| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2016/00398 | Улаанбаатар хот | Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би, Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлж аваад сарын дараа 3,150,000 төгрөг болгон эргүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч шалтаг тоочин хуурч явсаар өгөлгүй явсаар ирлээ. Иймд иргэн аас 3,150,000 төгрөгийг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Дарьжаваас 3,150,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдэж өгнө үү гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.ын нэхэмжлэлтэй д холбогдох 3,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65350 төгрөгний тал хувь болох 32675 төгрөгийг улсын төсвөөс, 32675төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ |