| 2016 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2016/00290 | Улаанбаатар хот | Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.*******ын нэхэмжлэлтэй “*******”-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 320,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 400,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.830 төгрөгнөөс тал хувь болох 10,915 төгрөгийг улсын төсвөөс, 10,915төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ |