Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2016/00260

 

2016 оны 07 сарын 08 өдөр

        Дугаар 183/ШШ2016/00260

                          Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******,******* нэхэмжлэлтэй

           Хариуцагч: *******,*******,*******,,, “” ХХК /Регистрийн дугаар:5124328/-д холбогдох

 Газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоох, зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад   

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн а/701 тоот шийдвэрээр ХУД-ийн*******ны нутаг дэвсгэрт, эзэмших эрхийн №000590127, 18633303233717 тоот нэгж талбайн дугаартай, 700 м.кв талбайтай газрыг амины сууцны зориулалтаар эзэмшдэг юм. Гэтэл “” ХХК нь хашаа барьж, орон сууцны барилга барьж эхлэн газар эзэмших эрхийг минь зөрчиж байна. Би энэ талаар “” ХХК-ийн удирдлагуудад болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад удаа дараа санал хүсэлтээ тавьж, газар чөлөөлүүлэхээр шаардсан боловч одоог хүртэл газар чөлөөлөхгүй барилгын ажил явагдсаар байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт /барилгын ажлыг зогсоох, газар чөлөөлүүлэх талаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Ц151119002 тоот өргөдлөөр/ хандахад “Иргэн Ц.Гантулгын эзэмшиж байгаа газарт ХХК зохих зөвшөөрөлгүй, хашаа барьж барилга барьсан нь Газрын тухай хуулийн 60.1.4 /бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх/ дэх заалтыг үндэслэн шүүхэд хандана. Зохих мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж уг барилгаас ирсэн м.кв талбай орж гэдгийг тогтоолгоод шүүхэд ханд”... гэсэн хариуг өгсөн. Би кадастрын компанид хандан хэмжилт хийлгэхэд 477 м.кв талбайтай барилгаас 255 м.кв манай газар дээр баригдаж байна. Иймд миний эзэшмлийн газраас ХХК-ийн хашаа, барилгыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн төлөөлөлж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай талаас нэхэмжлэгч тай доорхи байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.Хариуцагч тал бусдын эзэмшлийн газар зөвшөөрөлгүй барилга барьсанаа хүлээн зөвшөөрч эвлэрэх санал тавьсан тул нэхэмжлэгч би өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох ХУД-ийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн №000590127, 18633303233717 тоот нэгж талбайн дугаартай, 700 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “” ХХК-ийн санал болгосон 90,000,000 төгрөг өгөх саналыг хүлээн зөвшөөрөв.

2.Нэхэмжлэгч нь ХУД-ийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн №000590127, 18633303233717 тоот нэгж талбайн дугаартай, 700 м.кв талбайтай газар эзэмших гэрчилгээг “” ХХК-д шилжүүлж өгөх,

3.Хариуцагч “” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч д дээрхи 90,000,000 төгрөгийг төлнө.

4.Хэрвээ “” ХХК нь дээрхи мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд ХУД-ийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн №000590127, 18633303233717 тоот нэгж талбайн дугаартай, 700 м.кв талбайтай газар дээр баригдаж байгаа “” ХХК-ийн барилгаас 74.77 м.кв талбайтай тоот орон сууцыг 60,000,000 төгрөгөнд, 18 м.кв талбайтай 3 ширхэг автозогсоолын өмчлөх эрхийг тус бүрийг 10,000,000 төгрөгөнд тус тус тооцож, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд багтаан Ц.Гантулгын өмчлөлд шилжүүлж өгнө.

Энэ хэргийн зохигчид бид дээрхи болзлоор өөрсдийн хүсэл сонирхолоор сайн дураараа энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                  

 

 нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоох, зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь  ХУД-ийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн №000590127, 18633303233717 тоот нэгж талбайн дугаартай, 700 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, газар эзэмших гэрчилгээг “” ХХК-д шилжүүлж өгөх, “” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч д дээрхи 90,000,000 төгрөгийг төлөх, дээрхи мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд “” ХХК-ийн барилгаас 74.77 м.кв талбайтай тоот орон сууцыг 60,000,000 төгрөгөнд, 18 м.кв талбайтай 3 ширхэг автозогсоолын өмчлөх эрхийг тус бүрийг 10,000,000 төгрөгөнд тус тус тооцож, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд багтаан Ц.Гантулгын өмчлөлд шилжүүлж өгөхөөр хариуцагчтай харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоон 35,100 төгрөгийг  улсын төсвийн орлогоос, 35,100 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Ц.Гантулгын нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага ХУД-ийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн №000590127, 18633303233717 тоот нэгж талбайн дугаартай, 700 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, газар эзэмших гэрчилгээг “” ХХК-д шилжүүлж өгөх, “” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгч д дээрхи 90,000,000 төгрөгийг төлөх, дээрхи мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд “” ХХК-ийн барилгаас 74.77 м.кв талбайтай тоот орон сууцыг 60,000,000 төгрөгөнд, 18 м.кв талбайтай 3 ширхэг автозогсоолын өмчлөх эрхийг тус бүрийг 10,000,000 төгрөгөнд тус тус тооцож, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд багтаан Ц.Гантулгын өмчлөлд шилжүүлж өгөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгний 35,100 төгрөгийг улсын төсвөөс, 35,100 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               О.ОДГЭРЭЛ