| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2016/00284/И |
| Дугаар | 00534 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 00534
| 2016 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2016/00534
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан *******,*******,*******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү ******* асрамжид үлдээж, 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү *******, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү ******* асрамжид үлдээж, 1997 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү ******* 19 настай болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү *******, нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг гээс тэтгэлэг гаргуулж, эцэг нь хүү *******, нарын цэцэрлэг, дунд сургууль, их сургуулийн сургалтын төлбөрийг 100 хувь төлж, хувцаслах зардалыг хариуцахыг дурдсугай.
4. Хариуцагч нь хүү М.Мандахад хүүхдийн тэтгэлэг эх тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нөхөр , эхнэр Н.Бадамгарав, хүү *******, М.Мандах, *******, нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг нийт 2.600.000.000 төгрөгөөр үнэлж, үүний 50 хувь болох 1.300.000.000 төгрөгийг гээс гаргуулж эх Н.Бадамгарав, хүү *******, нарт олгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг эцэг , хүү *******, М.Мандах нарт үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан эх Н.Бадамгарав, хүү *******, нарт ногдох 1.300.000.000 төгрөгийн хүү *******, нарт ногдох тус бүрийн 433.333.333 төгрөгийг банкны дансанд 18 нас хүртэл нь байршуулж, захиран зарцуулах эрхийг , Н.Бадамгарав нарын хамтын зөвшөөрлийн дагуу олгох, хойшид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар хэн аль нь маргаан гаргахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэснийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
9. Нэхэмжлэгч Н.Бадамгаравын “өөрийн өмгөөлөгч болох С.Оюунцэцэгээс татгалзаж, түүний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД