| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0158/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 157
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О,
Шүүгдэгч Б.А,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алагынхан овгийн Бийвэлийн Ад холбогдох 1908048440175 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Поошиг гэх газарт Т.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлыг ярьсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Тэр өдөр дэлгүүр ороод 1 шил архи аваад гэртээ очоод 12 цаг өнгөрөөгөөд бид нар тэр архийг уусан. Тэгээд Поошиг гэх газар очиход гэрэлтэй нэг айл байсан. Айлд ороод тэр хүмүүс пиво задлаж уусан. Би тэр пивоноос нэг аягыг уусан. Миний дотор муухайраад байсан учраас тэр байшингаас гараад байж байсан чинь Г гарч ирээд хамт юм яриж зогссон. 40 орчим минут болоод буцаад ороод очсон чинь архиа ууж дуусгасан байсан. Тэгээд тухайн айлаас гараад явах гэсэн чинь А надад хандаж Г та 2 яагаад алга болчих гээд ширүүн асуусан. Би хариуд нь өөр шигээ хүн гэж битгий намайг санаарай гэж хэлсэн чинь А чи юу гээд байгаа юм бэ гээд намайг 2 цохиод түлхсэн. Би хүчтэй газар ойчсон. Ойчихдоо гараараа тулж ойчсон. Миний гар эвгүй болчлоо гээд Ад хэлсэн чинь хохь чинь гээд машинд суугаад яваад өгсөн. Ийм зүйл болсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймаг Гурвантэс сумын поошиг гэдэг газар “Терра экспресс” ХХК-д тогооч ажил хийдэг юм. 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймаг Гурван тэс сумын поошиг гэдэг газар ажилаа хийж дуусаад орой 23 цагийн үед цуг ажилладаг Г, А нарын хамт 0,75 литрийн хэмжээтэй архийг байрлаж байгаа гэртээ хувааж уусан. Бид 3 архиа хувааж ууж дуусаад дэлгүүр орж дахин архи авах гэж явсан. Тухайн үед орой болсон 00 цаг өнгөрсөн байсан болохоор ойр орчимд дэлгүүр хаалттай байсан тэнд байсан нэг гэрэлтэй гэрээс архи байгаа юу гэж асаахад тэр гэрт 3 хүн пиво уугаад сууж байсан. Бид 3 тэр гэрт ороод тэндээс 1 шил архи аваад ууж байсан пивоноос нь хувааж ууж байгаад Г бид 2 гадаа гарч бие засаад хэсэг байж байгаад буцаж ороход архи, пиво дуусчихсан. Бид 2-г орох гэхэд дотор байсан хүмүүс гарч ирсэн. Тэгээд гэртээ харих гээд байж байхад А “та 2 хаачсан юм бэ” гэж хэлэхээр нь би битгий өөр шигээ юм бодоо бай гэхэд А уурлаад миний толгойруу гараараа 2 удаа цохиод түлхэж газар унагаасан. Би газар унахдаа гараараа тулж унаад зүүн гар эвгүй болоод гар эвгүй болчихлоо гэж хэлэхэд Алдамаа хохь чинь гэж хэлээд тэр айлын хүний цагаан машинд суугаад явсан. Тэгээд Г намайг босгоод бид 2 хамт алхаад байрлаж байсан гэрт очсон. Намайг гэрт ороход А орондоо орчихсон байсан. Би гар эвгүй болчихлоо гээд уйлаад байж байхад унтаж амармаар байна гээд хэл амаар доромжлоод босоод явчихсан. Тэгэхээр нь би дарга нарт хэлж бид 2 согтолтын зэрэг шалгадаг багаж үлээж тэмдэглүүлсэн. Тэгээд намайг цуг ажилладаг Төртогтох сумын эмнэлэг рүү аваад явсан. Ийм л зүйл болсон.” гэжээ /хх-16/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймаг Гурвантэс сумын поошиг гэдэг газар “Терра экспресс” ХХК-д тогооч ажил хийдэг юм. 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймаг Гурван тэс сумын поошиг гэдэг газар ажилаа хийж дуусаад орой 23 цагийн үед цуг ажилладаг Г, А нарын хамт 0,75 литрийн хэмжээтэй архийг байрлаж байгаа гэртээ хувааж уусан. Бид 3 архиа хувааж ууж дуусаад дэлгүүр орж дахин архи авах гэж явсан. Тухайн үед орой болсон 00 цаг өнгөрсөн байсан болохоор ойр орчимд дэлгүүр хаалттай байсан тэнд байсан нэг гэрэлтэй гэрээс архи байгаа юу гэж асаахад тэр гэрт 3 хүн пиво уугаад сууж байсан. Бид 3 тэр гэрт ороод тэндээс 1 шил архи аваад ууж байсан пивоноос нь хувааж ууж байгаад Г бид 2 гадаа гарч бие засаад хэсэг байж байгаад буцаж ороход архи, пиво дуусчихсан. Бид 2-г орох гэхэд дотор байсан хүмүүс гарч ирсэн. Тэгээд гэртээ харих гээд байж байхад А “та 2 хаачсан юм бэ” гэж хэлэхээр нь би битгий өөр шигээ юм бодоо бай гэхэд А уурлаад миний толгойруу гараараа 2 удаа цохиод түлхэж газар унагаасан. Би газар унахдаа гараараа тулж унаад зүүн гар эвгүй болоод гар эвгүй болчихлоо гэж хэлэхэд Алдамаа хохь чинь гэж хэлээд тэр айлын хүний цагаан машинд суугаад явсан. Тэгээд Г намайг босгоод бид 2 хамт алхаад байрлаж байсан гэрт очсон. Намайг гэрт ороход А орондоо орчихсон байсан. Би гар эвгүй болчихлоо гээд уйлаад байж байхад унтаж амармаар байна гээд хэл амаар доромжлоод босоод явчихсан. Тэгэхээр нь би дарга нарт хэлж бид 2 согтолтын зэрэг шалгадаг багаж үлээж тэмдэглүүлсэн. Тэгээд намайг цуг ажилладаг Төртогтох сумын эмнэлэг рүү аваад явсан. Ийм л зүйл болсон...” гэжээ /хх-18/,
Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймаг Гурвантэс сумын поошиг гэдэг газар Терра экспресс ХХК-д тогооч ажил хийдэг юм. 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймаг Гурван тэс сумын поошиг гэдэг газар ажилаа дуусаад 23 цагийн үед цуг ажилладаг Г, А нарын хамт 0,75 литрийн хэмжээтэй архийг байрлаж байгаа гэртээ хувааж ууж уусан. Бид 3 архиа хувааж ууж дуусаад дэлгүүр орж архи авах гээд явахад ойр орчимд дэлгүүр хаалттай байсан тэнд байсан нэг гэрээс архи байгаа юу гэж асаахад тэр гэрт 3 хүн пиво уугаад сууж байсан. Бид 3 тэндээс 1 шил архи аваад ууж байсан пивоноос нь хувааж уугаад. Г бид 2 гадаа гарч бие засаад буцаж ороход архи, пиво дуусчихсан. Бид 2-г орох гэхэд дотор байсан хүмүүс гарч ирсэн. Тэгээд гэртээ харих гээд байж байхад А “та 2 хаачсан юм бэ” гэж хэлэхээр нь би битгий өөр шигээ юм бодоо бай гэхэд А уурлаад миний толгойруу гараараа 2 удаа цохиод түлхэж унагаасан. Би газар унахдаа гараараа тулж унаад зүүн гар эвгүй болоод гар үүрчихлээ гэж хэлэхэд Алдамаа хохь чинь гэж хэлээд цагаан машинд суугаад явсан. Тэгээд Г намайг босгоод бид 2 хамт алхаад гэрт очсон. Намайг гэрт ороход А орондоо орчихсон байсан. Би гар эвгүй болчихлоо уйлаад байж байхад унтаж амармаар байна гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээр нь би дарга нарт хэлж бид 2 согтолтын зэрэг шалгадаг багаж үлээж тэмдэглүүлсэн. Тэгээд намайг Төртогтох сумын эмнэлэг рүү аваад явсан. Ийм л зүйл болсон....” гэжээ /хх-20/,
Гэрч Б.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би тухайн өдөр ерөнхий үзлэг хийгээгүй. Уг эмэгтэйгийн зүүн гарын шуу хэсэг нь хавдсан өвдөлт ихтэй байсан тэгэхээр нь би рентген зураг авч харахад зүүн шууны хугаралтай байсан. Ямар шалтгааны улмаар гэмтсэн талаар нь асуухад нь надад ажил дээрээ амралтын гэртээ байж байгаад халтирч унасан гэж хэлсэн. Би уг эмэгтэйн гарыг гипсдээд дараагийн шатлалд илгээсэн ба тухайн үед Уг эмэгтэйг цагдаад мэдэгдэх үү гэхэд зүгээрээ би өөрөө халтирч унаад гараа хугалсан гэж надад тайлбар хэлсэн...” гэжээ. /хх-32-33/,
Гэрч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би тухайн өдөр 22 цагийн орчимд кемп дээрээ байрлаж байгаа ажилчдыг бүртгэсэн тэгэхэд манай кемпийн ажилчид бүрэн гадны хүн байхгүй ямар нэгэн зөрчилгүй тайван байсан. Тэгээд намайг унтаж байхад хажууд талын гэрт эмэгтэй хүн уйлаад хүмүүс хоорондоо юм яриад байх шиг болсон тэгэхээр нь би босоод тухайн гэрт ороход Тогооч А баруун талын орон дээр цаашаа харчихсан хэвтэж байсан, О хойд талын орон дээр нэг гараа барьчихсан уйлаад гар эвгүй болчихлоо гээд сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад ямар нэгэн юм ярихгүй байхаар нь би кемпийн ХХАБ-н ажилтан Түмэнбаяр, тээвэр зохицуулагч Төртогтох нарыг дуудаж бүх ажилчдыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулсан тэгэхэд тогооч А согтууруулах ундаа хэрэглэсэн 00,18 хувьтай, тогооч О нь 01,55 хувьтай байсан жолооч Г нь 01,77 хувьтай тус тус байсан бусад ажилчид хэвийн амарч байсан. Тогооч А, О, жолооч Г нар тогооч нарын амардаг гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж дуусаад нэмж уухаар Поошиг гэх газар луу уухаар явсан байсан. Тэндээ нэг айлд архи авч уусан байсан А нь ярихдаа би түрүүлж ирсэн О нь ардаас ирэхдээ унасан эсэхийг мэдэхгүй яаж гараа гэмтээснийг мэдэхгүй гэсэн. О нь А нь намайг түлхээд би газар унахдаа эвгүй унаад гараа гэмтээсэн гэж ярьсан. Г нь тэр 2н хоорондоо маргах шиг л болсон юу болсныг хараагүй гэж ярьсан. Өөрсдөөр нь болсон зүйлийн талаар тайлбар бичүүлж авсан ба Оыг Гурвантэс сумын эмнэлэг рүү явуулсан тэгээд цагдаад мэдэгдэж шалгуулах талаар өөрөөс нь асуухад цагдаад мэдэгдэх шаардлагагүй би өөрөө хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн. Тэгээд уг хүмүүсийг ажлын архидан согтуурч зөрчил гаргасан үндэслэлээр автобусанд суулгаж Улаанбаатар хот руу явуулсан. Тэр хүмүүс Улаанбаатар очоод ажлаасаа халагдсан байсан...” гэжээ. /хх-35-36/,
Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09-р сард би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Терра экспресс” ХХК-д замын хяналтын ажилтнаар ажиллаж байсан юм. Би одоо он сар өдрийг сайн санахгүй байна. Бямба гаригийн орой ажил дуусаад 21-22 цагийн үед поошиг гэх газрын ойролцоо байрладаг компанийхаа кемп дээр амрах гээд байж байтал гал тогооны тогооч ажилтай Отгоо, А гэх хоёр эмэгтэй утсаар дуудахдаа Отгоо нь мөнгө хожсон маргааш амралтын өдөр юм чинь чамайг дайлъя бид хоёр поошиг руу явах гэсэн юм чи хань болоод яваад өгөөч гэсэн. Тэгээд Отгоо, А бид гурав поошиг руу алхаж очоод Агийн таньдаг гэх нэг айлд ороход тэднийд хоёр залуу нэг эмэгтэй сууж байсан. Гэрт байсан хүмүүс нэг пиво задалчихсан ууж байгаад надад хийгээд өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд Отгоо, А нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр гэрт сууж байсан нэг залуу нь тэр хоёрыг кемп дээр чинь машинаараа хүргээд өгье гээд бид нар гэрээс гартал Отгоо машинд суухгүй бид нар алхаад явчихъя гэхэд А Отгоог чи юун сүртэй юм бэ гээд түлхэж унагахад Отгоо гараараа газар тулж унахдаа ёолоод гар эвгүй болчихлоо гээд босч ирсэн. Тэгээд А нөгөө хоёр залуугаар кемп рүү хүргүүлэхээр машинтай явж, Отгоо бид хоёр кемп рүү алхаж очих үед А машинаас бууж байсан. Тэгээд намайг унтах гэж байхад манай компаний ХАБ-ын инженер Отгоогийн гарыг хугарчихсан байна эмнэлэг рүү явах болоод байсан юм...” гэжээ. /хх-37-38/,
Яллагдагч Б.А мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө би хамт ажилладаг О, Г нартай ажилдчын кемпэд амралтын өрөөндөө 1 шил болор нэртэй архи хувааж ууцгаасан тухайн үед О би нөгөөдөр амарна хэдүүлэээ тасартлаа ууна гээд архи барьж ирсэн тэр архинаас нь би 3-4 удаа уусан нь үнэн бусдыг нь тэр хоёр хувааж уучихаад бид 3 дахиад архи авч уух гэж поошиг гэх дэлгүүр байрладаг газарлуу алхаж явцгаасан тэгээд поошиг дээр очиход шөнө 00 цаг өнгөрчихсөн байсан болохоор дэлгүүрүүд бүгд хаагдсан байсан тэгээд нэг гэрэлтэй сэндвичэн байшин байхаар нь дотор нь орсон чинь тэнд 2 залуу пиво уугаад сууж байсан тэгсэн чинь тэр залуучууд бид нарт пивоноосоо аяганд хийж бид нарт өгсөн би пиво уудаггүй болохоор пивоноос нь уугаагүй, О, Г нар хэд хэдэн аяга пиво уусан тэгж байгаад Г гарч бие заслаа гээд гуйваад байхаар нь би Оыг араас нь гараад хамт гарчих гээд хэлсэн чинь хамт гарцгаасан тэгээд тэр хоёр гараад их удаан байсан тэгж байгаад байсан тэгж байгаад тэр байшингийн ханыг түшээд явсан байх хана нь шажигнаад дуугарсан тэгэхээр нь би нар энэ хоёр шажигнуулаад бөөн юм болж байна гэж тоглоомоор хэлж байсан чинь гаднаас О орж ирээд надруу уурлаад чи намайг өөр шигээ янхан банзал гэж бодоо юу гээд уурлаад байсан тэгэхээр нь би гүйээ зүгээр тоглоом хийгээд байна гэж хэлсэн чинь О уурлаад сандал дээр сууж байгаад гараараа сандал цохиод байсан тэгээд тэнд байсан хүмүүс та нар одоо явцгаа наад хүн чинь агсан тавиад байна гэхээр нь би Оыг аваад гарсан тэгсэн чинь тэр айлын хүнийг машинаараа бид нарыг хүргээд өгчих гэсэн чинь тэгье гэсэн тэгээд бид нар явах гээд Оыг машинд суулгах гэтэл О машинд суухгүй уурлаад машиныг нь өшиглөсөн чинь айлын хүн уурлаад та нар явцгаа гээд уурласан, тэгэхэд Г түрүүлээд алхаад явчихсан байсан тэгээд би Оыг дагуулаад хамт алхах гэсэн чинь О намайг доромжлоод чи тэр Гтойгоо яв гээд байхаар нь би орхичихоод нөгөө айлын хүн дээрээ очоод гуйж байгаад хүргүүлсэн тэгээд би байранд ирчихээд нэлээд хүлээсэн шөнө 02 цагийн үед Г, О нар хамт орж ирсэн тэгээд байранд ирчихээд намайг чи гар хугалчихлаа гэж загинаад байхаар нь би юун гар хугалах вэ гэж яриад хэрэлдсэн чинь дарга нар мэдсэн...” гэжээ. /хх-33-34/,
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11279 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Т.Оын биед зүүн шуу ясны доод төгсгөл хэсгийн далд хугарал, хоёр гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэжээ /хх-28/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Оын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-6/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-43/,
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-44/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Агийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сумын Поошиг гэх газарт Т.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Оын “...Бид 3 тэр гэрт ороод тэндээс 1 шил архи аваад ууж байсан пивоноос нь хувааж ууж байгаад Г бид 2 гадаа гарч бие засаад хэсэг байж байгаад буцаж ороход архи, пиво дуусчихсан. Бид 2-г орох гэхэд дотор байсан хүмүүс гарч ирсэн. Тэгээд гэртээ харих гээд байж байхад А “та 2 хаачсан юм бэ” гэж хэлэхээр нь би битгий өөр шигээ юм бодоод бай гэхэд А уурлаад миний толгой руу гараараа 2 удаа цохиод түлхэж газар унагаасан. Би газар унахдаа гараараа тулж унаад зүүн гар эвгүй болоод гар эвгүй болчихлоо гэж хэлэхэд Алдамаа хохь чинь гэж хэлээд тэр айлын хүний цагаан машинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/, гэрч Т.Оын “...Би Өмнөговь аймаг Гурван тэс сумын поошиг гэдэг газар Терра экспресс ХХК-д тогооч ажил хийдэг юм. 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймаг Гурван тэс сумын поошиг гэдэг газар ажилаа дуусаад 23 цагийн үед цуг ажилладаг Г, А нарын хамт 0,75 литрийн хэмжээтэй архийг байрлаж байгаа гэртээ хувааж ууж уусан. Бид 3 архиа хувааж ууж дуусаад дэлгүүр орж архи авах гээд явахад ойр орчимд дэлгүүр хаалттай байсан тэнд байсан нэг гэрээс архи байгаа юу гэж асаахад тэр гэрт 3 хүн пиво уугаад сууж байсан. Бид 3 тэндээс 1 шил архи аваад ууж байсан пивоноос нь хувааж уугаад. Г бид 2 гадаа гарч бие засаад буцаж ороход архи, пиво дуусчихсан. Бид 2-г орох гэхэд дотор байсан хүмүүс гарч ирсэн. Тэгээд гэртээ харих гээд байж байхад А “та 2 хаачсан юм бэ” гэж хэлэхээр нь би битгий өөр шигээ юм бодоо бай гэхэд А уурлаад миний толгойруу гараараа 2 удаа цохиод түлхэж унагаасан. Би газар унахдаа гараараа тулж унаад зүүн гар эвгүй болоод гар үүрчихлээ гэж хэлэхэд Алдамаа хохь чинь гэж хэлээд цагаан машинд суугаад явсан. Тэгээд Г намайг босгоод бид 2 хамт алхаад гэрт очсон. Намайг гэрт ороход А орондоо орчихсон байсан. Би гар эвгүй болчихлоо уйлаад байж байхад унтаж амармаар байна гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээр нь би дарга нарт хэлж бид 2 согтолтын зэрэг шалгадаг багаж үлээж тэмдэглүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-20/, гэрч Ч.Даян-Алтайгийн “...О хойд талын орон дээр нэг гараа барьчихсан уйлаад гар эвгүй болчихлоо гээд сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад ямар нэгэн юм ярихгүй байхаар нь би кемпийн ХХАБ-н ажилтан Түмэнбаяр, тээвэр зохицуулагч Төртогтох нарыг дуудаж бүх ажилчдыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулсан тэгэхэд тогооч А согтууруулах ундаа хэрэглэсэн 00,18 хувьтай, тогооч О нь 01,55 хувьтай байсан жолооч Г нь 01,77 хувьтай тус тус байсан бусад ажилчид хэвийн амарч байсан. Тогооч А, О, жолооч Г нар тогооч нарын амардаг гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж дуусаад нэмж уухаар Поошиг гэх газар луу уухаар явсан байсан. Тэндээ нэг айлд архи авч уусан байсан А нь ярихдаа би түрүүлж ирсэн О нь ардаас ирэхдээ унасан эсэхийг мэдэхгүй яаж гараа гэмтээснийг мэдэхгүй гэсэн. О нь А нь намайг түлхээд би газар унахдаа эвгүй унаад гараа гэмтээсэн гэж ярьсан. Г нь тэр 2-н хоорондоо маргах шиг л болсон юу болсныг хараагүй гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/, гэрч М.Гийн “...А Отгоог чи юун сүртэй юм бэ гээд түлхэж унагахад Отгоо гараараа газар тулж унахдаа ёолоод гар эвгүй болчихлоо гээд босч ирсэн. Тэгээд А нөгөө хоёр залуугаар кемп рүү хүргүүлэхээр машинтай явж, Отгоо бид хоёр кемп рүү алхаж очих үед А машинаас бууж байсан. Тэгээд намайг унтах гэж байхад манай компаний ХАБ-ын инженер Отгоогийн гарыг хугарчихсан байна эмнэлэг рүү явах болоод байсан юм...” гэх мэдүүлэг /хх-37-38/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11279 дугаартай шинжээчийн “...Т.Оын биед зүүн шуу ясны доод төгсгөл хэсгийн далд хугарал, хоёр гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-28/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.
Шүүгдэгч Б.А хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Оыг түлхэж унаган бие эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирогчийг түлхэсний улмаас зүүн гарт хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А тогооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Гурвантэс сумын поошиг гэдэг газар “Терра экспресс” ХХК-нд тогооч ажилтай байсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Хархорин сум 3-р баг Эрдэнэтолгой арцат 20-13 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Улаанбаатар хот Сонгинхайрхан дүүрэг 29 дүгээр хороо, 23в байрны 24 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-43/, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-44/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.
Шүүгдэгч Б.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Оын эрүүл мэндэд зүүн шуу ясны доод төгсгөл хэсгийн далд хугарал, хоёр гуяны цус хуралт бүхий хор уршиг учирсан байна гэж үзэж хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг дараах байдлаар үнэлж шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох эм тариа, эмчилгээний зардал 3.900.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.100.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Агаас нэхэмжилсэн.
Хавтаст хэргийн 56-62 дугаар талд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтуудаас эм, тариа, зураг авхуулсан төлбөр зэрэг E баримт /хх-56-58, 60-62/ бүхий нотлох баримтыг үнэлж 469.875 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэж шүүгдэгч Б.Агаас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.От олгохоор шийдвэрлэлээ.
Ажилгүй байсан хугацааны цалин 1.100.000 төгрөг, нотлох баримтгүй хохирол төлбөр болон хот хооронд явсан зардал, таксины төлбөр зэрэг нийт 3.403.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: Шүүхийн шийдвэр нь хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримтад тулгуурлан гарах ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Оын гараар бичиж ирүүлсэн /хх-59/ такси унааны зардлыг нотлох баримтыг үнэлэх боломжгүй, мөн нотлох баримтгүй хохирол төлбөрийг гаргах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.А, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О нар нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Терра экспресс” ХХК-нд тогооч ажилтай байсан ба ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн тус гэмт хэргийн улмаас ажлаасаа халагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О гэмт хэргийн хохирогч болсноос хойш ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О нь 497.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О нь шүүх хуралдаанд хохирол төлбөрийн 7 хуудас бүхий хуулбар баримтыг гаргаж өгсөн ба уг баримт нь хэрэгт авагдсан нотлох баримттай давхардсан, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О нь биеийн эрүүл мэндээ танилцуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-39/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Б.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд тус ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэг Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Шүүгдэгч Б.А өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алагынхан овгийн Б.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Оын нэхэмжлэлээс 4.503.000 / дөрвөн сая таван зуун гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч Б.А хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.От эмчилгээтэй холбоотой зардалд 497.000 /дөрвөн зуун ерин долоон мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.О цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэг Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ