Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00598

 

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00598

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Д.Энхцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******д холбогдох,

Нэр төр сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******, хариуцагч ,*******, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн танил н.Соёлмаагийн гуйлтаар түүний найз “” ББСБ-аас зээл авахад нь батлан даагч болж, зааврын дагуу нотариат, банкин дээр очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед би хэдэн төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Ингээд банкнаас мөнгөө нэхэхэд би аваагүй, авсан, тэр төлөх талаар хэлсэн боловч шүүхээс ыг 505.512 төгрөг, намайг 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож шийдвэр гарсан. Ингээд би өөрт ногдох мөнгөө төлсөн. Гэтэл мөнгөө төлөөгүйгээс болж би Монголбанкны лавлагаагаар хугацаа хэтэрсэн ангилалд хамрагдсан байна. Энэ бүгдээс болж би цалингийн зээл болон бусад хэрэглээний зээл авах гэтэл найдваргүй зээлдэгч болсон гээд өгөхгүй байна. Жилийн эцэст ажил дүгнээд байгууллагаас намайг шагнах гэтэл энэ бүгд саад болж миний ажил, амьдралд сэтгэл санаанд муугаар нөлөөлж байгаад гомдолтой байгаа тул миний нэр төрийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг банкны зээлийг бүрэн төлж барагдуулсан. *******ийн хувьд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орж, гарын үсэг зурсан. Уг мөнгийг *******, би н.Соёлмаа бид гурав хувааж авсан. Нэр төрийг нь гутаагаагүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           

*******ийн нэхэмжлэлтэй, холбогдох, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *******ийн  “...ыг “” ББСБ-аас зээл авахад нь батлан даагч болсон, шүүхийн шийдвэрээр 505.512 төгрөг, би 100.000 төгрөг банзинд төлөхөөр тохиролцсон. Гэтэл мөнгөө төлөөгүйгээс болж би Монголбанкны лавлагаагаар хугацаа хэтэрсэн ангилалд хамрагдаж, цалингийн зээл болон бусад хэрэглээний зээл авах гэтэл найдваргүй зээлдэгч болсон гээд өгөхгүй байгаад гомдолтой байгаа тул миний нэр төрийг сэргээж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...*******ийн нэр төрийг гутаагаагүй, банкнаас авсан зээлийг бид хувааж аваад, одоо буцаагаад төлсөн байгаа” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/02276 дугаар захирамжаар “” ББСБ-ын нэхэмжлэлтэй, *******, нарт холбогдох, зээлийн төлбөрт 605.512 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* 100.000 төгрөг, хариуцагч 505.512 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “” ББСБ-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх үйл баримтаар *******ийн нэр төрийг гутаасан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нь *******ийн нэрийг хууль бусаар ашигласан, мөн түүний нэр, нэр төрийг гутаасан мэдээ тараасан, түүнчлэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-21.7-д заасан хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

            Иймд *******ийн “...нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй,  холбогдох,нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

 

ШҮҮГЧИД                                                                 Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                                                        О.ОДГЭРЭЛ