| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/04516/И |
| Дугаар | 183/ШШ2016/00220 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2016/00220
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2016/00220 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4,106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХнь:
1.“*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 44.883 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэгч нь ажил хүлээлцсэн актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 8.167.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь 8.167.500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоог дуусгавар болгохоор харилцан тохиролцсон зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,630 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Номин констракшин” ХХК-иас 145,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч “Хөвсгөл Азза” ХХК-иас 215,830 төгрөг, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 3617 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ