| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2016/00735/И |
| Дугаар | 00652 |
| Огноо | 2015-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00652
| 2016 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2016/00758 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9011041082, регистрийн дугаар 5055873/
Хариуцагч: Цорос овогтой, Насангийн Золжаргалд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, тайнь 0 гудамж, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ83062816 /
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 60.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ийн төлөөлөгч итгэмжлэгдсэн Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Насан овогтой Золжаргал нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай компанитай 1200087 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдах авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан юм. Хэрэглэгч Н.Золжаргал нь 1200087 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 40.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Н.Золжаргалтай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 40.000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж засны дагуу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 229 хоногийн 20.000 төгрөгийн алдангийн хамт нийт 60.000 төгрөгийг хэрэглэгч Н.Золжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Золжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Жимобайл” ХХК-иас нэхэмжилсэн 60.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Золжаргал нь “миний бие “Жимобайл” ХХК-иас нэхэмжилсэн 60.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус шүүхэд 2016 оны8 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн болох нь “Жимобайл” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Бэлэн мөнгөний тооцооны хуудас”-аар тогтоогдож байх бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Золжаргалд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 60.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагчН.Золжаргалаас 2.275 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 2.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД