| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/05226/И |
| Дугаар | 183/ШШ2016/00268 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2016/00268
| 2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2016/00268 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, “А ” /Регистрийн дугаар:0000000/ ТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 10 дугаар хороо,*******,-д холбогдох
Батлан даалтын гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нямсүрэн овогтой Эрдэнэбат нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Далан давхрын замд 55-16 УБТ улсын дугаартай Хьюндай аксент маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2 дахь хэсгийг зөрчин ын 10-20 УНБ улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, даатгалын тохиолдол гаргасан. Уг даатгалын тохиолдол гарах үед нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байсан тул хуулийн дагуу тус холбоо ын эд хөрөнгөд учирсан хохирол 2,159,900 төгрөгийг төлсөн. Холбооны зүгээс тай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дээрх нөхөн төлбөрийг 12 сарын хугацаанд хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр “Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ”-г байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нь нийт 759,900 төгрөгийг төлж, үлдэх 1,400,000 төгрөгийг төлөөгүй байна.
Хэрэв гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд түүний ах хариуцлага хүлээхээр харилцан тохиролцож, батлан даалтын гэрээг байгуулсан. Иймд батлан даалтын гэрээний дагуу ын төлөөгүй үлдэгдэл төлбөр 1,400,000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний дүү 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр машинтай явж байгаад зам тээврийн осол гаргасны улмаас 2,159,900 төгрөгний өрөнд орсон. Даатгалын компаниас зээл авахад батлан даагч хэрэгтэй байна гэхээр нь би очсон. тухайн үед ажилгүй байсан учраас төлбөрийг бүрэн төлж чадаагүй. Одоо тэрээр тогтвортой ажилтай болсон тул энэ мөнгийг бүрэн төлж барагдуулах боломжтой болсон. Иймд би мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “” ТББ нь аас батлан даалтын гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “” ТББ болон иргэн нарын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14200032 дугаартай “Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ”-ний дагуу ын гүйцэтгээгүй үүргийг батлан даагч аас нэхэмжилж байна гэж тодорхойлов.
“” ТББ болон иргэн нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2,159,900 төгрөгний даатгалын нөхөн төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 31-нээс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар ын гүйцэтгээгүй үүргийг аас шаардах эрхгүй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан ын “”-нд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “батлан даах тухай” бичиг нь /хх 8/ Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасан “батлан даалтын гэрээг бичгээр байгуулах”, “бичгээр байгуулахаар хуульд заасан бол талууд баримт үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцох” шаардлагыг хангаагүй байх тул талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдаагүй байна.
Дээрх бичиг /хх 8/ нь аас нэхэмжлэгчид хандан гаргасан гэрээ байгуулах санал байхаас гадна нэхэмжлэгч нь ын төлөөгүй үлдэх төлбөр 1,400,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч нь тай байгуулсан гэрээний дагуу түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах, нэхэмжлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт зааснаар аас 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн “” ТББ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ