Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 213

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч А.Ад холбогдох 1930004740286 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1978 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг А гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, А.А.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.А нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой шөнийн 22 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Шд  иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь “доод уруулын зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

    Эрүүгийн 1930000000177 дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.А мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сумын төвд М гэдэг айлд  архи уугаад сууж байтал Б.Э гэдэг залуу орж ирээд хамт  нэг шил архи хувааж уугаад хэн хэн маань нилээн согтсон. Тэгээд би Б.Этой маргаж муудсан байсан. Бид олон жил айл саахалт байсан болохоор ах хүн гэдэг утгаараа хэдэн үг хэлсэн чинь тэр хүүхэд намайг үл тоож үг сөрсөн болохоор айлд нэг удаа алгадсан. Миний буруу их байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би Б.Эын эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ./хх-ийн 28-30 хуудас/

Хохирогч Б.Э мөрдөн байцаА мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 28-ны орой би 22 цагийн үед Мынхаар хэсэхээр орсон юм. Тухайн үед А ах М нар архи ууж байгаатай таарч улмаар архинаас нь хувааж уусан /нийт 3 шил ерөөл нэртэй 0.75 литийн архи уусан/ Өнгөрсөн жил бид хоёр маргалдсан асуудал байдаг юм. Уг асуудлыг би сөхөж ярьснаас болж А ах намайг нүүр рүү нэг өшиглөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо муудахгүй гээд гарсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байгаа нэг мэдэхэд цусандаа хутгалдаад Мын гэрт орсноо санаж байна. М Отгонхишиг нар гэрт байсан.Гадаа бол хүн байгаагүй.Доод уруул сэтэрч 9 см урагдаж 2 оёдол тавьсан. Үүдэн хоёр шүд хөдөлсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ А.А нь надтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй нэхэмжлэх зүйлгүй болсон”... гэх /хх-ийн 7-8 хуудас/

Гэрч Х.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим анх А ах манайд орж ирээд нэг шил архи уугаад сууж байтал 21 цагийн орчимд Э гаднаас орж ирсэн. Тэгээд дахин нэг шил архи аваад тэр хоёр ууж байснаа гэнэт А ах Эын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Би тэр хоёрыг салгаад “та нар айлд орж ирээд муудаж маргалдаад байдаг ямар хэцүү хүмүүс вэ, дахин маргаж муудах юм бол гэрээс гар” гэж хэлсэн.Тэр хоёр за тэгвэл бид хоёр гадаа гарч учраа олно гээд гарсан. Гараад гэрийн үүдний коридорт түжигнээд байхаар нь би гараад очтол Э ахын доод уруулаас их хэмжээний цус гарсан, газар хэвтсэн байдалтай байсан. Яг намайг гарч ирэх үед А ах байхгүй байсан. Манай гэрээс Э,А нар хамт гарсан. Гараад л тийм асуудал болсон. Үүнийг А ах санаатай хийсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 586 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Эын биед доод уруулын зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 19 хуудас/,

- Хүний их эмч М.Бүжингийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт /хх-ийн 17 хуудас/

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвийн эмч Х.Дэлгэрцэцэгийн тодорхойлолт /хх-ийн 18  хуудас/

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3-р багийн Засаг даргын 318 дугаартай тодорхойлолт /хх-ийн 31 хуудас/
 
- Шүүгдэгч А.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32 хуудас/

- Шүүгдэгч А.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35 хуудас/

- Шүүгдэгч А.Агийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын материал /хх-ийн 36-38 хуудас/


- Хохирогч Б.Эын Аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40 хуудас/,

- Шүүгдэгч А.Агийн Аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 хуудас/,

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх 96 дугаартай прокурорын санал /хх-ийн 45 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.А нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой шөнийн 22 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Шд  хохирогч Б.Эыг зодож эрүүл мэндэд нь “доод уруулын зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Агийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Э, гэрч Х.О нарын мөрдөн байцаА өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 586 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Агийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Агийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Агийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч А.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч А.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан А.Ад оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Ялтан А.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА