Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 149

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч С.Г,

Хохирогч П.Д,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөр овгийн С.Гхолбогдох 1928002900174 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 13-02 тоотод гэртээ эхнэр П.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Гандөш гэдэг хүнтэй гэр бүл болж хамт амьдраад 12 жил болж байна. Гандөш нь зан аашийн сайн байдаг. Заримдаа архи уухаараа л хэл үгээр доромжлоод байдаг зантай гэхдээ зодож нүдээд байдаггүй юм. Сүүлийн үед Гандөшийн ааш зан нь хувираад жаахан ширүүн ааштай болчихоор нь тэр аашийг нь засуулах санаатай цагдаад дуудлага өгсөн чинь эрүүгийн хэрэг үүсэх дээрээ тулаад асуудал хүндэрчихнэ гэж бодсонгүй, бид хоёр хоорондоо ярилцаж ойлголцсон болохоор одоо миний зүгээс гомдол санал байхгүй байна...2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Гандөш гадуур явж байгаад архи уучихаад унтаж байхад ирээд янз бүрийн юм үглээд загинаад байхаар нь би өмнөөс нь уурлаад чи Алтантуяа гэдэг хүүхэнтэй яваад байгаа гэсэн би сонссон шүү тэр хүүхэн дээрээ очихгүй юу гэж хэлсэн чинь би тийм хүн биш гээд уурлаад байсан тэгээд би бас жаахан доромжлоод үн хэлчихсэн чинь намайг орон дээрээс татаад чирээд газар буулгасан тэгээд миний хоёр гарын бугуйн дээрээс чанга бариад хөхрүүлсэн бас баруун гуя руу өшиглөчих шиг болсон тэгээд хэрүүл хийж байгаад унтчихсан өөр зүйл болоогүй...Гандөш 20-ны өглөө гэрээсээ гарч яваад  архи уучихаад утасаар над руу яриад элдвээр хэлж доромжлоод байхаар нь би уурандаа цагдаад дуудлага өгч бариулсан тэгээд дараа нь Отгонтуяа гээд хэсгийн байцаагч надаас мэдүүлэг авахад нь Гандөшийг айлгаж хашраах санаатай нэлээд сүртэй зүйл хэлж, байнга зоддог мэтээр мэдүүлэг өгсөн.” гэжээ /хх-16-17/,

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 713 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...П.Дгийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун тохой, шуу, гуя, зүүн бугуй, сүвээний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-20/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-10/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-11-14/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/,

Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-30-33/,

Даланзадгадын дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн тодорхойлолт /хх-43/,

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-43/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/,

Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-45/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Гид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 13-02 тоотод гэртээ эхнэр П.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч П.Дгийн мэдүүлэг /хх-7-8/, 16-17/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 713 дугаартай дүгнэлт /хх-25-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эхнэр П.Дд агсам тавьж улмаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  21 цаг 46 минутад 1.46 хувийн согтолттой эрүүлжүүлэгдсэн нь Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-10/, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Гнь хувийн байдлын хувьд бүрэн дунд боловсролтой, турбины машинч мэргэжилтэй, Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-д турбины машинч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг Баруунсайханы 13-02 тоотод оршин суух, урьд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-30-33/, Даланзадгадын дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн тодорхойлолт /хх-43/, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-43/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-45/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.Гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгч С.Гид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Хохирогч П.Д эмчилгээ хийлгээгүй бие зүгээр болсон тул шүүгдэгч С.Гөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч С.Гийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхэд шүүгдэгч С.Г өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг  хангаж шийдвэрлэсэн болно

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр овгийн С.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гид 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Хохирогч П.Д шүүгдэгч С.Гөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ