Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00638

 

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00638

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.100.000 төгрөг гаргуулах тухай   иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******,*******,*******, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч ******* харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээ байгуулж,  уг гэрээний дагуу би хариуцагч т *******,*******,ын нийт 88.2 мкв талбайтай иж бүрэн тавилга бүхий 3 өрөө орон сууцыг 173 тоот дулаан грашийн хамт хөлслүүлсэн. Бид орон сууц хөлслөх гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 1 сарын хөлс 1.800.000 төгрөг байхаар тохиролцсон юм. Хариуцагч нь 6 сарын орон сууцны хөлс 10.800.000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн байж надад төлсөн бөгөөд орон сууц хөлслөх гэрээг цаашид сунгах эсэх талаар түүнээс асуухад тэрээр сунгахаар болсон юм. Нэхэмжлэгч ******* би орон сууц хөлслөх гэрээг сунгаж, нэмэлт гэрээ байгуулах талаар хариуцагч т удаа дараа хэлж байсан боловч тэрээр ажлын боломж гарахгүй байна, хоёулаа нэг уулзаж байгаад гэрээгээр хийчихнэ гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Саяхан 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би түүнтэй уулзаж, гэрээний үнийг төлөхгүй олон сар хугацаа хэтрүүлж байгааг нь хэлж, гэрээний үнийг төлөхгүй мөн л хугацаа хэтрүүлж байна. Иймд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, орон сууц хөлслөх гэрээний үнэ нийт 17.300.000 төгрөг дээр 3.600.000 төгрөг нэмж 20.900.000 төгрөгийг хариуцагч ээс гаргуулахаар нэхэмжилж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөрт 19.100.000 төгрөг гаргуулж өгнө үү. Гэрээнд заасны дагуу барьцаа мөнгө аваагүй гэв.

             

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нь *******той 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, нэг сарын төлбөрт 1.800.000 төгрөг төлөхөөр тохирсон. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл орон сууцыг түүний дүү н.Ариунсанаа хөлслөн суусан бөгөөд нийт төлбөрт 16.900.000 төгрөг төлсөн. Төлбөрийг н.Ариунсанаа төлнө гэдгээ ******* болон нарт хоёуланд нь удаа дараа хэлж байсан учраас нь энэ хэргийн хариуцагч нь н.Ариунсанааг гэж үздэг. Нэхэмжлэгч нь өөрөө хууль ёсны нэхэмжлэгч мөн үү үгүй юу гэдэг асуудал байна. Нэхэмжлээд байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

             Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

                         

Хариуцагч ээс орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.100.000 төгрөг гаргуулан *******т олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Чинзоиг “...орон сууц 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны төлбөрт 36.000.000 төгрөг төлөхөөс 16.900.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 19.100.000 төгрөгийг Ц.Уарнчисэгээс гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...нэг сарын 1.800.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирч гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл орон сууцыг хөлсөлсөн нь үнэн. Гэхдээ н.Ариунсанаа уг орон сууцанд амьдарсан, мөн ******* нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

, ******* нар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Орон сууц хөлслөх, хөлсүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч ******* нь *******,*******, 307 дугаар байр, 54 тоот 3 өрөө, тавилгатай орон сууцыг 2014 оны 11 дүгээр сараас 04-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч нэг сарын орон сууцны хөлсөнд 1.800.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөг төлөхөөр тохиржээ.

 

Ингээд талууд гэрээний хугацааг сунгасан талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч тал 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хөлслүүлсэн гэж тайлбарладаг ба хариуцагч тал 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хөлслөн суусан гэж тайлбар гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 296.2-т зааснаар уг орон сууц хөлслөх гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэхээр байна.

 

Талууд хэн аль нь орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, 1 сарын орон сууцны хөлс 1.800.000 төгрөг байх, хөлслөгч орон сууцны хөлсөнд нийт 16.900 000 төгрөг төлсөн талаар маргадаггүй болно.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгч нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны орон сууцны хөлсөнд “1 сарын хөлс 1.800.000 төгрөгийг 20 сараар тооцоход нийт 36.000.000 төгрөг” төлөхөөс 16.900.000 төгрөг төлснийг нь хасаж тооцон үлдэх 19.100.000 төгрөгийг гаргуулан хөлсүүлэгч *******т олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч тал “...*******ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарладаг боловч 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Орон сууц хөлслөх, хөлсүүлэх гэрээ”-г , ******* нар байгуулсан байх бөгөөд хариуцагч тал уг орон сууцыг тохиролцсоны дагуу хөлслөн сууснаа хүлээн зөвшөөрдөг ба *******,*******, 307 дугаар байр, 54 тоот орон сууцны өмчлөгч Д.Нарантуяа нь уг орон сууцыг бусдад хөлслөх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг *******т олгосон болохыг нотлон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэл олгосон байх тул ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц хөлслөх, хөлсүүлэх гэрээ”-г хууль зөрчиж байгуулсан гэж үзэхгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй юм.

 

Түүнчлэн, хариуцагч “...уг орон сууцыг н.Ариунсанаа хөлслөн суусан тул би хариуцахгүй” гэж тайлбарладаг боловч түүнийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч ээс 19.100.000 төгрөг гаргуулан *******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд хэргийн материалтай танилцуулах болон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасныг гардуулах шаардлагагүй гэснийг дурдах зүйтэй болно.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч ээс 19.100.000 төгрөг гаргуулан *******т олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид *******оос 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 262.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 253.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД