| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0002/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 03
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б, Ж.Б
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овгийн Жанчивын Б, Боржгон овгийн Чулуунбаатарын Б нарт холбогдох 1928002760167 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг Жакел дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Бтой маргалдан, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг Жакел дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бтэй маргалдан, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дугаар сарын 03-ний орой 23 цаг 50 минутын үед Гурвантэс сумын төвд байрлах Жакел дэлгүүрийн урд Бямбалай гэх залуутай маргалдаад зогсож байхад Бямбалай хавсарч унагаад дээр гараад чулуугаар толгойруу хэд хэдэн удаа цохисон би доор нь хэвтэж байхдаа Бямбалайгийн нүүррүү гараа атгаад нэг удаа цохисон газар унаад хэвтэж байхдаа Бямбалай дээрээс дараад би босч чадахгүй байхад Нямдорж ирээд салгаж холдуулсан босоод гараараа толгойгоодоо хүрсэн чинь толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг ороод үзүүлчихээд цагдаа дуудсан...” гэжээ /хх-19-20/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дугаар сарын 09-ны орой 23 цагийн үед зааланд тоглож дуусаад найзууд болох Бааска, Мөнх-Эрдэнэ Буяка нарын хамт Жакела гэх караокед очоод цаг аваад дуулж байхад гаднаас Нямдорж ганцаараа орж ирээд харчихаад гараад явсан жоохон байж байгаад Бахыг дагуулаад орж ирсэн, Бах архи аваад өг гэсэн тэгээд нэг шил 0,75 литр Болор архи аваад тойруулсан архи дуусч байхад Жакелын эзэн цаг боллоо гээд гарахыг шаардсан бид нар гараад явах гэж байхад Мөнх- эрдэнийг машинд Бах чирч суулгаад буулгахгүй байсан. Тэгэхээр нь би очоод бид хэд одоо явлаа гэсэн чинь Бах уурлаад намайг заамдаад чирээд чулуун байшингийн урд аваачаад, боогоод, хөлөөрөө хавсарч унагаагаад байхаар нь Бах болиоч гэхэд Бах шууд нүүр лүү хэд хэдэн удаа цохисон би зөрүүлээд нүцгэн гараараа 2 удаа цохисон, Бах намайг цохих гэхээр нь би зайлсан чинь Бах тэнцвэрээ алдахаар нь хөл тавиад уначихаад дээрээс нь дарж байгаад газраас чулуу аваад айлгах зорилготой нэг удаа цохисон. Цаанаас гэрэл тусаад машинтай хүмүүс ирж байсан, тэгээд Нямдорж машинаас бууж харагдсан...” гэжээ /хх-23-24/,
2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 658 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ч.Б биед хамар нь ястайгаа зүүн тийшээ муруйсан гэмтэл учирсан байна. Ч.Б биед учирсан гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ч.Б биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ч.Б биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-50/,
2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Бийн биед толгойн баруун чихний дээд хэсгийн хуйханд няцарсан шарх үүссэн гэмтэл учирсан байна. Ж.Бийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ж.Бийн биед учирсан гэмтэлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ж.Бийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-54/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10/,
Ж.Бийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-13/,
Ч.Бгийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-16/,
Шүүгдэгч Ж.Бийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот засаг даргын тодорхойлолт /хх-72/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/,
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хх-74/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-75/,
Шүүгдэгч Ч.Бгийн Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хх-77/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн засаг даргын тодорхойлолт /хх-72/,
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-79/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-80/,
Шүүгдэгч Ч.Бгийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-81/,
Шүүгдэгч Ж.Бийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-82/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол /хх-102-104/,
Өмнөговь аймгийн Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай цагаатгах тогтоол /хх-105-109/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол /хх-110-112/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /хх-113-118/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол /хх-119-121/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг Жакел дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Бтой маргалдан, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Гурвантэс сум 4 дүгээр баг Жакел дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бтэй маргалдан, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “Ж.Бийн согтуурал 0.88 хувь” /хх-81/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “Ч.Бгийн согтуурал 0.22 хувь” /хх-82/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ж.Бнь шүүгдэгч Ч.Бтэй таарамжгүй харилцаа үүсгэж маргалдснаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэхээр байна.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б, Ч.Б нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 658 дугаартай шинжээчийн “...Ч.Б биед хамар нь ястайгаа зүүн тийшээ муруйсан гэмтэл учирсан байна. Ч.Б биед учирсан гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ч.Б биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ч.Б биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-50/, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Бийн биед толгойн баруун чихний дээд хэсгийн хуйханд няцарсан шарх үүссэн гэмтэл учирсан байна. Ж.Бийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ж.Бийн биед учирсан гэмтэлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ж.Бийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-54/ гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Бнь хувийн байдлын хувьд 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоогоор Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр баг, Шугшаагийн 5-2 тоотод оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот засаг даргын тодорхойлолт /хх-72/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/, Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хх-74/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/, Өмнөговь аймгийн Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай цагаатгах тогтоол /хх-105-109/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол /хх-110-112/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /хх-113-118/ зэргээр,
Шүүгдэгч Ч.Б нь хувийн байдлын хувьд 31 настай, тусгай дунд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр баг т оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1сар хорих, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.13, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон болох нь Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хх-77/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн засаг даргын тодорхойлолт /хх-72/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-79/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-80/, эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол /хх-119-121/ зэрэг болно. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол /хх-102-104/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бшүүгдэгч Ч.Бгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б шүүгдэгч Ж.Боос хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүгдэгч Ж.Бт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүгдэгч нар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхэд шүүгдэгч Ж.Б, Ч.Б нар өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ тус бүр бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бор овгийн Жанчивын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Боржгон овгийн Чулуунбаатарын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Б600.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ч.Б 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт, Ч.Б нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бшүүгдэгч Ч.Бгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б шүүгдэгч Ж.Боос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.Б, Ч.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А Ж.Б, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ