| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2016/00364 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, C-1 байрны 00 тоотод байрлах, “*******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “*******” СӨХ-ийн захирал *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “*******” СӨХ-ын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 123 оршин суугчтай, дороо 123 автомашины зогсоолтой бөгөөд уг зогсоол СӨХ-ийн мэдэлд байдаг. Автомашины зогсоолын орох, гарах гарц нэг бөгөөд автомат хаалгатай. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 98-17 УБЛ улсын дугаартай G-500 бенз маркийн автомашины эзэмшигч нь гражаас автомашинаа гаргах гэж байгаад автомат хаалгыг мөргөж хохирол учруулсан. Энэ талаар тухайн үеийн бичлэг ч бий. Улмаар уг автомашины эзэмшигчийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас тодруулахад эзэмшигч нь ******* байна гэсэн. Уг хүмүүс нь С-1 байрны 716 тоотыг түрээслэгч н.Базар, ******* нар болох нь тогтоогдсон. Тус СӨХ-ноос удаа дараа энэ талаар н.Базар, ******* нараас төлөхийг шаардахад бидний машинд хохирол учирсан гээд уулздаггүй, утсаар гэрийнхээ хаягийг ч хэлдэггүй. Бид тэдний оршин суугаа хаягийг тодруулахаар Замын цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн тээврийн газарт хандсан ч тэдний гэрийн хаягийг өгөхгүй гэсэн. Мөн түрээслүүлэгч 716 тоот байрны эзнээс лавласан ч *******, ******* нарын хаягийг гаргаж өгөхөөс татгалзсан. Улмаар тус СӨХ гаражийн хаалгыг өөрийн хөрөнгөөр, 1,370,000 төгрөгөөр засварлуулсан. Уг мөнгөө гаргуулахаар шүүхэд хандах гэхээр иргэн *******, ******* нарын хаяг тодорхойгүй, олдохгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү. *******гийн утас 95111176, эхнэр *******ын утас 99101178, 91910263 болно. Мөн энэ утсыг замын цагдаагийн газраас *******ын утас гэж өгсөн гэв. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: “*******” СӨХ нь *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч “*******” СӨХ нь 2016 оны 04 дүгээр сарын 26-нд гаражийн хаалгыг засварлах ажлын хөлсөд 1,370,000 төгрөгийг бусдад төлж, өөрт учирсан хохирлыг 98-17 УБЛ улсын дугаартай G-500 бенз маркийн автомашины эзэмшигч *******, ******* нараас нэхэмжлэх эрхтэй болсон байна. Иймд шүүх *******, ******* нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэв. *******, ******* нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар 98-17 УБЛ улсын дугаартай G-500 бенз маркийн автомашины эзэмшигч *******, ******* нарыг эрэн сурвалжилсугай. 2.******* /утас 95111176/, ******* /99101178, 91910263/ нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоохыг Тахарын ерөнхий газарт үүрэг болгосугай. 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ |