Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00221

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

         Дугаар 183/ШШ2016/00221

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: “*******” СӨХ /Хан-Уул дүүргийн 0дүгээр хороо, В  хотхон N0 тоотод байрлах/-ны нэхэмжлэлтэй

           Хариуцагч: *******, ******* хотхон И-12-5-4 тоотод оршин суух,*******-т холбогдох

 Дундын өмчлөлийн орон сууцны ашиглалт, үйлчилгээний зардалд 657,500 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад   

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч “*******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива сити хотхоны И-12-5-4 тоотод оршин суух, ******* нь 2013 оны 05 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарыг дуустал /1 сарын төлбөр 17,500 төгрөг/ СӨХ-ны төлбөр 647,500 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийт 657,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 657,500 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 325,750 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 328,750 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                  

 

“*******” СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан дундын өмчлөлийн орон сууцны ашиглалт, үйлчилгээний зардал 657,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага657,500 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 325,750 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 328,750 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 20,330 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоон 10,165 төгрөгийг  улсын төсвийн орлогоос, 10,165 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.”Вива сити” СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 657,500 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 325,750 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 328,750 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вива сити” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,330 төгрөгний 10,165 төгрөгийг улсын төсвөөс, 10,165 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               О.ОДГЭРЭЛ