхбаатарын биед зулайн хуйханд оёдол тавигдсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." дүгнэлт /хх-ийн 35х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэв

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             

              1. Боржигон овогт Найдангийн Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

              4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

              5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             

              6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ