| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2016/00508/И |
| Дугаар | 183/ШШ2016/00365 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2016/00365
| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2016/00365 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 37 дугаар байрны 7 тоотод оршин суух, Боржигон овогт Ч.Ж /Регистрийн дугаар:ЦА86022167/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13-38 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 37 байр, 7 тоотод оршин суух, Нарийн өлөнт овогт Б.Б /Регистрийн дугаар: ШБ86021017/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ж, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Ж миний бие 2005 онд Б.Болор-Эрдэнэтэй танилцаж, улмаар 2008 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн 0093798 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 03 дугаар сарын
03-ний өдөр хүү Б.Тэнүүн төрсөн. 2012 оноос хойш Б.Б гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх болсон бөгөөд энэ явдал нь 5 удаа давтагдсан, улмаар хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдарч эхэлсэн.
Цаашид Б.Б бид 2 хамтран амьдрах ямар ч нөхцөл байхгүй, би тусдаа амьдралтай болсон учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна.
Энэ талаар Б.Б-эй ярилцаж зөвшилцсөн учраас 2 талаас ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй өөрийн хүү болох Б.Тэнүүнийг миний асран халамжинд хэвээр үлдээх, хүүхдийн сар болгоны тэтгэмж болох улсаас тогтоосон хэмжээний тэтгэмж дээр 50000 төгрөгийг нэмэлтээр авах ба Б.Б өөрөө зөвшөөрсөн болно. Энэхүү тэтгэмжийг миний хүүгийн данс болох (5000316899) тоот дансруу хуульд заасны дагуу сар бүр хийх болсон болно гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Батсүрэн овогтой Б миний бие гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж төлөхөд хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, би сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Өөрийн хүү болох Б.Тэнүүнийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Ч.Ж, Б.Б нар нь 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 2008 оны 11 дугаар сарын 19-ны өдөр Г-2776 дугаарт бүртгэжээ. /хх14 дэх тал/
Тэдний дундаас 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Тэнүүн төрсөн болох нь зохигчдын тайлбар болон төрсний гэрчилгээний хуулбар /хх 15 дахь тал/-аар тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2012 онд 1 сараар, 2013 онд 2 сараар тусдаа амьдарч байсан, одоо 2014 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, нэхэмжлэгч тусдаа амьдралтай болсон тухай түүний тайлбар зэргийг харгалзан үзэж, зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийг эх Ч.Ж үлдээхээр харилцан тохиролцсон, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,198 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ч.Ж, Нарийн өлөнт овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Тэнүүн /Регистрийн дугаар:УЛ09230351/-ийг эх Ч.Ж-ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Тэнүүнийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр эцэг Б.Б-ээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 32,198 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод, 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ж-д тус тус олгосугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ
|