| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2016/05606/И |
| Дугаар | 00520 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 00520
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2016/00520
| Улаанбаатар хот
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Б холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.514.521 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Б ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16.514.521 төгрөгийг хариуцагч Т.Б 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан зохигчийн эвлэрлийг үндэслэн нэхэмжлэгч “Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 250.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б улсын тэмдэгтийн хураамжид 125.261 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД