| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2015/04791/И |
| Дугаар | 00533 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 00533
| 2016 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2016/00533 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* холбогдох,
Хариуцагч: *******,******* нарт холбогдох,
Хариуцагч: *******,******* холбогдох,
Гуравдагч этгээд: *******,*******,
Гуравдагч этгээд: ,
Гуравдагч этгээд: ,
Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.О 64.377.197 төгрөг, М.И 32.188.589 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,,,,,,, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ТӨХК нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зууны шуудан сонины газартай арматур төмөр худалдах, худалдан авах 2008/76 тоот гэрээ байгуулж 96.565.795 төгрөгийн арматурыг худалдан авагч талд гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд худалдан авагч тал болох Зууны шуудан нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Улмаар Зууны шуудан сонин нь Үндэсний Шуудан болж нэршил нь өөрчлөгдөж, “” ТӨХК-д 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 67 тоот албан бичигт манай байгууллага танай үйлдвэртэй өөрийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууцны шаардлагаар нийт 96.565.796 төгрөгийн арматур төмрийг 1 тонныг нь 1.200.000 төгрөгөөр бодож авсан билээ. Та бүхний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор 118,8 метр хоёр орон сууц санал болгож өөрийн өр төлбөрийг хааж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу Үндэсний шуудан сонины өрийг шилжүүлэн авч буй “” ХХК-ийн захирал Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-д хандаж 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 68 тоот албан бичгээр ,, Буянт-Ухаа хороолол, 0 дүгээр байрны манай “” компанийн 2009 оны 7 дугаар сарын 26-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн 1 дүгээр орц, 3 давхарт 8 тоот 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 2 дугаар орц, 5 давхарт 32 тоот, 79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Үндэсний шуудан компанийн төлбөрийн үлдэгдэл болох 96.565.795 төгрөгөнд худалдан авч ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бидний ажилд тусална уу гэсэн албан бичгийг ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрт ТӨХК нь гүйцэтгэх захирлын 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А95 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “” компанийн захирал акт үйлдэн хүлээн авсан. Иймд Улаанбаатар хот, ,, Буянт-Ухаа хороолол, 60-1 дүгээр байрны 32 тоот 79.2 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК мөн. Дээрх байрны өмчлөлийн асуудал дээр маргаан гарсан тул, Б.Одсүрэн нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Улааанбаатар хот, ,,, 5 давхар, 32 тоот, 79.2 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК мөн болохыг тогтоож өгнө үү.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд Б.Одсүрэнгээс Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, 60-1 дүгээр байрны 32 тоот 79,2 м.кв орон сууцны төлбөр болох 64.377.197 төгрөгийг гаргуулж өгнө үү. холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн хувьд , нартай хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ,, Буянт-Ухаа хороолол, 60-1 дүгээр байрны 8 тоот нэг өрөө орон сууцыг Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн өмчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд манай компани нь арилжааны гэрээгээр “” компанийн захирал Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, 60-1 дүгээр байрны 8 тоот нэг өрөө орон сууцыг хүлээн авахаар Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан орон сууц хүлээн авах ажлын хэсгийн ахлагч нь компанийн эд хөрөнгийг дур мэдэн хууль бусаар “” компанийн захиралтэй хуйвалдан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК болон Зууны шуудан сонины газрын хооронд 2008/76 тоот арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 96.565.795 төгрөгийн үнийн дүнгээс , Буянт-Ухаа хороолол, 60-1 дүгээр байрны 8 тоот нэг өрөө 39,6 мкв орон сууцны төлбөр болох 32.188.598 төгрөгийг хариуцагч ээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Б.Одсүрэнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн хувьд манай компани нь арилжааны гэрээгээр “” компанийн захирал Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, 60-1 дүгээр байр, 32 тоот 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Одсүрэн нь компанийн эд хөрөнгийг дур мэдэн хууль бусаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулан “” компанийн захиралтэй хуйвалдан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК болон Зууны шуудан сонины газрын хооронд 2008/76 тоот арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 96.565.795 төгрөгийн үнийн дүнгээс ,, Буянт-Ухаа хороолол, 60-1 дүгээр байр, 32 тоот 3 өрөө 79,2 мкв орон сууцны төлбөр болох 64.377.197 төгрөгийггээс гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг 1 өрөө орон сууцыг “*******” ХК-иас үйлдвэрийн ажилтан надад олгохоор шийдвэрлэсний дагуу тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбатын хамт нотариат дээр очиж иргэнтэй 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, шилжүүлж авсан орон сууц юм. “*******” ХК-ийн удирдлагын эрхийг “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээгээр шилжүүлсэн. Энэ гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаартай Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан. Уг тогтоолын 1 дэх заалтад “*******” ХК-ийн удирлагын эрх болон мөнгөн хөрөнгийг тогтоол гарсан өдрөөр тасалбар болгон “Кью эс си” ХХК-д Концессын гэрээний хугацаанд шилжүүлсэн, мөн тогтоолын 3 дахь заалтад Удирдлагын эрх шилжсэнтэй холбогдуулан “*******” ХК-ийн одоогийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, мөн 4 дэх заалтад “Кью эс си” ХХК нь “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг Концессын гэрээний хугацаанд сонгох, томилох, чөлөөлөх эрхтэй болохыг дурьдсан байна. Үүгээрээ “*******” ХК-ийн гэх одоогийн удирдлага нь Концессын тухай хууль болон гэрээний дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Учир нь Концессын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан концессын зүйлийн жагсаалтад ороогүй төрийн эсхүл орон нутгийн өмчийн зүйлийг концессоор олгохыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл Төрийн өмчийн хорооны Концессын зүйлийн жагсаалт болон Концессын гэрээний хавсралтаар олгогдсон эд хөрөнгийн жагсаалтаар нэхэмжилж буй орон сууц олгогдоогүй юм. Иймд “*******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагч Б.Одсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг 3 өрөө орон сууцыг “*******” ХК-иас үйлдвэрийн ажилтан Б.Одсүрэн надад олгохоор шийдвэрлэсний дагуу тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбатын хамт нотариат дээр очиж иргэнтэй 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, шилжүүлж авсан орон сууц юм. “*******” ХК-ийн удирдлагын эрхийг “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээгээр шилжүүлсэн. Энэ гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаартай Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан. Уг тогтоолын 1 дэх заалтад “*******” ХК-ийн удирлагын эрх болон мөнгөн хөрөнгийг тогтол гарсан өдрөөр тасалбар болгон “Кью эс си” ХХК-д Концессын гэрээний хугацаанд шилжүүлсүгэй, мөн тогтоолын 3 дахь заалтад Удирдлагын эрх шилжсэнтэй холбогдуулан “*******” ХК-ийн одоогийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөө тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй, мөн 4 дэх заалтад “Кью эс си” ХХК нь “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг Концессын гэрээний хугацаанд сонгох, томилох, чөлөөлөх эрхтэй болохыг дурьдсугай гэж заасан байна. Үүгээрээ “*******” ХК-ийн гэх одоогийн удирдлага нь Концессын тухай хууль болон гэрээний дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Учир нь Концессын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан концессын зүйлийн жагсаалтад ороогүй төрийн эсхүл орон нутгийн өмчийн зүйлийг концессоор олгохыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл Төрийн өмчийн хорооны Концессын зүйлийн жагсаалт болон Концессын гэрээний хавсралтаар олгогдсон эд хөрөнгийн жагсаалтаар нэхэмжилж буй орон сууц олгогдоогүй юм эв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. “*******” ТӨХК-тай арилжааны гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол 60/1 байрны 3 давхар 8 тоот 39.6 мкв байрыг 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төмөрлөгийн үйлдвэрийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулах ёстой юм гэж ойлгож гэрээнд гарын үсэг зурсан. Одоо хэргийн материалтай танилцахад орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах ёсгүй байсан байна. Орон сууцыг худалдаж ээс 32.000.000 төгрөгийг огт аваагүй. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Орон сууцны өмчлөгч нь ******* ТӨХК мөн болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас намайг шүүх хуралдаанд огт оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү.
Б.Одсүрэн, нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд “” ХХК-ийн захирал би Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол 60/1 байрны 2 дугаар орц 5 дугаар давхар 32 тоот 79.9 мкв 3 өрөө байруудыг “*******” ТӨХК-ийн арматур худалдан авсан 96.565.796 төгрөгийн ногдох хувьд “*******” ТӨХК-иас орон сууцнуудыг хүлээн авах ажлын хэсэг байгуулан 2010 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдөр компанийн хуулийн зөвлөх ажилтай С.Чинбатад арилжааны гэрээ байгуулан 1 ба 3 өрөө орон сууцнуудыг хүлээлгэн өгсөн. “” ХХК-ийн захирал би Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол Морингийн зам 60/1 байрны 8 тоот 1 өрөө, 32 тоот 3 өрөө орон сууцнуудыг “*******” ТӨХК-ийн захирлын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн №А/95 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт арилжааны гэрээ байгуулан хүлээлгэж өгсөн. би 79.9 мкв 3 өрөө байр авсан Б.Одсүрэнгээс ямар ч мөнгө төгрөг авалгүй шилжүүлж өгсөн. 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “*******” ТӨХК-ийн ажлын хэсгийнхэн ирж манай компаниас 3 өрөө 79.9 мкв байрыг Б.Одсүрэнд, 1 өрөө 39.6 мкв байрыг гэсэн хоёр ажилтандаа энэ байруудыг олгосон. Иймд гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүл гэсэн. Энэ үед Б.Одсүрэн, гэсэн хоёр хүнээс нэг ч төгрөг авалгүй шилжүүлж өгсөн билээ. Иймд хууль ёсны өмчлөгч нь “*******” ТӨХК” мөн болно. Надгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд С.Мөнхжаргал, С.Оргилцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Мөнхжаргал, С.Оргилцэцэг нар нь 2013 оны 9 дүгээр сарын “зар мэдээ” сонинд гарсан зарын дагуу гэдэг хүнтэй холбогдож, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам гудамж, 60/1-р байр 8 тоот 39,6 мкв 1 өрөө орон сууцыг 58.000.000 төгрөгөөр 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр худалдаж авсан. Уг байрыг авахдаа урьдчилгаа төлбөр болох 17.400.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 40.600.000 төгрөгийг Голомт банкны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж төлсөн. Байрыг худалдах, худалдан авах гэрээг байрны эзэн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох эхнэр н.Цэрэннямтай 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийж худалдаж авсан. Худалдаж авахдаа уг байртай холбогдох бүх бичиг баримтыг хууль журмын дагуу бүрдүүлсэн болно. Уг нэхэмжлэлийг бидэнд гардуулсныг хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.
Гуравдагч этгээд Б.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Ганзориг нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 39,6 мкв нэг өрөө орон сууцыг хуулийн дагуу худалдаж авсан, түүний эрх, ашиг хөндөгдөх ёсгүй. Мөн компанийн тамга, тэмдэг ашиглан гэрээнд заагдаагүй, гэрээнээс хасагдсан эд хөрөнгийг нэхэж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд түүн дээр байгаа гарын үсэг үнэн зөв эсэхийг шалгуулах гэсэн. Хэрвээ энэ орон сууцыг хүлээж авъя гэж байгаа юм бол концессын гэрээ өөрөө хүчингүй болж таарна. Зарим хэсгийг нь хүчингүйд тооцуулах гээд яваад байгаа эсэх нь эргэлзээтэй. Тийм учраас концессын гэрээнд хамааралтай нөгөө тал заавал шүүх хуралдаанд оролцох ёстой. Хассан эд хөрөнгийг нэхэж болох зохицуулалт байдаг эсэхийг мэдэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ТӨХК-ийн “Д.Мягмарсүрэн, Б.Одсүрэн нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ болох 64.377.197 төгрөгийг Б.Одсүрэнгээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага болон, нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэ болох 32.188.589 төгрөгийг ээс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх дээрх хоёр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
“Зууны шуудан” сонин, “*******” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЦБ-2008-76 дугаар гэрээгээр худалдагч тал болох “*******” ТӨХК нь 96.565.795 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг худалдан авагч тал болох “Зууны шуудан” сонинд /нэр хэлбэрээ өөрчилж “Үндэсний шуудан” сонин болсон/ шилжүүлсэн бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэл болох 96.565.795 төгрөгийг “Үндэсний шуудан” сонин нь Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нийт 96.565.795 төгрөгөнд тооцож “*******” ТӨХК-д олгох талаар хүсэлтийг “*******” ТӨХК болон “” ХХК-ийн захиралд гаргасны дагуу, “*******” ТӨХК нар 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Арилжааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр “...96.565.795 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийн төлбөрт 64.565.795 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 32.000.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг шилжүүлэх”-ээр тохиролцож, “*******” ТӨХК-ийн ерөнхий захирлын 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар “...тус компанид өглөгтэй Үндэсний шуудан ХХК-ийн үлдэгдэл төлбөр 96.565.795 төгрөгөнд ХХК-ийн Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулж”, “*******” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд тайлант үеийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бүртгэсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Дээрх үйл баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар “*******” ТӨХК нь уг хоёр орон сууцны шударга эзэмшигч байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй гэж үзэв.
Мөн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ДТҮ2014-04-18-01 дүгээр Монгол Улсын Эдийн засаг хөгжлийн яам, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулагдсан уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний дагуу “Дарханы төмөрлөгийн үйлвэр” ТӨХК-ийн удирлагын эрх болон хөрөнгө хүлээлцэх тухай ерөнхий актын 1.5-д “Кью Эс Си ХХК нь Концессын гэрээний 3.1-д заасны дагуу ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шинээр байгуулж, удирлагын эрхийг хүлээн авсан”, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...******* ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Батжавхланг томилсугай” гэсэн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзэхээр байна.
1., Б.Одсүрэн нар 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр худалдан авагч Б.Одсүрэн ньгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 64.565.795 төгрөгөөр худалдагч худалдаж авахаар заажээ.
2., нар 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр худалдан авагч ньгийн өмчлөлийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 32.000.000 төгрөгөөр худалдагч худалдаж авахаар заажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батжавхлангийн “...Д.Мягмарсүрэн нь ‘*******’ ТӨХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг компанийн зөвшөөрөлгүйгээр Б.Одсүрэн, нарт худалдсан...” гэсэн тайлбар,, нар “...‘*******’ ТӨХК-иас үйлдвэрийн ажилтан Б.Одсүрэнд уг 3 өрөө орон сууцыг, т 1 өрөө орон сууцыг олгохоор шийдвэрлэсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шилжүүлж авсан...” гэсэн тайлбар, хариуцагчгийн “...дээрх орон сууцнуудын төлбөрт Б.Одсүрэнгээс 64.565.795 төгрөг, ээс 32.000.000 төгрөг төлөөгүй, би уг орон сууцыг ******* ТӨХК-д олгох 96.565.795 төгрөгөнд тооцож олгож байна гэж бодсон. Гэтэл буруу хүнд шилжүүлсэн байна. Б.Одсүрэн, нарт орон сууцаа 64.565.795 төгрөг, 32.000.000 төгрөгөөр худалдаагүй, ийм хүсэл зориг илэрхийлээгүй. Дээрх хоёр орон сууц нь ‘*******’ ТӨХК-ийн өмч” гэж тайлбарлажээ.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд нь Б.Одсүрэн болон нартай тус бүр 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан хэдий боловч гэрээний дагуу худалдан авагч Б.Одсүрэн нь гэрээнд заасан үнийг төлөх, худалдагч өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Одсүрэнд 64.565.795 төгрөгөөр, т 32.000.000 төгрөгөөр худалдах” хүсэл зориг, эрмэлзэлийг агуулаагүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн гэж дүгнэхээр байх бөгөөд талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Одсүрэн, нар “...‘*******’ ТӨХК-иас үйлдвэрийн ажилтан т 1 өрөө орон сууц, Б.Одсүрэнд 3 өрөө орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн” гэж тайлбарладаг хэдий боловч хавтаст хэрэгт түүнийг нотлосон баримт авагдаагүй бөгөөд мөн уг орон сууцыг худалдаж авсан гэх 64.565.795 төгрөгийн, 32.000.000 төгрөгийн төлбөрөөс төлөлт хийсэн талаар баримт мөн авагдаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснааргийн Б.Одсүрэн болон нартай 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Хариуцагч Б.Одсүрэн нь 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, гуравдагч этгээд Б.Ганзоригт худалдаж, Б.Ганзориг нь уг орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000346248 дугаар гэрчилгээг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан авч, хууль ёсны өмчлөгч нь болсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Мөн хариуцагч нь 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч,, С.Оргилцэцэг нарт 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдаж, С.Мөнхжаргал, С.Оргилцэцэг нар уг орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000275039 дүгээр гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргуулан авч, хууль ёсны өмчлөгч нь болсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан, нараас дээрх орон сууцыг гаргуулан олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, гэрээнд заасан Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ болох 64.377.197 төгрөгийг Б.Одсүрэнгээс гаргуулан, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэ болох 32.188.589 төгрөг ээс гаргуулан нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олгох нь зүйтэй юм.
Харин Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар дээрх хоёр орон сууцны шударга эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь, С.Оргилцэцэг болон Б.Ганзориг нар тул Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан “Д.Мягмарсүрэн, Б.Одсүрэн нарын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” болон, нарын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ болох 64.377.197 төгрөгийг Б.Одсүрэнгээс гаргуулан, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэ болох 32.188.589 төгрөгийг ээс гаргуулан нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх уг хоёр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан “Д.Мягмарсүрэн, Б.Одсүрэн нарын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” болон, нарын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 32 тоот, 79.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ болох 64.377.197 төгрөгийггээс гаргуулан, Хан-Уул дүүргийн, Буянт-Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байр, 8 тоот, 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэ болох 32.188.589 төгрөгийг ээс гаргуулан нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх уг хоёр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 6.144 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 544.836 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 383.894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,гээс 479.835 төгрөг гаргуулан, хариуцагч ээс 318.892 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД