Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 621

 

        Б.Эрдэнэсайханд холбогдох эрүүгийн

                                                                              хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 591 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Б.Эрдэнэсайханд холбогдох эрүүгийн 201526012665 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Бямбадоржийн Эрдэнэсайхан, 1971 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 36-ын 4 тоотод оршин суух,

- 2000 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хорих ялаар,

- 2001 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

- 2002 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар,

- 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хорих ялаар,

- 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

- 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон 3 жил 1 cap 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж суллагдсан /РД:ХЙ71103071/,

Б.Эрдэнэсайхан нь ялтай байхдаа давтан үйлдлээр:

 1. 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВSВ” тавилгын дэлгүүрийн урд талын зам дээр “Лексус-407” загварын, УНС 00-15 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч иргэн М.Цэрэндуламын цүнх, бэлэн 3.600.000 төгрөгийг хулгайлж, нийт 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гуурын 8 дугаар гудамж, “Гибридная” авто завсарын газрын үүдэнд “Тоёота Приус-30” загварын, УБР 61-62 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч иргэн Л.Сайханцэцэгийн бэлэн 430.000 төгрөгийг болон цүнхтэй эд зүйлийг хулгайлж, нийт 2.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн С.Цэрэнпилийн “Ланд Криузер” загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч, бэлэн 2.228.700 төгрөг болон цүнхтэй эд зүйлийг хулгайлж, нийт 4.682.200 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн авто машины зогсоол дээр зогсож байсан “Лексус 570” загварын, УНҮ 00-20 улсын дугаартай иргэн Б.Одхүүгийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч, эд зүйл хулгайлж нийт 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, “Бор үзүүр” гэх гэр хороололд байрлах дугуй засварын гадна байсан иргэн Г.Даваадоржийн УНЭ 65-79 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч гар утас хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 18.352.200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн яллагдагч Б.Эрдэнэсайхан нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд, мөн гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд давтан үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Эрдэнэсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ... хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ... мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Б.Эрдэнэсайханд холбогдох 201526012665 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Эрдэнэсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 591 дүгээр шүүгчийн захирамжийг залруулахдаа “...уг захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан техникийн алдааг буюу “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 28-ны...” гэж, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Б.Эрдэнэсайханыг...” гэж тус тус өөрчилж залруулан, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 591 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа захирамжийн удиртгал хэсэгт прокурорын яллах дүгнэлт үйлдсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг”-т заасан гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг орхигдуулж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

 Мөн захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

2. Прокурорын газраас яллагдагч Б.Эрдэнэсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

3. Яллагдагч Б.Эрдэнэсайханы нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Б.Эрдэнэсайханд холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хэргийг шүүхэд шилжүүлсэн огноо, хэргийн зүйлчлэл, яллагдагчийн нэр зэрэг зөрүүтэй бичигдсэн. Залруулга хийсэн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 591 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид Б.Эрдэнэсайханд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэрэг нь алдаатай, зөрүүтэй бичигдснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиас гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд аливаа шүүхийн шийдвэр өөрөө бүрэн биелэгдэх боломжтой, үг үсэг, найруулгын хувьд ойлгомжтой байхыг шаарддаг юм.

            Дээр дурдсан анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 591 дүгээр шүүгчийн захирамжид прокуророос шүүхэд ирүүлсэн хэргээс зөрүүтэй зүйлийг дурдсан байх тул уг шүүгчийн захирамжийг прокурорын байгууллага биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Түүнчлэн шүүх ямарч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүн таслах үйл ажиллагаа явуулах учиртай. Ийнхүү хуулиар олгогдсон эрхээ шүүх зөв тайлбарлаж, хэрэглэх нь чухал бөгөөд шүүх, шүүгчид хуульд заасан бүрэн эрхээс бусад нь хориглосон хэм хэмжээ гэж ойлгох ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн маш тодорхой заалтаас үзэхэд дээрх шүүгчийн захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна.

Иймээс захирамжид гарсан зөрчлийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаарх эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй.

Харин дээрх захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр Б.Эрдэнэсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэх нь зөв тул шүүгчийн “захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 614 дүгээр “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байгаагийн гадна, шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх тул уг захирамжийг хүчингүй болгов.