| 2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2016/00303 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биетэй 2009 онд танилцан дотносож, 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Тэмүүжин төрсөн. Г.Одсүрэн нь төрснөөс хойш намайг болон хүүхдээ гэх сэтгэлгүй байсан ба нэг ч удаа ирж байгаагүй. Бид хоёр тухайн үед гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учраас хүүгээ өөрийн овгоор овоглосон. Иймд түүнийг хүү Г.Тэмүүжинийг эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. өөрөө зөвшөөрч надад сар бүр 80 мянган төгрөг өгнө гэснийг зөвшөөрч байгаа гэв. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тэй хамтран амьдарч байсан удаагүй, харин уулздаг байсан нь үнэн. Хүүхдийн эцэг мөн гэдэгт маргахгүй, миний хүүхэд мөн. Би өөрөө эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, одоогоор тогтсон ажилгүй, өр зээл ихтэй. Иймд хүүхдийн тэтгэлэгт сар бүр 80,000 төгрөг өгч байхаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэв. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.О-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч нь хүү Г.Т-ийн төрсөн эцэг мөн гэдэгт маргаагүй байна. Харин хүүхдийн тэтгэлэгийг сард 80,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон гэх талуудын эвлэрэл нь хуульд нийцэхгүй, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх тул шүүх талуудын тэтгэлгийн хэмжээнд тохиролцсон тохиролцоог баталгаажуулах боломжгүй гэж үзэв. Мөн хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг багасгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хүү Г.Тэмүүжинг хариуцагч Г.О-р хуульд заасан тэтгэлэгийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Тайж овогт Ганчимэгийн Тэмүүжин /Регистрийн дугаар:ЙМ10312817/-гийн эцэгньГаваадоржийн Одсүрэн мөн болохыг тогтоосугай. 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.О-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ |